Ирэх хичээлийн жилийг наймдугаар сарын 15-нд эхлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.05.06-нд нийтлэгдсэн

Ирэх хичээлийн жилийг наймдугаар сарын 15-нд эхлүүлнэ

Ирэх хичээлийн жилийг наймдугаар сарын 15-нд эхлүүлнэ

НЭМЭЛТ:

Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ны сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргалаа.

Цар тахлын улмаас сурагчид 2019-2020 оны хичээлийн жилд буюу ноднин үзэх ёстой нийт хичээлийнхээ 45 орчим хувийг зайнаас судалсан байдаг. Харин энэ хичээлийн жилд 60-68 хувийг теле болон цахим байдлаар хичээллэсэн байна. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт 247040 хүүхэд, ЕБС-д 680837 хүүхэд суралцаж байна. Зайн сургалт урт хугацаагаар үргэлжлэх нь сурагчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ялгаатай байдлыг нэмэгдүүлэх, багш сургчдын өдрийн ачааллыг нэмэгдүүлэх зэрэг олон сөрөг үр дагавартай байгаа учир амралтыг наашлуулахаар хэд хэдэн хувилбар боловсруулсан.

Боловсруулсан саналуудынхаа хүрээнд эцэг эх, асран хамгаалагчид, багш, сургуулийн удирдлагуудын дунд санал асуулга явуулахад багш нарын 72 хувь, эцэг эхчүүдийн 70 хувь нь амралтыг наашлуулах болоод намар эрт хичээллэж эхлэх саналыг дэмжсэн байна. Мөн мэргэжлийн байгууллагууд болон ажил хариуцагчидтай зөвлөсөн болно. Ингээд

  • Цэцэрлэг болон 1-3 дугаар ангийн сурагчдыг 2021.05.07-ны өдөр хичээллүүлээд амраах
  • 4-12 дугаар ангийн сурагчид 2021.05.14-ний Баасан гарагт хичээллээд амарна.
  • 9 дүгээр анги төгсөөд МСҮТ-д элсэх хүсэлтэй сурагчид хичээлийн агуулгаа үргэлжлүүлэн теле байдлаар судлах боломжтой.
  • Харин 12 дугаар ангийн сурагчид 14-ний өдрөөс эхлэн давтлагад хамрагдана. Давтлага танхимаар эсвэл зайнаас байх уу гэдгийг УОК эцсийн байдлаар шийдвэрлэнэ.
  • Багш нарын амралтыг 6 сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөж байна.

Амралт эхлэх шийдвэртэй холбоотойгоор улсын болон анги дэвших шалгалтыг өнгөрсөн жилийн нэгэн адилаар цуцалж байна. Гэхдээ шалгалт авахгүй ч дүн гаргана. Дүнг гаргахдаа танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзэх юм. Дүн гаргах аргачлалыг сургууль, багш нарт хүргэж байна.

 Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалттай холбоотой мэдээллийг ирэх 7 хоногт бид зарлана.

 Эрт амарч байгаа учир намар наймдугаар сарын 15-ны өдрөөс хичээлийг эхлүүлэх ажлыг одооноос зохион байгуулна. Амралтын хугацаанд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдийнхээ дархлааг дэмжих, сэтгэл санааг сэргээх зэргээр анхаарал хандуулахыг хүсье.


Монгол Улсын хувьд цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс бүх нийтийн бэлэн байдалд шилжин, сурагчид 2020 оны хоёрдугаар улирлаас эхлэн цахимаар хичээллэсэн бөгөөд бүтэн нэг жилийн хугацаанд хичээл сургуулийн үйл ажиллагаа теле болон цахим хэлбэрээр явагдаж байна. Халдварын нөхцөл байдал сайжрахгүй байгаа учраас Боловсрол шинжлэх ухааны яамнаас /БШУЯ/ сурагчдын зуны амралтыг наашлуулж, эрт амраахаар болжээ. Тодруулбал,

  • Ерөнхий боловсролын сургуулийн  1-3 ангийн сурагчдыг нөгөөдрөөс эхлэн тавдугаар сарын 10-наас амраах,
  • Дунд болон ахлах ангийн сурагчдыг тавдугаар сарын 14-нөөс амраах шийдвэрийг гаргасан байна. Харин 12 анги тавдугаар сарын 14-өөс амарч, элсэлтийн ерөнхий шалгалтын давтлагад хамрагдана. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг БШУЯ-аас удахгүй өгөх юм байна. 

Сурагчдын амралтыг зохицуулах эрх мэдэл нь салбарын сайдад байгаа учраас сайд эрх мэдлийнхээ хүрээнд тухайн үеийнхээ нөхцөл байдалд тохирсон шийдвэрийг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж зааврын дагуу гаргаж байгаа гэдгийг яамнаас онцолсон юм. Дашрамд дурдахад, цар тахал гарахаас өмнө нийслэл болон орон нутгийн сургуулиудын бага ангийн сурагчдын амралт тавдугаар сарын 25-аас, 3-5-р ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-нээс харин дунд болон ахлах ангийн сурагчдын амралт  зургадугаар сарын 8-аас эхэлдэг байв. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
123
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
11
ХөөрхөнХөөрхөн
9
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
6
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж