С.Чулууныг Чингис хаан музейн захирлаар томилжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.06-нд нийтлэгдсэн

С.Чулууныг Чингис хаан музейн захирлаар томилжээ

С.Чулууныг Чингис хаан музейн захирлаар томилжээ

Соёлын сайд асан С.Чулууныг Чингис хаан музейн захирлаар томилжээ. Түүнийг өнгөрөгч гуравдугаар сард музейн захирлаар томилсон бөгөөд ажлаа аваад удаагүй байгаа гэнэ.

Энэ талаар Соёлын яамны дэд сайд М.Батбаяраас тодруулахад “Чингис хаан музейн бүтээн байгуулалтын ажил хатуу хөл хорионы үеэр түр хугацаанд зогссон. Хөл хорио сулрахаар тавдугаар сарын 8-наас бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй хийж эхэлнэ. Музейн барилга угсралтын ажлыг ирэх долдугаар сарын 1-нд багтаан хүлээлгэж өгөх хэвээрээ.

Чингис хаан музейн дээвэр дээр алтан шонхор шувуугаа байрлуулсан. Уран бүтээлчид гадна чимэглэлийн ажлыг тодорхой хэмжээгээр хийж байгаа. Чингис хаан музейн үзэл баримтлалыг Ерөнхий сайд 2020 оны нэгдүгээр сарын 30-нд баталсан. Тэр үзэл баримтлалынхаа дагуу музейн үзүүлэг дэглэлтийн төлөвлөгөөг боловсруулж, барилгын орой дээр шонхор шувууг бэлгэдэл болгож залахаар болсон. Шонхор шувуу нь 5.2 метр өндөртэй” гэв. Тэрбээр тус музейн захирлаар С.Чулууныг өнгөрөгч гуравдугаар сард томилсон гэсэн юм.

Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музей барих барилгын ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Музейн барилгыг 2021 оны долдугаар сард хүлээлгэн өгөх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байгааг мэргэжилтнүүд хэлж буй.

Барилгын бүтээн байгуулалтад 2020 онд улсын төсвөөс 48.7 тэрбум төгрөг төсөвлөсөн бол 2021 оны улсын төсөвт 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн юм. Музейн есөн давхар барилгын ажлыг "Билгүүн Монгол констракшн" компани гүйцэтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж