Дорноговь аймагт цаг агаарын гамшигт үзэгдэл үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2021.05.06-нд нийтлэгдсэн

Дорноговь аймагт цаг агаарын гамшигт үзэгдэл үргэлжилж байна

Дорноговь аймагт цаг агаарын гамшигт үзэгдэл үргэлжилж байна

2021 оны тавдугаар сарын 5-6-ны өдрүүдийн цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн тоймыг ЦУОШГ-аас гаргажээ.


Өчигдөр Төвийн аймгийн нутгийн хойд  хэсгээр 0.0-2.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 13-19 метр, зарим үед секундэд 20-24 метр, Сэлэнгэ аймгийн нутгаар 0.0-8.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 13-15 метр, зарим үед секундэд 16-21 метр, Дархан-Уул аймгийн нутгаар 5.0-10.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 10-11 метр, зарим үед секундэд 14-15 метр  хүрч цасан шуурга шуурч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Мөн Баянхонгор аймгийн нутгаар салхи  секундэд 16-23 метр, зарим үед секундэд 24-26 метр, Өвөрхангайн аймгийн нутгаар секундэд 16-20, зарим үед 21-26 метр, төвийн аймгийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 17-19, зарим үед 21-26 метр, Дундговь аймгийн нутгаар салхи секундэд 16-20 метр, зарим үед секундэд 22-28 метр, Өмнөговь аймгийн нутгийн хойд хэсгээр секундэд 16-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цаг агаарын аюултай үзэгдэл,  Архангай аймгийн нутгаар секундэд 16-24 метр, зарим үед секундэд 20-22 метр, хүрч шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдав.

Өнгөрсөн шөнө: 05-06-нд шилжих шөнө Цасан шуурга:

  • Төв аймгийн нутгийн өмнөд хэсгээр 0.0-4.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 12-16 метр, зарим үед секундэд 18-27 метр хүрч, Хэнтий аймгийн нутгийн баруун хэсгээр 0.0-10.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 14-20 метр, зарим үед секундэд 21-28 метр хүрч цаг агаарын аюултай үзэгдэл,
  • Дунговь аймгийн нутгийн зүүн хэсгээр 0.0-17.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 21-28 метр, зарим үед секундэд 24-32 метр,
  • Дорноговь аймгийн нутгийн баруун хэсгээр 0.0-4.0 мм нойтон цас, цас орж энэ үеэр салхины хурд секундэд 18-23 метр, зарим үед секундэд 29 метр хүрч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдсан бөгөөд Дорноговь аймгийн нутгаар цаг агаарын гамшигт үзэгдэл үргэлжилж байна.

Дорноговь аймгийн нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-23 метр, зарим үед секундэд 29 метр, Хэнтий аймгийн нутгийн баруун хэсгээр секундэд 16-19, зарим үед 22-28 метр хүрч, шороон шуурга ажиглагдаж цаг агаарын аюултай үзэгдэл, Дундговь аймгийн нутгаар секундэд 21-28 метр, зарим үед секундэд 24 -32 метр хүрч, шороон шуурга шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл ажиглагдав.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж