Г.Занданшатар: УИХ намын дотоод зөрчлийг шийддэг байгууллага биш

Хуучирсан мэдээ: 2021.05.06-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар: УИХ намын дотоод зөрчлийг шийддэг байгууллага биш

Г.Занданшатар: УИХ намын дотоод зөрчлийг шийддэг байгууллага биш

Нэг намаа хоёр хуваасан АН үүссэн асуудлаа дотооддоо шийдэх хүсэлгүй байсаар эцэстээ О.Цогтгэрэл даргатай АН-ынхан төв талбайд дээр өлсгөлөн зарлаж нэг шөнийг өнгөрөөлөө.

Өлсгөлөн зарлаж талбай дээр хоносон гишүүдийн нэг Ц.Туваан намынхаа дотоод зөрчлөөс болж үүссэн асуудлыг төрийн асуудал мэтээр чуулганы индэр дээрээс мэдээлэл хийж, УИХ-ын дарга Г.Занданшатараас хатуухан хариу сонсов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Өрх толгойлсон  эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Туваан танилцуулах ёстой байсан юм.

Тэрээр, Өнөөдөр Монгол Улсын ард иргэдээс сонгогдсон УИХ-ын гишүүнийхээ хувиар ажлаа хийхээр ирсэн. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж байна уу. Машиныг минь оруулахгүй байна. Арай гэж алхаж орж ирлээ. Нэг намын дарангуйлал аль хэдийн тогтсон юм байна. Ард түмэнд хэлэх цаг болжээ. ҮХЦ, СЕХ, Дээд шүүх, УБЕГ-ын орой дээр МАН гарсан нь нэгэнт тодорхой болжээ.

АН-ын 13 гишүүн талбай дээр өлсгөлөн зарлаж байгаа. Гэтэл доороо тавих эсгий хүртэл булааж авлаа. Ийм дарангуйлал ирсэн байна.

МАН-ынхан, У.Хүрэлсүх ээ, Г.Занданшатараа энэ дарангуйллаа зогсоо. Бид эцсээ хүртэл тэмцэх болно. Ямар бяртай, ямар дээрэлхүү болчихсон юм бэ. АН бас засаглаж байсан шүү. Бид хэзээ ч ингэж байгаагүй. Монгол Улсад нэг намын дарангуйлал сөнөх болно” гэсэн.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар хариуд нь “УИХ бол хууль тогтоох, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг  байгууллага. Энэ хүрээнд УИХ-ын гишүүд хууль санаачлах, хянан шалгах бүрэн эрх нь байгаа. Харин УИХ-ын энэ индрийг буруугаар ашиглаж, намынхаа дотоод зөрчлийг төрийнх болгож дэвэргэж болохгүй. Өлсгөлөн зарлаж хуулийг зөрчүүлдэг, хууль  дээдэлдэг ёсыг зөрчиж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа үйлдэл.  Хуулийг өөрсдийн явцуу эрх ашиг бусармаг үйлдэл, явуургүй санаархалдаа нийцүүлж болохгүй. АН-ын гишүүд үүнийг болих хэрэгтэй. Дотоод зөрчил хагарал тэмцлээ Монголын төрд халдааж, төрийн хууль зөрчихийг шаардаж, буруу зөрүү мэдээллээр ард түмнийг  төөрөгдүүлж, эмх замбараагүй байдал руу түлхэхийг оролдож байгаа үйлдлээ нэн  даруй зогсоохийг  шаардаж байна. УИХ-ын индэр дээрээс ард түмнийг төөрөгдүүлж болохгүй. АН доторх эрх мэдлээ булаацалдаж албан тушаалын төлөө өлсгөлөн зарлаж байгаа  асуудлаа дотооддоо шийдэж учраа ол. Танай намын дотоод зөрчлийг УИХ шийддэг байгууллага биш. Намынхаа дотоод зөрчил, бульхайгаа нам дотроо шийд. Энэ асуудлаа төрд нялзаагаад байх шаардлага байхгүй” гэлээ.

С.НАРАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж