Нийслэлд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын “улаан” түвшинд шилжиж, 28 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоог тогтоогоод буй. Харин энэ сарын 8-наас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар” түвшинд шилжиж, зэрэглэл бууруулахаар өчигдөр /2021.05.06/ Засгийн газар шийдвэрлэсэн юм.
Харин зэрэглэл бууруулсан хэдий ч аж ахуйн нэгжүүд, үйлчилгээний салбар хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжтой юу гэх асуудал гарч ирсэн. Халдвар багасаагүй, цар тахлын эрсдэл өндөр хэвээр байгаа тул 18 салбарын үйл ажиллагааг энэ сарын 22-ны өдөр хүртэл бүрэн хязгаарлахаар шийдвэрлэсэн. Харин тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн бусад аж ахуйн нэгж, байгууллагуудаа үе шаттайгаар нээх юм. Тухайлбал, вакцины давтан тунгаа хийлгэж 14 хоносон иргэд:
- Тавдугаар сарын 8-аас үсчин, гоо сайхан,
- Тавдугаар сарын 15-наас бялдаржуулах төвүүд, фитнесс, бассейнууд
- Тавдугаар сарын 22-оос томоохон зах худалдааны төвүүд нээгдсэнээр тэдгээрээр үйлчлүүлэх боломжтой юм.
Ингэхдээ E-Mongolia системээс давтан тунд хамрагдсан QR код бүхий гэрчилгээг авах юм. Уг QR код бүхий гэрчилгээг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас ирэх Даваа гариг гэхэд бэлэн болгохоор ажиллаж байгаа аж.
Одоогийн байдлаар үйлчилгээний салбарын 40 мянга гаруй иргэнийг Covid-19-ийн эсрэг вакцинд хамруулсан байна. Иймд цаашид үе шаттайгаар нээх аж ахуйн нэгжүүдийн ажилтан алба хаагчдыг вакцинжуулалтад хамруулсаар байх юм.
Тавдугаар сарын 8-наас хөл хориог үе шаттайгаар сулруулахдаа зарим үйлчилгээг нээх шаардлагад дурдахдаа ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон, өвдөөд эдгэсэн хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж буйг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Энэ талаар ЭМЯ-ны сайд С.Энхболд мэдээлэхдээ “Нэг, хоёрдугаар тунгаа тариулсан иргэд тусгай QR код уншуулж, зөвшөөрөгдсөн албан байгууллага, үйлчилгээний цэгүүдээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа” гэсэн юм.
Хөл хорионы өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд тодорхой цагийн хуваариар оролцож байсан юм. Тэгвэл энэ Бямба гаригаас хот доторх нийтийн тээврийн хэрэгсэл ердийн цагийн хуваариар халдвар хамгааллын дэглэм сахин явна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар” түвшинд бизнес, нийгмийн үйл ажиллагааг 89 төрөлд ангилдгаас 18-ынх нь үйл ажиллагааг хязгаарлах юм. Үүнд:
- Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн
- Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,
- Бүх төрлийн баар
- Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээний хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрнө.
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Хүнсний биш барааны зах, худалдааны төв
- Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
- Сургалтын төв
- Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
- Алжаал тайлах төв
- Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
- Саун, бассейн нийтийн халуун ус,
- Зочид буудал, дэн буудал
- Амралт, жуулчны газар
- Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд
- Олимп, тив дэлхий олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир спортын арга хэмжээ
- Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
- Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб
Ц.ЯНЖИНДУЛАМ
Зочин 2021-05-06 66.181.177.202
Medeenii ursgal mongol commentoor baraanii delgvvr neene huwtsasaa awch umsuj bolno geh yum ali ni vnen yumbee??? irgediig tuuruldvvlehee boliochee
Зочин 2021-05-06 192.82.80.101
ЕС Оюунэрдэнэ УОК ын дарга Амарсайхан ЭМЯ сайд Энхболд ЗГХМА Ганзориг дөрөвийг үр хүүхэдтэй нь үе удмаар нь хүйс тэмтэрвэл энэ муухай коммунист дарангуйлал дахиж хэзээ ч давтагдахгүйгээр далд орж дарагдах юм шүү дэ үр хүүхэд үр хойч минь хэрэгтэй Галав юүлж газар дэлхий хөмөрч байсан ч хүн эрх чөлөөтөйгөө л байх ёстой б ямар ч үед хүний ажил амьдрал үргэлжилж байх ёстой байдаг МАН коммунистууд үхлийн муухайгаар үхэж далд ор улс даяараа хараан зүхэж байна
Зочин 2021-05-06 66.181.190.53
Сэтгэлийн хямрал Сэтгэцийн эмгэг Боловсролын хомсдол гурав нь Төрөлх харгис хэрцгий зантайгаа нийлээд яааг сайхан жинхэнэ коммунист яргалагч хэлмэгдүүлэгч нөхөр гарч ирэхэд бэлэн болсон байна шүү. Одоо тохиромжтой цаг л олдвол чамшиг гарууд Монголыг эцэс төгсгөлгүй эгэл иргэдийн цусанд умбасан Ирак Сирийн араас оруулчихаад өөрсдөө ганц сумны пян даахгүй талийна биз
Зочин 2021-05-06 202.9.40.244
Хараад байхад жагсаал цуглааныг л хориод байгаан байна.Сонгууль хиичээд короногоо сууллаад хаячих гээд байнаадаа янз нь.яаж ийж өвчнөөр далимдуулж 6.1 болгоод цаана нь 7 хоног эргүүтүүлж байгаад 6.9 болгочих гээд үзээд байна шүү.ман-нам муу юмандаа мэргэжлийнх шүү хүүк нь дэвших боломжгүй хууль зөрчсөн байна гэсэндээ.ялтай 5жил д нь жил нь хүрээгүйнамын даргаасаа чөлөөлгдөөгүй Энэ3 зөрчилтэй учир дэвшихгүй
nonio 2021-05-06 41.138.89.242
МЭДЭЭЛЭЛ
Танд бизнес эрхэлдэг, хувийн институт хариуцдаг, та хувь хүн, та тариачин, тариалан эрхэлдэг, санаа зовох зүйлгүй тул нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл имэйл эсвэл whatsapp хаягаар холбогдоорой. Бид COVID-19 тусламжийн хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн олон хүмүүст туслахаар шаргуу ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
Имэйл хаяг: ayudaentreparticular@gmail.com
Whatsapp дугаар: 00330780936909 эсвэл +33780936909
Вэбсайт: ayudafinnance.webs.com
Зочин 2021-05-06 192.82.67.253
Neesen ym bga muu?
Зочин 2021-05-06 192.82.78.16
neeh baiguulagguud gesen chin uschingees uur yum bdaggui shu xaxa
Хаха 2021-05-06 64.119.23.37
Жагсаал цуглаан хийхээс л их айж дээ
Зочин 2021-05-06 202.21.108.174
ХАХА