Мьянмарын ард түмэн армиас хамгаалах зэвсэгт хүчинтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.06-нд нийтлэгдсэн

Мьянмарын ард түмэн армиас хамгаалах зэвсэгт хүчинтэй болжээ

Мьянмарын ард түмэн армиас хамгаалах зэвсэгт хүчинтэй болжээ

Мьянмарын цэргийн дэглэмийн эсрэг Үндэсний эв нэгдлийн засгийн газар буюу ард түмний нэгдэл өчигдөр/2021.5.5/ жагсагчдыг армийн хүчирхийлэл, дарангуйллаас хамгаалах өөрсдийн зэвсэгт хүчинтэй болсноо зарлажээ.

Армийнхан цэргийн хүчээр төрийн эргэлт хийж, ардчилсан удирдагч Аун Сан Су Чиг барьж хорьсон хоёрдугаар сарын 1-ээс хойш ард түмэн өдөр алгасалгүй эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байна. Гэвч жагсагчдын эсрэг байлдааны сум, тэсрэх бөмбөг ашигласнаас 750 гаруй энгийн иргэн хөнөөсөн юм.

Мьянмарын үндэсний эв нэгдлийн засгийн газрын хэлснээр ардын зэвсэгт хүчин бол өмнө нь Төрийн захиргааны зөвлөлийн цэргийн дайралт, хүчирхийллүүдээс ард түмнийг хамгаалан, олон арван жил үргэлжилсэн иргэний дайныг дуусгасан холбооны нэгдсэн армийн суурин дээр байгуулагдсан хүчин гэнэ.

Үндэсний эв нэгдлийн засгийн газрыг өнгөрсөн сард хунтын дэглэмийг эсэргүүцсэн ард иргэдийн бүлгэмүүд хамтран байгуулсан билээ. Тэдний дунд армийг олон жил эсэргүүцэн байлдаж ирсэн үндэсний цөөнхийн зэвсэгт бүлэглэлийн төлөөлөл ч бий. Тэд хамтдаа армийг дарж, ардчиллыг сэргээж, холбооны ардчилсан нэгдэл байгуулахыг зорьж байгаа гэнэ.

Тус засгийн газрын бүрэлдэхүүнд Мьянмарын армитай хамгийн олон жил тулалдаж байгаа Карены үндэсний нэгдэл үндэсний цөөнхийн зэвсэгт бүлэглэл багтаж байгаа аж. Тэд гуравдугаар сарын сүүлээр армийн эсрэг тулаанаа дахин эхлүүлснээс хойш 194 орчим цэрэг хөнөөсөн хэмээн мэдээлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж