Ирэх хичээлийн жилийг наймдугаар сарын 15-нд эхлүүлнэ | News.MN

Ирэх хичээлийн жилийг наймдугаар сарын 15-нд эхлүүлнэ

Ирэх хичээлийн жилийг наймдугаар сарын 15-нд эхлүүлнэ

Ирэх хичээлийн жилийг наймдугаар сарын 15-нд эхлүүлнэ

НЭМЭЛТ:

Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ны сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргалаа.

Цар тахлын улмаас сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд буюу ноднин үзэх ёстой нийт хичээлийнхээ 45 орчим хувийг зайнаас судалсан байдаг. Харин энэ хичээлийн жилд 60-68 хувийг теле болон цахим байдлаар хичээллэсэн байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт 247040 хүүхэд, ЕБС-д 680837 хүүхэд суралцаж байна. Зайн сургалт урт хугацаагаар үргэлжлэх нь сурагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ялгаатай байдлыг нэмэгдүүлэх, багш сургчдын өдрийн ачааллыг нэмэгдүүлэх зэрэг олон сөрөг үр дагавартай байгаа учир амралтыг наашлуулахаар хэд хэдэн хувилбар боловсруулсан.

Боловсруулсан саналуудынхаа хүрээнд эцэг эх, асран хамгаалагчид, багш, сургуулийн удирдлагуудын дунд санал асуулга явуулахад багш нарын 72 хувь, эцэг эхчүүдийн 70 хувь нь амралтыг наашлуулах болоод намар эрт хичээллэж эхлэх саналыг дэмжсэн байна. Мөн мэргэжлийн байгууллагууд болон ажил хариуцагчидтай зөвлөсөн болно. Ингээд

  • Цэцэрлэг болон 1-3 дугаар ангийн сурагчдыг 2021.05.07-ны өдөр хичээллүүлээд амраах
  • 4-12 дугаар ангийн сурагчид 2021.05.14-ний Баасан гарагт хичээллээд амарна.
  • 9 дүгээр анги төгсөөд МСҮТ-д элсэх хүсэлтэй сурагчид хичээлийн агуулгаа үргэлжлүүлэн теле байдлаар судлах боломжтой.
  • Харин 12 дугаар ангийн сурагчид 14-ний өдрөөс эхлэн давтлагад хамрагдана. Давтлага танхимаар эсвэл зайнаас байх уу гэдгийг УОК эцсийн байдлаар шийдвэрлэнэ.
  • Багш нарын амралтыг 6 сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөж байна.

Амралт эхлэх шийдвэртэй холбоотойгоор улсын болон анги дэвших шалгалтыг өнгөрсөн жилийн нэгэн адилаар цуцалж байна. Гэхдээ шалгалт авахгүй ч дүн гаргана. Дүнг гаргахдаа танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзэх юм. Дүн гаргах аргачлалыг сургууль, багш нарт хүргэж байна.

 Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг ирэх 7 хоногт бид зарлана.

 Эрт амарч байгаа учир намар наймдугаар сарын 15-ны өдрөөс хичээлийг эхлүүлэх ажлыг одооноос зохион байгуулна. Амралтын хугацаанд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, сэтгэл санааг сэргээх зэргээр анхаарал хандуулахыг хүсье.


Монгол Улсын хувьд цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс бүх нийтийн бэлэн байдалд шилжин, сурагчид 2020 оны хоёрдугаар улирлаас эхлэн цахимаар хичээллэсэн бөгөөд бүтэн нэг жилийн хугацаанд хичээл сургуулийн үйл ажиллагаа теле болон цахим хэлбэрээр явагдаж байна. Халдварын нөхцөл байдал сайжрахгүй байгаа учраас Боловсрол шинжлэх ухааны яамнаас /БШУЯ/ сурагчдын зуны амралтыг наашлуулж, эрт амраахаар болжээ. Тодруулбал,

  • Ерөнхий боловсролын сургуулийн  1-3 ангийн сурагчдыг нөгөөдрөөс эхлэн тавдугаар сарын 10-наас амраах,
  • Дунд болон ахлах ангийн сурагчдыг тавдугаар сарын 14-нөөс амраах шийдвэрийг гаргасан байна. Харин 12 анги тавдугаар сарын 14-өөс амарч, элсэлтийн ерөнхий шалгалтын давтлагад хамрагдана. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг БШУЯ-аас удахгүй өгөх юм байна. 

Сурагчдын амралтыг зохицуулах эрх мэдэл нь салбарын сайдад байгаа учраас сайд эрх мэдлийнхээ хүрээнд тухайн үеийнхээ нөхцөл байдалд тохирсон шийдвэрийг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж зааврын дагуу гаргаж байгаа гэдгийг яамнаас онцолсон юм. Дашрамд дурдахад, цар тахал гарахаас өмнө нийслэл болон орон нутгийн сургуулиудын бага ангийн сурагчдын амралт тавдугаар сарын 25-аас, 3-5-р ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-нээс харин дунд болон ахлах ангийн сурагчдын амралт  зургадугаар сарын 8-аас эхэлдэг байв. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
122
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
11
ХөөрхөнХөөрхөн
9
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
6
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-06 139.5.216.9

УЛААНБААТАР ЭЛИТ СУРГУУЛЬ ХҮҮХДҮҮЛЭЭС ШАЛГАЛТ АВНА БАС ХИЧЭЭЛ ОРНО ГЭЭД БАЙНА.ЭНЭ ШУДАРГА БУС БАЙДЛЫГ ЗОГСООНО УУ.ЯАХААРАА БУСАД ХҮҮХДҮҮД ШАЛГАЛТ ӨГӨХГҮЙ АМРААД ХАРИН БИД НАР ӨГӨХ ЁСТОЙ ЮМ БЭ??????

Avatar

энхлэн 2021-05-06 103.26.194.105

энэ анги бол 1г анги одоо 4г анги болсон

Avatar

Zz 2021-05-06 192.82.82.183

8 sard hicheel orloo gehed haluun dr ni huuhed nozoord oilgoh yum bhgui bha

Avatar

Бадмаа 2021-05-06 103.212.116.139

8 САРЫН 15 НД АЙРАГ ЦАГААН ИДЭЭ ЖИМС ИД ДЭЛГЭРЧ НАМРЫН ХАМГИЙН САЙХАН ӨДРИЙН ИД ҮЕД ХИЧЭЭЛ ЭХЛЭХ НЬ ТААЛАГДАХГҮЙ Б.А.ЭНЭ ХЭД ХОНОГТ Л ХӨДӨӨ ЯВЖ ДАРХЛАА АВАХ НЬ ИЛҮҮ САНАГДДАГ..9 САРЫН 1 НД Л ХИЧЭЭЛЭЭ ОРУУЛВАЛ ЗҮГЭЭР Б.А. ЕР НЬ.8.Р САРД.ИХЭНХ ЭЭЛЖИЙН АМРАЛТАА АВЧ ГЭР БҮЛЭЭРЭЭ АМРАХЫГ.ХҮСДЭГ САРЫГ БОДОХ Л Х.ТЭЙ САЙДАА.

Avatar

Зочин 2021-05-06 103.26.195.209

8.15 байхдаа яадгийн бэ Энх-Амгалаан,хэрэв тэх юм бол одоо 6.1 хүртэл хичээллээчээ.

Avatar

wolie 2021-05-06 41.138.89.242

МЭДЭЭЛЭЛ
Танд бизнес эрхэлдэг, хувийн институт хариуцдаг, та хувь хүн, та тариачин, тариалан эрхэлдэг, санаа зовох зүйлгүй тул нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл имэйл эсвэл whatsapp хаягаар холбогдоорой. Бид COVID-19 тусламжийн хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн олон хүмүүст туслахаар шаргуу ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
Имэйл хаяг: ayudaentreparticular@gmail.com
Whatsapp дугаар: 00330780936909 эсвэл +33780936909
Вэбсайт: ayudafinnance.webs.com

Avatar

Зочин 2021-05-06 202.55.188.84

Setgegdel haachiv?

Avatar

Зочин 2021-05-06 202.55.188.84

Odoo am garch onigoo bolood yahav, baidliig harj baij ert ehluulj magadgui geed l hel

Avatar

Зочин 2021-05-06 150.129.143.127

Зөв зөв

Avatar

Лхагвасүрэн 2021-05-06 139.5.218.68

8р сарын 15 чинь бүтэн сайн өдөр шүү дээ

Avatar

3 сурагчтай аав 2021-05-06 66.181.182.135

Сонгууль болгоноор багш нарыг сонгуулийн сурталчилгаанд ажиллуулдаг жишиг л явж байна даа. Хүүхдүүдийн сургууль завсардалт, хичээлийн хоцрогдол бол эрх баригчид, салбарын сайдад огтхон ч хамаагүй асуудал болж таарлаа.
Энх-Амгалан сайдад итгэж байсан юмсан

Avatar

Зочин 2021-05-06 202.126.89.126

ГЭХДЭЭ ЭНЭ ЗУН КАРАНТИНАА САД САД ТАВИАД ТУУЧИХВАЛ 8/15 БАЙТУГАЙ 9/15 Ч ХУДЛАА БОЛНО ШҮҮ ИРГЭДЭЭ !!!!
ИРГЭД ОДОО 2 ТУНГАА АВААД БҮГД ПРИУСЭЭ УНААД 21 АЙМАГРУУ ЗУГААЛАХ ГЭЖ БАЙНА !!!!

Avatar

Зочин 2021-05-06 202.126.89.126

ТҮРГЭН ТҮҮХИЙ СЭТГЭХҮЙТЭЙ АРД ТҮМЭН ТӨР ШҮҮ ДЭЭ ?!!!!!
ЮУН ДЭЭР ЦАГ НАР СТАНДАРТ ДҮРЭМ ЗАРЧИМ БАРИМТЛАХГҮЙ !!!! ЗӨВХӨН БУУЗАА Л 20 МИНУТ ЖИГНЭДЭГ

Avatar

Зочин 2021-05-06 202.9.40.172

Эне сайд их мундаг юмаа. Шийдвэрууд нь таалагдаж бон. Cургуулиуд 100% xичээл заагаагуй Байж 100 % толбор авсан /2020 онд/ энэ явдлыг зогсоож чадсанд танд баярлаж байгаа шуу

Avatar

Зочин 2021-05-06 202.126.88.201

Үнэхээр зав шийдвэр байна шүү. Өөх ч биш булчирхай ч биш байхаар хүүхдүүдээ амраасан нь дээр. Сурсан ч юмгүй, эрүүл мэнд ч үгүй болж дууслаа.

Avatar

Зочин 2021-05-06 202.9.46.192

Зөв шийджээ. Дэмжиж байна.

Avatar

Bagsh 2021-05-06 202.126.89.40

Uuniigee sain sudalsiimuu? Baga angi margaash hicheelleed l amrana gej onoodor zarlahaar nogoo surgaltiin hotolboriin guitsetgel, bagsh nariin chini ajliin zohitsuulalt yuu boloh ve. Surgaltiin uil yavts chini ingeed genet boliod oorchlood baij boldog yumuu.

Avatar

Зочин 2021-05-06 192.82.80.95

Огцом огцомл шийдвэр их гаргадаг болжээ. Дарга нар хөнжилдөө бодож байгаад л өглөө ирээд шийдвэр болгочихдог юм уу? Энэ хүзхдүүдээ вакцинжуулах юмаа бодох хэрэгтэй шүү дээ. Ингэж маанайж байгаад олон хүүхэд 9-10 сарын томууны үеэр корона тусгачихвал хариуцлагыг хэн хүлээх вэ гэдгээ эхлээд тогтох хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2021-05-06 122.201.31.144

Yun 8 sariin 15 be. Zugeer l 6 sar hurtel hicheelluuleech. tgd ordog tsagt ni oruulna biz

Avatar

Зочин 2021-05-06 66.181.189.133

Харин тийм ээ

Avatar

B 2021-05-06 64.119.19.217

Төлбөрийг яаж зохицуулж байна аа. Зохицуулалт гаргасан гэж байгаа ч тэр нь ямар сургуулиудад үйлчлээд байгаа юм бэ.

Avatar

үнэн 2021-05-06 139.5.219.203

1ба 2-р анги дээрнь ирэх намар 1-р ангид орох хүүхэд ингээд 3 1-р ангитай болгох гээ юу 1ба 2-р ангиа жаахан бодсон нь дээр байх

Avatar

Зочин 2021-05-06 192.82.75.231

Маш зөв.Угаасаа цахимаар орж байгаа юм чинь.

Avatar

Irgen 2021-05-06 103.212.119.26

Zaximaar orson ueuded xuuxdiin dung xairlaxgui sain uguurei. daraa ene ueiin dungees bolj suragchdiig xoxirooj boloxgui shuu dee. Tsaximaar surax ixenx suraggchdad xezuu baigaa. Bas 7 xonogiin tuluvluguu baixgui zarim bagsh nar dandaa urid uder ni margaash teden tsagt eden tsagt xicheeltei geed xeldeg um shig baigaa um. Tegexeer tuxain uder bagsh nart todorxoi xicheeliin xuvaari batlagdaagui baidag baix

Avatar

Зочин 2021-05-06 150.129.143.212

Маш зөв. Хүүхдүүд эрт амарч цэвэр агаарт, цагаан идээгээ идэх биеийн дархлааг сайжруулах шаардлагатай байна. Хүүхдүүдээ вирусийн халдвараас сэргийлж агаар, нар, салхи, цагаан идээ эрүүл шимтэй хоолоор тэтгэе.

Avatar

111 2021-05-06 192.82.64.190

Маш зөв. Амраах хэрэгтэй. Дэмий хүүхэд зовоосон хиээл хийж байхаар . Бага ангийн хүүхддээ эцэг, эх нь өөрсдөө унших, бичих, тоо бодохыг заачихаж чадахгүй боловсролтой юм уу?

Avatar

Зочин 2021-05-06 203.169.49.126

Poop said.

Avatar

зочин 2021-05-06 64.119.20.106

Хамгийн их хоцрогдолтой 1,2,3 -анги амарч болохгүй 5 сарын 28 нд хугацаандаа л хичээлээ дуусгах нь зөв Дараа нь нөхөх нэрээр хүүхдэд ачаалал өгч зовоох хэрэггүй Хугацаанд нь судлах агуулгаа судалчихвал болно Ямар гээч тэнэгийнх нь шийдвэр вэ Тэр лав боловсролгүй тэнэгдүүхэн этгээд байх Бага ангийн багш нарыг сонгуулийн ажлаас чөлөөлж үндсэн ажлыг нь хийлгэ ээ

Avatar

Лхагвасүрэн 2021-05-06 139.5.218.68

Манай яамныхан, сайд гуай маань сургалтын үйл явцыг тоглоом шиг санах юм. Энэ чинь шинжлэх ухааны үндэстэй, төлөвлөгөөтэй үйл явц шүү дээ. 3-р улирлын 9 долоо хоног хичээллэнэ гэж төлөвлөөд бэлтгээд зохион байгуулж байсан хичээлийг гэнэт хаахаар сургалтын үйл ажиллагаа, түүний үр дүн чинь юу болж хувирах юм бэ?

Avatar

Badarch taxar 2021-05-06 192.82.90.88

Ee hoorhii surguulid suugaagvi baij amralt ni eheljee e

Avatar

Зочин 2021-05-06 59.153.115.161

Хоёрын хооронд хичээл орсон гэж гурилдаж байснаас энн нь зөв

Avatar

Зочин 2021-05-06 124.158.86.111

teneg

Avatar

Зочин 2021-05-06 202.55.188.102

Дэмжиж байна. Амраг амраг

Avatar

Зочин 2021-05-06 66.181.161.53

энэ нь зөв дөө

Avatar

Зочин 2021-05-06 124.158.86.111

9 saraasaa orno biz dee tegeed

Avatar

zochin 2021-05-06 192.82.86.52

ter ni deer zuv shiidver bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж