Нэг намаа хоёр хуваасан АН үүссэн асуудлаа дотооддоо шийдэх хүсэлгүй байсаар эцэстээ О.Цогтгэрэл даргатай АН-ынхан төв талбайд дээр өлсгөлөн зарлаж нэг шөнийг өнгөрөөлөө.
Өлсгөлөн зарлаж талбай дээр хоносон гишүүдийн нэг Ц.Туваан намынхаа дотоод зөрчлөөс болж үүссэн асуудлыг төрийн асуудал мэтээр чуулганы индэр дээрээс мэдээлэл хийж, УИХ-ын дарга Г.Занданшатараас хатуухан хариу сонсов.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Туваан танилцуулах ёстой байсан юм.
Тэрээр, Өнөөдөр Монгол Улсын ард иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүнийхээ хувиар ажлаа хийхээр ирсэн. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж байна уу. Машиныг минь оруулахгүй байна. Арай гэж алхаж орж ирлээ. Нэг намын дарангуйлал аль хэдийн тогтсон юм байна. Ард түмэнд хэлэх цаг болжээ. ҮХЦ, СЕХ, Дээд шүүх, УБЕГ-ын орой дээр МАН гарсан нь нэгэнт тодорхой болжээ.
АН-ын 13 гишүүн талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа. Гэтэл доороо тавих эсгий хүртэл булааж авлаа. Ийм дарангуйлал ирсэн байна.
МАН-ынхан, У.Хүрэлсүх ээ, Г.Занданшатараа энэ дарангуйллаа зогсоо. Бид эцсээ хүртэл тэмцэх болно. Ямар бяртай, ямар дээрэлхүү болчихсон юм бэ. АН бас засаглаж байсан шүү. Бид хэзээ ч ингэж байгаагүй. Монгол Улсад нэг намын дарангуйлал сөнөх болно” гэсэн.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар хариуд нь “УИХ бол хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд хууль санаачлах, хянан шалгах бүрэн эрх нь байгаа. Харин УИХ-ын энэ индрийг буруугаар ашиглаж, намынхаа дотоод зөрчлийг төрийнх болгож дэвэргэж болохгүй. Өлсгөлөн зарлаж хуулийг зөрчүүлдэг, хууль дээдэлдэг ёсыг зөрчиж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа үйлдэл. Хуулийг өөрсдийн явцуу эрх ашиг бусармаг үйлдэл, явуургүй санаархалдаа нийцүүлж болохгүй. АН-ын гишүүд үүнийг болих хэрэгтэй. Дотоод зөрчил хагарал тэмцлээ Монголын төрд халдааж, төрийн хууль зөрчихийг шаардаж, буруу зөрүү мэдээллээр ард түмнийг төөрөгдүүлж, эмх замбараагүй байдал руу түлхэхийг оролдож байгаа үйлдлээ нэн даруй зогсоохийг шаардаж байна. УИХ-ын индэр дээрээс ард түмнийг төөрөгдүүлж болохгүй. АН доторх эрх мэдлээ булаацалдаж албан тушаалын төлөө өлсгөлөн зарлаж байгаа асуудлаа дотооддоо шийдэж учраа ол. Танай намын дотоод зөрчлийг УИХ шийддэг байгууллага биш. Намынхаа дотоод зөрчил, бульхайгаа нам дотроо шийд. Энэ асуудлаа төрд нялзаагаад байх шаардлага байхгүй” гэлээ.
С.НАРАН
Зочин 2021-05-06 192.82.83.126
Зөв!! Нялцаганаад байлгүй шууд өшиглөөд гарга!! Алтанхуяг ерөнхийлөгч болчуул Жэнко шалгагдахгүй амь аврагдана, Туваан Тамгийн газарын дарга болно, Бидон Жанжин Штабын дарга болно, Адьяасүрэн ҮАБЗ-н нарийн бичиг болно, Батсуурь АНУ-н элчин болно, Босоо Ганбаа Англид элчин, Пүрэвдорж Францад элчин, Одонтуяа Японд элчин, Адьшаа Германд элчин, Ганибал Хитадад элчин, …. гэх мэтээр албан тушаалд очих гэж л үзээд байгаагаас өөр ямарч юмгүй гарууд ш дээ!!!
Зочин 2021-05-06 202.131.249.122
Тамгагүй ТӨР л болж байна. ЗАНДАН та төрийн албан хаагчиддаа арга хэмжээ ав. Тамгагүй гарын үсгээр Тамга хийж өгдөг. ТА нарын хийсэн ажил та нараас хариуцлага нэхэх нь зөв.
Zochin 2021-05-06 211.36.133.249
Zandanshatar zuv helsen .UIH /g darii taraah heregtei hend ch hereggvi sidling bugluusuud
jiol 2021-05-06 41.138.89.242
Танд бизнес эрхэлдэг, хувийн институт хариуцдаг, та хувь хүн, та тариачин, тариалан эрхэлдэг, санаа зовох зүйлгүй тул нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл имэйл эсвэл whatsapp хаягаар холбогдоорой. Бид COVID-19 тусламжийн хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн олон хүмүүст туслахаар шаргуу ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
Имэйл хаяг: ayudaentreparticular@gmail.com
Whatsapp дугаар: 00330780936909 эсвэл +33780936909
зочин 2021-05-06 122.201.22.66
Zandanshatar nambatai baij syr! Myyhai baina boloogui bna chi.
Зочин 2021-05-06 64.119.24.243
Арай чадамжтай залуус АН-д эрх биш байгаа сонгуулаас хойш намаа нам шиг нам болгоорой Энэ арван гурав хүнд нэг ч олигтой улс төр хийж төвхнүүлж чадах хүн Ганбат Адъшаа хоёроос өгсүүлээд алга . АН сэргэх цаг ирнээ .
Зочин 2021-05-06 192.82.77.69
Талбайгаас ордон хүртэл явахад машинаар яах гэсэн юм бэ. Арай гэрээсээ ирсэн юм биш биз. Зүүдээ ярих гээд хулгайгаар ярьчихвуу
зөв зөв 2021-05-06 103.206.195.230
Ёстой зөв ш дээ. Дотоод асуудлаа шийдэж чадахгүй байж. Үнэхээр өлсөглөн зарламаар байгаа бол Эрдэнээгийнхээ гэрйн гадаа очиж зарлаач
ХУД-ийн иргэн Ш.Раднаа:Манай хөдөөнийхний хэлдгээр ААГАА БАГТААЖ ЯДСАН улс төрчид. 2021-05-06 150.129.143.172
Дарга сайд нар нь өлсгөлөн зарласан хүмүүс дээр гүйж очоод л буулт хийгээд гуйгаад байхаар өлсгөлөнгөөр дарамталж байгаад хууль бус зорилгодоо хүрнэ гэж тооцдог хүмүүс олшроод байна..Наад хүмүүсийнхээ эрүүл мэндийг ЭМЯ анхаар. Хууль бус шаардлагыг нь хүлээж авч болохгүй. Наадуулыг чинь Баттулга, түүний тойрны хүмүүсээс өөр яая гэх хүн байхгүй.Яагаад гэвэл, манай хөдөөнийхний хэлдгээр ААГАА БАГТААЖ ЯДСАН улс төрчид.
Зочин 2021-05-06 66.181.177.163
АН ийн эв нэгдэлгүй байдал бүх асуудлын буруу шүү дээ
Зочин 2021-05-06 64.119.26.57
ЗӨВ. _ ДОТРОО УЧРАА ОЛ
жаргал 2021-05-06 202.179.26.180
зөв нмийнхаа ажлийг төр лүү битгий нялзаа ганц тамганий асуудал шийдэж чхдахгүй бүтэн жил тойрч бгаа улс төр барьж чадах уу заылцгаа новшнууд минь
Од 2021-05-06 202.126.88.158
Төр чинь хууль бус шийдвэр гаргаад байна яахуу
Зочин 2021-05-06 202.9.40.97
Ямар хууль зөрчив нэг сайхан халаач хамаа
ЗОЧИН 2021-05-06 66.181.161.23
ХУУЛИА ЗӨРЧДӨГ, ҮХЦЭЦЭЭ БАРЬЦААЛСАН , НЭГ ХҮНИЙ БАРЬЦААНД ОРЖ ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ БОЛСОН УИХ ТАР. ТА НАРЫН ХУУЛЬ ХЭЛЭЛЦДЭГ БАТАЛДАГ ГЭЖ ЮУ БАЙДГИЙН. БАТАЛЧИХСАН ХУУЛИУДАА ЭРГЭЭД ХАРЧИХААРАЙ НЭГ Ч ТОДОРХОЙ ЮМ БАЙХГҮЙ ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ. ХУУЛЬ ХЭНД Ч ХОЁРГҮЙ УТГААР ОЙЛГОГДОХООР БАЙХ ЁСТОЙ ГЭТЭЛ МОНГОЛЫН БҮХ ХУУЛЬ ТОДОРХОЙ БИШ ТЭГЭЭД ТЭР ЗОХИОСОН ХУУЛИА БҮГД ӨӨР ӨӨРСДИЙНХӨӨРӨӨ ТАЙЛБАРЛАНА ӨӨРСӨДДӨӨ ЗОРИУЛЖ ХУУЛЬ ҮЙЛДВЭРЛЭНЭ. ИЙМ УЧРААС ХЭРЭГЖДЭГ ХУУЛЬ НЭГЧ БАЙХГҮЙ. ТАРАА ЗАЙЛЦГАА ТА НАР
Зочин 2021-05-06 202.9.46.169
ТАМГА ХИЙЖ ӨГӨХ НЬ БУРУУ БАЙСАН