Шведийн тавилга үйлдвэрлэгч “Ikea” компани бүтээгдэхүүний хаягдлыг бууруулахын тулд хуучин тавилгаа худалдаж авч, эргүүлэн худалдахаар болсноо мэдэгджээ. Тус компани нь 2030 он гэхэд байгальд ээлтэй компани болохоор зорьж байгаа ба энэхүү зорилгынхоо хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан байна.
Хэрэглэгчид хэрэглэхээ больсон, цэвэрхэн эдэлсэн тавилгаа буцааж тухайн дэлгүүртээ ашиглах ваучераар солих боломжтой болж байгаа аж. Хуучин тавилгуудыг худалдан авах үнийн хувьд, сэв зураасгүй бол үндсэн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх үнээр, бага зэрэг зураастай бол 40 хувь, нэлээд зураас гарсан бол 30 хувьтай нь тэнцэх үнийн дүнд нь ваучер олгох юм байна.
Энэ ажлыг өнгөрсөн арваннэгдүгээр сараас хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хойшлуулсаар өдийг хүрсэн байна. Одоогоор Их Британи даяарх “Ikea”-гийн дэлгүүрүүдэд энэ санаачилга хэрэгжээд эхэлжээ. Цаашид “Ikea” албан ёсны үйл ажиллагаагаа явуулдаг 26 улсад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: BBC
Матрасс 2021-05-06 59.153.113.222
IKEA орны матрасс захиалгаар хийнэ Утас 88027205.88061209
fred 2021-05-06 41.138.89.242
БҮХЭНД МЭДЭЭЛЭЛ
Танд бизнес эрхэлдэг, хувийн институт хариуцдаг, та хувь хүн, та тариачин, тариалан эрхэлдэг, санаа зовох зүйлгүй тул нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл имэйл эсвэл whatsapp хаягаар холбогдоорой. Бид COVID-19 тусламжийн хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн олон хүмүүст туслахаар шаргуу ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
Имэйл хаяг: ayudaentreparticular@gmail.com
Whatsapp дугаар: 00330780936909 эсвэл +33780936909
Вэбсайт: ayudafinnance.webs.com