Машинтайгаа цасанд суусан долоон хүнийг аварчээ | News.MN

Машинтайгаа цасанд суусан долоон хүнийг аварчээ

Машинтайгаа цасанд суусан долоон хүнийг аварчээ

Машинтайгаа цасанд суусан долоон хүнийг аварчээ

Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг өчигдөр  /2021.05.05/ Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан. Тэгвэл Онцгой байдлын ерөнхий газарт /ОБЕГ/  цасан шуурганы улмаас автомашинтай цасанд суусан гэх цөөнгүй дуудлага бүртгэгджээ.

Тодруулбал, өчигдөр 23:05 цагт  Төв аймгийн Баян сумын нэгдүгээр багийн Цант гэдэг газар автомашинтай иргэд цасанд суусан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлага иржээ. Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид  00:15 цагт очиж Приус-20 загварын автомашины зорчигчид болох 42 настай эрэгтэй Б, 42 настай эмэгтэй Ц, долоон настай эрэгтэй А, таван настай эрэгтэй М, хоёр настай эмэгтэй С нарт эмнэлгийн анхны тусламж үзүүлэн тус дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн байна.

Мөн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хоёрдугаар багийн  Бурхант  гэдэг газар автомашинтай  гурван хүн цасанд суусан тухай дуудлагыг өнөөдөр /2021.05.06/ 04:40 цагт иржээ. Дээрх хүмүүс нь Говьсүмбэр аймгаас тус аймгийн Шивээговь сумын чиглэлд зорчиж явсан бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын  алба хаагчид 06:20 цагт очсон байна. Улмаар  Чойр төмөр замын холбооны эзэмшлийн “УАЗ 39-09” загварын суудлын автомашинтай гурав хүн цасанд суусан байсныг автомашиныг үлдээж зорчин явсан гурван иргэнийг  аймгийн төвд хүргэж өгчээ.

Тиймээс ОБЕГ-аас

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  •  Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-06 202.179.13.34

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж