Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2021.05.05/ болж, Covid-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн 18-аас дээш насны иргэн бүрт 50 мянган төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгох шийдвэрийг гаргасан билээ.
Тэгвэл Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич мөн өчигдөр вакцин хийлгэсэн иргэдээ 30 ам.доллараар шагнахаар болсоноо мэдэгджээ. Тэрбээр “Тавдугаар сарын 31-ний дотор вакцин тариулсан хүн бүрт 3,000 динар буюу 30 ам.долларыг олгох болно” хэмээн мэдэгдсэн байна.
Ингэснээр тус улс нь дархлаажуулалтын хөтөлбөрөө мөнгөн шагналтай болгосон дэлхийн анхны улс боллоо гэж хэвлэлүүд бичиж байна. Түүнчлэн вакцинжуулалтыг хурдасгахын тулд өөр нэгэн арга хэмжээ авахаар болсон нь вакцин хийлгээгүй төрийн албан хаагч нар халдвар авбал эмчлүүлэх хугацаанд нь цалинтай чөлөө олгохгүй байхаар болжээ.
Серби улс нь Барууны орнуудаас болон Орос, Хятадаас вакцин худалдан авч, вакцины нөөц хангалттай болсон бөгөөд хөрш зэргэлдээх улсуудынх нь иргэд хүртэл тус улсад очиж вакцин хийлгэж байгаа аж.
Нийт долоон сая хүн амтай тус улсад одоогоор 1,3 сая хүн вакцинжуулалтад хамрагдаад байгаа ба дархлаажуулалтын явц удааширч эхэлсэн тул дээрх урамшууллыг олгохоор болсон байна. Бэлэн мөнгөний урамшуулал болон төрийн албан хаагчдад арга хэмжээ авснаар тавдугаар сарын сүүлч гэхэд гурван сая хүн вакцинд хамрагдана гэж тооцоолжээ.
Эх сурвалж: Euronews
sereu 2021-05-06 41.138.89.242
Танд бизнес эрхэлдэг, хувийн институт хариуцдаг, та хувь хүн, та тариачин, тариалан эрхэлдэг, санаа зовох зүйлгүй тул нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл имэйл эсвэл whatsapp хаягаар холбогдоорой. Бид COVID-19 тусламжийн хөтөлбөрөөр дамжуулан дэлхийн олон хүмүүст туслахаар шаргуу ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
Имэйл хаяг: ayudaentreparticular@gmail.com
Whatsapp дугаар: 00330780936909 эсвэл +33780936909
Зочин 2021-05-06 64.119.17.27
СЕРБҮҮД 2000 ДОЛЛАРААС НЬ 30-ЫГ НЬ МАНАЙХ 18 ДОЛЛАРЫГ НЬ ӨГЧ БАЙНА
Зочин 2021-05-06 202.179.24.62
Серби манай 2 ойролцоо байгаа, хэд хоногт манайх урд нь орно. 16-17 р байр