Холливүүдийн тулаант киноны "од" Стивен Сигал өчигдөр /2021.05.05/ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурод бараалхжээ. Тэрбээр энэ үеэрээ Мадурод самурайн катана сэлэм бэлэглэсэн байна. Тэдний уулзалтын Венесуэлийн төв телевиз шууд дамжуулжээ. Мадуро сэлмээр агаарт хэд хэдэн удаа хий цавчиж үзсэнийхээ дараа хуруугаараа ирийг нь шалгаж үзүүлсэн байна.
Стивен Сигал 2016 онд ОХУ-ын иргэн болж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинээс пасспортоо гардан авч байв. Путины үнэнч дэмжигч гэгддэг Сигал өмнө нь Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Филиппиний Ерөнхийлөгч Родригор Дутерте зэрэг "дарангуйлагч" хочтой удирдагч нарт бараалхсан удаатай.
Харин Николас Мадурогийн хувьд 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардсан гэж үзээд АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд түүнийг хууль ёсны Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрдөггүй билээ. Стивен Сигал энэ удаад ОХУ-ын төлөөлөгчийн хувиар Венесуэлд зочилсон ба Мадурод бэлэглэсэн Катана сэлэм нь "удирдагч, манлайлагч" байхыг бэлгэддэг ажээ.
Эх сурвалж: REUTERS, AP
Холбоотой мэдээ