"Усны нөөцийн төлбөр зарцуулалтад Засаг даргад хариуцлага тооцох хэрэгтэй" | News.MN

"Усны нөөцийн төлбөр зарцуулалтад Засаг даргад хариуцлага тооцох хэрэгтэй"

"Усны нөөцийн төлбөр зарцуулалтад Засаг даргад хариуцлага тооцох хэрэгтэй"

Усны нөөц ашиглалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх менежментийн талаар Усны газрын дарга Ш.Мягмартай ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд нэлээд хэдэн гол мөрөн сэргэсэн сайхан мэдээ байсан. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье?  

-Ус өөрөө байгаль дээр байнгын эргэлтэнд байдаг. Устаж алга болохгүй, шинээр бий болохгүй, байгалийн үзэгдлийн дагуу нэг хэсэг нь ууршиж үүл болно, эргээд бороо цас болж бууна, түүгээр дамжиж гадаргын болон газрын доорх ус тэжээгдэж байдаг. Зарим газарт  усны сан бүхий газар ширгэж, шургаж байхад зарим газарт  сэргэж байдаг онцлогтой.

Тухайлбал, 2019 онд 1266 гадаргын усны эх үүсвэр хатаж ширгэж,  457 сэргэсэн, 2020 онд 684 гадаргын усны эх үүсвэр хатаж ширгэсэн байхад, 476 сэргэсэн тоо баримт байна.  2019 онд Хэнтий аймагт 284 гадаргын усны эх үүсвэр хатаж, ширгэсэн бол  2020 онд 114 гадаргын усны эх үүсвэр сэргэсэн байна.

Өнгөрсөн жилийн байдлаар Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудад  гадаргын усны сэргэсэн эх үүсвэрийн тоо, хатаж ширгэсэн эх үүсвэрээс их байгаа нь тухайн бүс нутагт хур тунадас их орсонтой холбоотой юм.

-Монгол Улсын усны нөөцөд ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Манай орны усны нөөцийн 70 гаруй хувь нь нутгийн хойд хэсэгт буюу Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөл, Саяны нуруу зэрэг өндөр уулын бүсэд бүрэлдэн бий болдог. Гэтэл газар нутгийн 60 гаруй хувийг эзэлж байгаа говь тал хээр бүс нутагт цөөн тооны булаг шанд, баян бүрдийг эс тооцвол гадаргын ил задгай ус багатай байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд болж байгаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгалийн аюулт үзэгдлийн тоо тухайлбал үер ус, ган гачгийн давтамж нэмэгдэж байна.

Монгол орны хэмжээнд жилд дунджаар 564.8 км3 усны нөөц хуримтлагдан бий болдог. Үүнээс гадаргын усны нөөц дийлэнх нь буюу нуурын ус 500 км3, мөстөл, мөсөн голууд 19.4 км3, гол мөрөн 34.6 км3, газрын доорх нөхөн сэлбэгдэх усны нөөц 10.8 км3 байна. Гэтэл нийт нөөцийн хоёр хүрэхгүй хувийг эзэлж байгаа газрын доорх усаар бид ус хэрэглээнийхээ 80 гаруй хувийг хангадаг. Иймээс усны нөөцдөө таарсан бодлого боловсруулж, менежмент төлөвлөлтийг хийж, хэрэгжүүлэх шаардлагатай.

-Ус ашигласны төлбөр бараг 10 жилийн өмнөхөөр явж байгаа. Өөрчлөх шаардлагатай менежментийн нэг нь энэ. Цаашид ус ашигласны төлбөрийг хэрхэн тооцох вэ?

-Гадаргын ус хурах талбай, газрын доорх усны нөөцийг бүрдүүлэх тэжээгдлийн муж, тархалтын талбай зэргийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 332 дугаар тушаалаар Монгол орны газар нутгийг нийт 29 сав газарт хувааж, сав газрын хил хязгаарыг тогтоосон. Усны экологи-эдийн засгийн үнэлгээг тухайн сав газрын усны нөөцийн хэмжээ, нөхөн сэргэх чадвар, нийгэм эдийн засгийн ач холбогдол зэргийг тооцож, Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан бөгөөд уг үнэлгээний аргачлал нь усны нөөцийн гүйцэтгэдэг үндсэн үүрэг функцийг дэд салбаруудын зардалд тулгуурлан үнэлэхээр хийгдсэнээрээ онцлогтой.

Усны төлбөрийн хувь хэмжээг тогтоохдоо 29 сав газрын экологи эдийн засгийн үнэлгээ, тухайн сав газрын гадаргын болон газрын доорх усны нөөц, ашиглалтын зориулалт зэргийг харгалзан 2013 онд Засгийн газрын 326, 327 дугаар тогтоолоор баталсанаас хойш найман жил болж байна. Энэ хугацаанд юмны үнэ өртөг, инфляци, валютийн ханш ихээхэн өөрчлөгдсөн. Өнөөдрийн байдлаар нийт ус хэрэглээний 60 гаруй хувийг эзэлж байгаа хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар, мөн ашиг олох зориулалтаар олон мянган хүн ажлуулж байгаа үйлдвэр, уурхайн аж ахуйн нэгж байгууллагууд хүн амын унд ахуйд ашигласан усны нөөцийн төлбөрөөс чөлөөлсөн байдаг. Ер нь усны нөөцийн төлбөрийг тухайн сав газрын онцлог болон үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, эдийн засгийн үр өгөөжөөс хамруулан зах зээлийн зарчимд нийцүүлэн ногдуулах шаардлагатай.  Иймээс усны нөөцийг үйлдвэр үйлчилгээндээ ашиглаж тодорхой хэмжээгээр ашиг олж байгаа бүхий л салбар тодорхой хувь хэмжээгээр төлбөр төлдөг байх тухай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар  тооцоо, судалгаа хийж байна.

-Усны нөөцийн төлбөр болгон жилд 40-47 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг гэсэн. Энэ мөнгийг яг юунд зарцуулдаг вэ?

-Дээр хэлсэнчлэн усны нөөцийн төлбөрийг уул уурхай, эрчим хүч зэрэг цөөхөн салбарууд төлж байна.  Тухайлбал, усны нөөц ашигласны төлбөрийн орлогын 90 гаруй хувийг нийт ус хэрэглээний 17 хувийг эзэлж байгаа уул уурхайн салбараас төвлөрүүлж байна. Усны нөөц ашигласны төлбөрт жилд дунжаар 45-46 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт ус ашиглагч аж ахуйн нэгжүүд төвлөрүүлж байна.

Тухайлбал, 2019 онд усны нөөц ашигласны төлбөрт аж ахуйн нэгжүүд 46.7 тэрбум, 2020 онд 45.1 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн тайлан мэдээ манай газарт байна. Гэтэл энэ төлбөрийн орлогыг орон нутгийн төсвийн цоорхойг нөхөхөд зарцуулж байна.

-Хуулиараа ус ашигласны төлбөрийн 35-аас доошгүй хувийг усны нөөцийг сэргээхэд зарцуулах ёстой юм билээ. Гэвч энэ хууль тун хангалтгүй байдаг гэсэн. Энэ хуулийг хэрхэн хэрэгждэг болгох вэ?

-Тийм, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу усны нөөцийн төлбөрийн орлогын 35-аас доошгүй хувийг ус, усан орчныг нөхөн сэргээхэд зарцуулах учиртай ч төлбөрийн орлогыг орон нутгийн төсвийн цоорхойг нөхөхөд зарцуулж байна. УИХ-аар батлагдсан хууль, дүрэм журмыг Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг нийслэл, сум дүүрэг бүх шатанд нийтээр дагаж мөрдөж, хэрэгжүүлэх ёстой. Гэтэл Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байна. Тухайлбал 2020 онд улсын хэмжээнд усны нөөцийн төлбөрт 45.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бөгөөд үүнээс 15.7 тэрбумаас багагүй хөрөнгийг усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой менежментэд зарцуулах ёстой байтал дөнгөж 9.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Манай яамны зүгээс энэ хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор БОАЖ-ын сайд, аймаг нийслэлийн Засаг даргатай байгуулах гэрээнд тусгаж өгдөг. Гэвч хэрэгжилт хангалтгүй байдаг. Иймд орон нутгийн Засаг дарга нарыг хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тохиолдолд ямар нэгэн хариуцлага тооцдог болгомоор байна.

ул уурхайн олборлох, баяжуулах, хүнд үйлдвэрүүдэд 2030 оноос эхлэн газрын доорх ус ашиглуулахгүй байх талаар ярьж байгаа. Энэ ажлын бэлтгэлийг хангаад эхэлсэн үү?

-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Газрын доорх усыг үйлдвэрлэл уурхайн зориулалтаар ашиглахыг, хязгаарлах” тухай заасан байдаг. Мөн гадаргын усны ашиглалтыг дэмжих зорилгоор үнэ төлбөрийн хувьд ялгаатай байх тарифын бодлого баримталж байна. Мөн “Алсын хараа 2050” зэрэг бодлогын баримт бичигт тусгасан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд салбарын хууль эрхзүйн орчинг сайжруулахаас гадна 2030 он гэхэд бид гадаргын усыг хуримтлуулж, Говийн бүсийн аймаг сумдын ус хэрэглээ болон үйлдвэр уурхайн хэрэгцээг хангах ажлыг эхлүүлэхээр урьдчилсан судалгаа шинжилгээ, ТЭЗҮ-ийг боловсруулаад байна.

-Яг яаж гадаргын усыг хуримтлуулах юм бэ?

-Монгол орны томоохон голууд дээр гадаргын усны хуримтлал бий болгох, урсцын тохируулга хийх замаар усны нөөцийг нэмэгдүүлэх техникийн төсөөллийг “Хөх морь” төслийн хүрээнд 33 байршилд боловсруулж, үүнээс барилга угсралтын ажлыг гүйцэтгэх боломжтой. Нийгэм эдийн засгийн хувьд ач холбогдолтой 10 байршлын нарийвчилсан тооцоо судалгааг хийгээд байна. Тухайлбал, Орхон голоос Онги голыг тэтгэж далд шугам хоолойгоор Улаан нуурын урсцыг тэтгэж, 535 км урт шугам хоолойгоор “Тавантолгой”, “Оюутолгой” төслийн хэрэгцээнд гадаргын ус ашиглуулах боломжтой хувилбарын судалгааг хийсэн.

Мөн Хэрлэн гол дээр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Тооно уулын орчим усан сан, усан цогцолбор барих “Хэрлэн-Тооно” төсөл байна. Энд 2400 м урт, 40 м өндөр боомт барьж 1.6 тэрбум м3 усыг хуримтлуулж, Сайншандын нефть химийн үйлдвэрээр дамжуулан “Эрдэнэс Тавантолгой” болон “Оюутолгой” руу хүргэх бас нэг хувилбарын урьдчилсан тооцоо судалгааг хийгээд байна, эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр говийн ус хангамжийг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд жил бүр улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө санхүүжилтийг тусгах асуудал чухал байна.

-Дээрх төслүүд хэзээнээс хэрэгжих вэ. Мөн төсөв нь хэд байх вэ?

-Дээрх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд эхний хөрөнгө оруулалт их шаардагдана. Мөн бүтээн байгуулалтын ажил хийхэд тодорхой хугацаа тухайлбал, 5-8 жил хэрэгтэй. Иймээс эхний ээлжинд нөөц нь тогтоогдсон газрын доорх усаа ашиглахаас өөр арга зам байхгүй.

-Усны нөөцийн ашиглалтыг цаашид хэрхэн зохицуулах вэ?

-Өсөн нэмэгдэх усны хэрэглээг тогтвортой эх үүсвэрээр хангах, усны нөөцийг хомсдож бохирдохоос хамгаалж, экологийн даацад тохирсон ус ашиглалтыг мөрдүүлэхэд газрын доорх усны нөөц баялгийн хүрэлцээ, боломжийг тогтоох шаардлагатай байдаг.  Энэ ажлын хүрээнд усны нөөцийн эрэлт хэрэгцээ хамгийн их байгаа говийн бүсийн гурван сав газрын хэмжээнд гидрогеологийн дунд масштабын 1:200,000-ын хураангуйлалтай зураглалын ажлыг хийх шаардлагатай. Мөн 2019 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 15 хувьд гидрогеологийн зураглалын ажлыг хийгээд байна.

Газрын доорх усны ашиглалтын байдлыг бид 280 гаруй мониторингийн цооногын тусламжтайгаар хянаж байгаа. Улсын Усны хяналт шинжилгээний groundwater.mn сүлжээнд эдгээр цооногын мэдээллүүд бүртгэгдэж байдаг. Нэгдсэн сүлжээнд зургаан цаг тутам агаарын даралт болон газрын доорх усны түвшин, температур,  цахилгаан дамжуулах чанарыг хэмждэг бүрэн автомат болон хагас автомат багажнууд нь мэдээллийг бүртгэн авдаг.

Сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгжүүд ус ашиглах зөвшөөрөл, гэрээнд заасан хэмжээнээс усны нөөцийг хэтрүүлэн ашигласан тохиолдол цөөнгүй гарсан. Энэхүү харилцааг  зохицуулах зорилгоор усны нөөцийг зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан тохиолдолд усны төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулах тухай Засгийн газрын 2018 оны 391 дугаар тогтоолыг боловсруулж, батлуулсан. Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөрийг 50 хүртэл хувиар шатлан өсгөх хэлбэрээр тооцож төлдөг болсноор байгалийн нөөцийг хэмнэлттэй зүй зохистой, ашиглаж, усны нөөц хомсдохоос сэргийлэх, усны нөөцийг зохистой ашиглахад хөшүүрэг болсон гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bat 2021-05-06 192.82.65.182

minjnii ovoohoi hurtel krant boldog gedeg.bulan tohoi ,nuur tsoorom uusgeed golinhoo usiig ursahad ni saad hiigeed l baihad bolno.

Avatar

Зочин 2021-05-06 192.82.73.6

Энэ аврага чинь дундговийнх билүү. Батэрдэнийг хаданд хэвтүүл тэгээд хэрлэн голоо авч үз

Avatar

Иргэн 2021-05-06 103.10.22.109

Усны асуудлынг зөв зохион байгуулж чадахгүй бол, төр биш хувийн компаниудын үйл ажиллагаанд усны нөөц сүйрнэ. Дуусашгүй эд биш. Сансарын гадаргуугаараа дэлхий ус агаарыг банга алдаж байдаг. Мэдээж гүний усны ихэнх хувь нь урвалын дүнд бий болдог. Далайн усыг цэвэршүүлэх технологи асар үнэтэй эд. Манайх далайн орон биш. Усаа зөв хэрэглэх технологийг судлаж чадаагүй бол ядаж ус алга болдоггүй гэж худлаа ярихаа болимоор бн. Монголын хөрсний цэвэр ус бүгд гадагшаа гардаг.

Avatar

зочин 2021-05-06 192.82.67.112

Бодлогоор биш мөнгөөр зохицуулах гэж оролдоод байна л даа.

Avatar

Зочин 2021-05-06 103.229.121.154

Энэ хүнийг бүх төсөл хөтөлбөрийг хувийн аж ахуй нэгжээрээ өөрөө авдаг л гэх юм билээ

Avatar

Зочин 2021-05-06 103.229.121.154

Туул голын сав газар байхдаа Заамарын бүх уурхайтай холбоотой байсан хүн усны салбарт юум хийж чадах уу?? Чадахгүй байгаагаа одоог хүртэл баталж байгаа

Avatar

Зочин 2021-05-06 64.119.26.34

Ajliinhaa shyrentsetseg gedeg hyyhentei yavallddag, huvildaj huviin companyd davuu baidal bii bologdog

Avatar

Ха ха 2021-05-06 202.179.24.62

Урсан гарч буй усны төлбөрийг 2 хөршөөсөө авчих, тэгээд л болоо. Монгол босоод ирнэ

Avatar

Us chandman 2021-05-06 202.126.88.147

Ene nuhur halagdah bolzloo bangasan, yu ch hiiheegui gj ih hural deer aluulsan bizdee saya , yamarch chadvargui durak dandaa huviin heden uul uurhain companid uilchildeg byalduuch

Avatar

ubs tv 2021-05-06 192.82.69.124

dondog saruulhuu mingaa geed boo jagtag hisen baiganma terig arilgadag jagtaga arilgadag nom baidag usnhuulad.boo n uhedee.

Avatar

zochin 2021-05-06 192.82.69.124

taibansaikhan ged lam jagtaga higed trig arilgadag nom baidag baina terin unshuulad. kamerin and shornd hamt bailaa.

Avatar

Зочин 2021-05-06 192.82.69.124

taibansaikhan ged lam jagtaga higed trig arilgadag nom baidag baina terin unshuulad. kamerin and shornd hamt bailaa.

Avatar

Зочин 2021-05-06 192.82.69.124

odgui h**** jagtaga arilgadag nom unshuulad teegd uslere aigad gar hol tatad aa nogoo uslere enkhsaikhan tatad aa.

Avatar

Зочин 2021-05-06 192.82.69.124

chamd chini hisen jagtag arilgah nom unshulsn daa.

Avatar

Ингэж санагддаг 2021-05-06 139.5.217.92

Засаг даргад нь биш НАМ д нь хариуцлага тооцдог болмоор, бүр хуультай болмоор. Дараа нь тэр хурган даргын учир тэртэй тэргүй олдоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж