Золбин нохдыг устгахад 1.2 тэрбум төгрөг төсөвлөжээ | News.MN

Золбин нохдыг устгахад 1.2 тэрбум төгрөг төсөвлөжээ

Золбин нохдыг устгахад 1.2 тэрбум төгрөг төсөвлөжээ

Золбин нохдыг устгахад 1.2 тэрбум төгрөг төсөвлөжээ

Нийслэлийн гэр хороолол төдийгүй ногоон бүсэд зэрлэгшсэн золбин нохойн асуудал тулгамдсан хэвээр байна. Устгалын ажлын хүрээнд нэг жилд 100 мянган нохой, муур устгах төсөв батлагддаг бөгөөд устгал хийгдэхгүй бол золбин нохойн тоо хоёр дахин нэмэгддэг аж. Энэ талаар нийслэлийн Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхбаяраас тодрууллаа.


-Золбин нохой, муурыг устгах ажилд жилд хэчнээн төгрөг төсөвлөгддөг вэ. Тус ажлыг ямар компаниудтай хамтран хийж байна вэ?

-Нийслэлийн ИТХ-н тэргүүлэгчдийн 2016 оны тогтоолоор нэг нохойг 12 мянган төгрөгөөг тооцож устгах зардлыг тогтоосон байдаг. 2021 онд нийт нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд нийт 100 мянган нохой, муурыг устгахаар нийслэлийн төсөвт 1.2 тэрбум төгрөг батлагдсан. Үүний дагуу Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас нохой, муур устгалын мэргэжлийн гурван компанитай хамтран ажилладаг. Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүрэгт “Өлтэ” компани, Чингэлтэй, Баянгол дүүрэгт “Базалт нэгдэл” компани, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт “Их булаг” компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаа. Мөн төлөвлөгөөт ажлын хүрээнд ЦЕГ, НМХГ, НОБГ-тай хамтран ажилладаг.

-Устгалын ажлын явцад хэн хяналт тавьдаг вэ. Батлагдсан төсвийн хүрээнд нохой, муур устгалын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа юу?

-Төлөвлөгөөний дагуу 80 орчим хувьд нь хяналтгүй нохойг устгадаг, үлдсэн 20 орчим хувьд нь муур багтдаг. Өдөр тутам устгалын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа. Төрийн бус байгууллагын зургаан ажилтан, Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсээс ажлыг хянадаг. Харъяа дүүргийн нутаг дэвсгэрт ажиллах хуваарь гарган дүүрэг хороодтой хамтран өдөр тутам 05:00-10:00 цагийн хооронд ажиллаж байна. Мөн иргэдийн дуудлагыг хүлээн авах утсыг ажиллуулж иргэдээс ирсэн дуудлагыг шийдвэрлэж ажиллаж байгаа. Нийслэлийн хот тохижилтын газар төвлөрсөн хогийн цэгүүдийг хариуцдаг. Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг дээр Хот тохижилтын газраас утгасан нохой, муурыг давтан тоолж, баримтжуулж сэг зэмийг дарж булах болон зууханд шатааж устгадаг байгаа.

-Хөл хориотой холбоотойгоор ажиллах хүчний орон тоонд өөрчлөлт орсон уу?

-Бид иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор золбин нохой, муур устгах ажлыг алдагдуулахгүй байх чиглэл авч ажиллаж байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд байгууллагын 15 хүртэлх хувь нь ажиллах Засгийн газрын шийдвэрийн дагуу ажиллаж байна. Одоогийн байдлаар  иргэдийн дуудлагаар үйл ажиллагаа үргэлжилж байна. Дуудлага ирсэн тохиолдолд очиж арга хэмжээ авч ажиллаж байгаа.

-Нийслэлийн хэмжээнд зэрлэгшсэн нохой хэчнээн байдаг вэ. Статистик бий юу?

-Байршил, хүн амын төвлөрөл, хөдөлгөөн зэргээс хамаарч төлөвлөгөөт ажлыг зохион байгуулахад тодорхой хуваарийн дагуу статистик гаргаж, хяналтгүй нохой, мууранд арга хэмжээ авч ажиллаж байгаа. Хатуу хөл хорионы хугацаанд ч хяналтгүй нохойг устгах ажил хийгдэж байна. Тухайлбал, “Өлтэ” ХХК  дөрөвдүгээр сарын 30-нд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс, Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчидтай хамтарч, Богдхан уулын Нүхтийн ам, Хүүшийн ам, Арцатын амнаас 18 золбин нохойг устгасан. Мөн “Базалт нэгдэл”, “Ихбулаг атүк” компаниуд хамтарч Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хойд чиглэлийн зуслангийн ногоон бүсэд ажиллаж, 40 золбин нохой устгасан байгаа. Харин тавдугаар сарын 1-нд Туул гол дагасан бургас, дугуйн замын орчмоос найман нохой, Найрамдал зуслангийн бүсээс таван нохой, “Базалт нэгдэл”, “Ихбудаг атүк” компанийн анчид Санзайн Цэргийн амралт, Шарга морьтын эцэс, Бэлхийн эцсээс 38 нохой устгасан. Тавдугаар сарын 3-нд “Өлтэ” ХХК Баянхошууны Баруун, Зүүн салааны зуслангийн бүсээс 16 нохой, “Ихбулаг атүк” ХХК Баянзүрх дүүрийн Улиастай, Гачуурт орчмоос 32 нохой устгасан байгаа.

-Нохой, муур устгах ажилчдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилладаг вэ.  Буудахаас өөрөөр устгах аргыг авч хэрэгжүүлж байна уу?

-Мэргэжлийн компаниудын 10 гаруй жил ажилласан  туршлагатай ажилчид тус ажлыг хийдэг учраас сум алдах зэрэг тохиолдол бүртгэгдээгүй. Ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс нийслэлийн цагдаагийн байгууллагад бүх ажилчин бүртгэлтэй байдаг. Өглөө ажилд нь гарахад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг тогтмол өгдөг. Өдөр тутам хяналтын ажилтантай ажилладаг байгаа.

Нохой, муурыг буудаж устгахаас гадна дүүргүүдийн мал эмнэлэг болон Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран нохой, муурны үржлийг хязгаарлах ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд 80 мянга гаруй нохой, мууранд үржил хязгаарлах мэс засал хийсэн. Гэр хорооллын нохой, муурыг бүртгэлжүүлэх ажлыг бүрэн хийсэн. Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран эзэнтэй нохой, муурыг жил бүр вакцин, туулганд хамруулах ажлыг хийж байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
10
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эээ 2021-05-06 202.126.89.27

Энэ их мөнгөөр устгах ажил хийдэг бол Улаанбаатар золин амьтангүй болох биз,,, энэ мөнгийг хаашаа ордогийг шалгах хэрэгтэй шүдээ!!!!

Avatar

zochin 2021-05-06 66.181.161.55

nohoig chn bi alaad ugi neg tsetserleg surguuli bariadhaach

Avatar

Нохойчин 2021-05-06 192.82.71.217

Зөв ажил хийжээ, зобин нохой сүйд хийлээ гээд ФБ-ээр хуцаад байсан ноход хаа байна. Нөгөө ьөлд чинь ингээд нэг их амьтанд хайртай зобингууд бас гараад л ирдэг. Үнэндээ цагаа тулахаар нохой буудах хүн олддоггүй. Яасан их цээж дэлддэг новшууд олшроо вэ. Дуугараач ээ.

Avatar

Иргэн 2021-05-06 202.9.46.46

Ямар ч хэрцгий юм, хог хаягдал шигээ үздэг болжээ, амьд амьтныг 🙁

Avatar

Б 2021-05-06 66.181.161.112

Нохой алдаг хүмүүс их мөнгө нэхдэг гэсэн. Аргагүй.
Тийм ажил хийх хүн ховор

Avatar

Зочин 2021-05-06 139.5.216.109

Мөнгө хулгайлж болох ямар л арга байна бүгдэнгий нь хамаатан саднаараа компанцир байгуулж ямар ч мэдлэг чадваргүй хүмүүсээр хийлгэж байна. Дээрээс нь эхлээд цэгцэлмээр байгаамдаа

Avatar

Зочин 2021-05-06 66.181.188.158

Золбин МАН хүмүүсийг алахад энэ төсвийг зарцуулъя!!!!

Avatar

Зочин 2021-05-06 66.181.176.129

Ergvv har pizdanuud amitan tamalj zowoohoo boliochee zvrh setgel oyun uhaantai shvvdee bid nartai afilhxn

Avatar

Зочин 2021-05-06 66.181.188.158

Арчаагүй хоцрогдсон аргаар амьтан байнга алж тамлахын оронд спэй хийвэл үржихгүй, үүнээс чинь бага мөнгө орно шд, мулгуу сэтгэлгүй балгас удирддаг засаг дарга гуай!!!! Бүгдийг нь тоотой эзэнтэй болгох дээр ажиллаач, заяа нь хаясан сэтгэхүй, үйлдэлтэй, яаж иим байж өөдлөх вэ чааваас!!!!

Avatar

Ган 2021-05-06 202.9.40.213

Арай л үнэмшилгүй хэт өндөр үнэ байна даа.
Алтан буугаар мөнгөн сумаар бууддаг уу?
Зардал нь аудит хиймээр юм байна. Яг гардан хийпэг анчид нь жоохон цалин авч байгаа биз. Хаанаас хэн нь үнэ зардлыг ингэтэл нь өсгөөд байгаад хяналт тавимаар байна.

Avatar

Hun bai 2021-05-06 66.181.191.17

Unegui ustgaad ogii

Avatar

Зочин 2021-05-06 202.9.46.204

R ex

Avatar

Зочин 2021-05-06 202.131.225.197

ene ih munguur yaadag bainaa muur nohoitoi baildah gej heregleed baina uu zevseglel saijruulalt hiideg yum uu. aldaj buuddagui bol gants sum l hangalttai baimaar yum.
jinhene utgaar ni saihan tsuslah yum daa

Avatar

ДОРЖ 2021-05-06 103.229.121.42

НЭГ ТЭРБУМ ХОЁРЗУУН САЯАР ЗОЛБИН НОХОЙ УСТГАНА ГЭХ ШИГ МАН Ы ХУЛГАЙЧУУД АРАЙ ЦАГААНДАА ГАРСАН ХУЛГАЙЧУУД УУ. УСТГАЛЫН БУЛАХ ЦЭГ ДЭЭР НЭГ АМЬД НОХОЙГ 5000 ГЭЭД ХЭЛЧИХЭД Л НААД ШИЛ ЛААЗ ЦУГЛУУЛДАГ ЧИНЬ ДОР НЬ АВЧИРНА Ш ДЭЭ. АЙЛЫН ЭЗЭНТЭЙ НОХОЙГ ЭЗЭД НЬ ХЯМГАДАХАД Л БОЛОХ АЖИЛ Ш ДЭЭ.

Avatar

Зочин 2021-05-06 59.153.114.181

Золбин нохой устгах нь зөв. Гэхдээ яаж ч бодоожоор төсөвөөс луйвар хийж мөнгө угааж буй нь тодорхой байна. МАН ийм л бүлэглэл гэдэг нь улам тодорхой болж байна. АН ч луйварчид байсан. Гэхдээ тархай бутархай, хагаралтай хулгайчид байсан. Тиймдээ ч харьцангуй багахан хохирол учруулдаг байгаа юу даа. Харин энэ МАН-ныхан зохион байгуулалттай, эв нэгдэлтэйгээр өм цөм хулгайлж, бүр дээрэмдэж байна шүү. Намуудыг устгаж, УИХ-ыг тарааж, шинэ Үндсэн Хуулийг баталж, шинэ засаглал тогтолцоог бүтээцгээе

Avatar

Зочин 2021-05-06 103.212.119.99

100 НОХОЙ УСТГАХ БИТГИЙ ХЭЛ 1000 ШИРХЭГ САЙН ҮҮЛДРИЙН НОХОЙ АВАХАД Ч 1.2ТЭРБУМ ТӨГРӨГ ОРОХГҮЙ!! ЁСТОЙ НЭГ ДАВИЛЖ ДАРАНГУЙЛНА ГЭЭЧ БОЛОХЫН ДЭЭДЭЭР БОЛЖ БНА ДАА БҮТЭН ЦЭЦЭРЛЭГ БАРИХ МӨНГӨӨР ГАРАА УГААЖ БНА!!

Avatar

Зочин 2021-05-06 103.212.119.99

МАН СОНГУУЛИЙН МӨНГӨ БОСГОХ АРГАА ОЛЖ ЯДАЖ БНА ЯНЗЛААД ЗАСААД 10 ЖИЛ БОЛООГҮЙ ГҮҮРИЙГ ЗАСАЖ БНА НОХОЙ УСТГАНА ГЭНЭ ОДОО ӨӨР ЛУЙВАРДАЖ БОЛОХ ЯМАР МӨНГӨ АЖИЛ БНА

Avatar

Ха 2021-05-06 124.158.87.11

Энэ тер, терийн дээр суусан МАН, тууний тэнэг бодлогыг хэрэгжуулэгч хелдуу толгойтнууд устгана, торгоно, хорино гэдэг негее аймшигт яргалсан нийгэм руугээ зутгээд байх юм. Одоо болиоч. Хуний эрх, бусдын эрх нэрээр дарамт арай ихдэж бна. Наад зах нь сар орчим хорио тогтоогоод юунд хурэв? Евчлегчдийн тоо буураагуй. Еерсдийнх нь танилуудын зугаалга хэтэрсэн.

Avatar

Dulguun 2021-05-06 73.36.3.61

ene nohoi muur chin amid amitan shuudee. Hun gants amidrana gej dandaa, yaridag. Ene amitad bas amidrah ch yum biluu. Udahgui tegeel zolbin humuusiig ustgana, yaduu humuusiig ustgana gej yariad baival…

Avatar

Зочин 2021-05-06 66.181.188.158

Хүн гэж золбинуудыг устгах хэрэгтэй, хүнтэй адил амьтад амьд явах эрхтэй, амьдрах төрсөн. Сэтгэлгүй золбин хүмүүс амьтны эрхийг ноцтой зөрчиж байна.

Avatar

Иргэн 2021-05-06 103.229.120.114

Бас нэг менге угаадаг арга олж дээ кккккк

Avatar

TAX Payer 2021-05-06 202.9.41.130

arai ih mongo tsawchih gd bn uu vgv yu?????

Avatar

21 2021-05-06 202.131.225.197

NEEREI TURIIN MUNGUNUUS DURAARAA TSOHIH YUMAAA ZOLBIN NOHOI BUUDAKHAD 1.2 TERBUM TUGRUG HREG BOLDOG BAINAA NADAD 1 IIG UGCHIH HOTOD ZOLBIN NOHOIGUI BOLGOOD UGII

Avatar

зочин 2021-05-06 66.181.161.51

Нэг сайн анчинд цалин өгөөд уссстгуулчих юмыг ямар их хөрөнгө зардаг юм. ингээд ард түмний шүүмжлэл болж байгаа юм.

Avatar

Зочин 2021-05-06 103.10.22.57

Улаанхуаран, офицер хавиар сүргээрээ амьдардаг том том ноход байна, эд нарыг хаана хэлэх вэ? Олон жил болж байна их аюултай. Дандаа дундад ази гээд том том нохойнууд.

Avatar

Зочин 2021-05-06 66.181.161.112

Энэ их мөнгөөр зольбин нохой, муур түр саатуулах газар байгуулбал болно доо?!! 2-рт, зүгээр л алж устгах төдийд ийм их мөнгөний хэрэг байхгүй дээ!!! Арьс, ах, ясыг нь боловсруулах үйлдвэр барихи гэж байгаа бол өөр хэрэг?!! Хяналт тавихгүй бол цаадуул чинь замаас нь хусна шүү!!!

Avatar

Зочин 2021-05-06 202.70.44.46

Бүх муур, нохойг бүртгэлжүүлж, зөвшөөрөлтэйгээс бусадынхан үржлийг хаах мэс заслыг заавал хийлгэхийг эздэд нь үүрэгжүүлэх хэрэгтэй. Биелүүлээгүй эзнийг маш өндөр торгуультай болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-05-06 139.5.217.92

Яг зөв

Avatar

Зочин 2021-05-06 202.9.46.90

Их зөв санал байна.

Avatar

Зочин 2021-05-06 192.82.72.120

Нэртэйгээр нь нэн ядуусыг устгачих Сумъяабазараа, захирамж гаргасан та амь болгонд төлөөс төлнө дөө, өөр идэх арга алга уу?…

Avatar

Amar 2021-05-06 124.158.85.108

Золбин ноход эхлээд ан амьтдыг дараа нь хоол хомсдонгуут хүүхдүүдээс эхлэн хүмүүс барьж эхэлдэг гашуун туршлага байдаг учир гадны оронд байнгын шууд устгал явуулж байдаг юм шүү.

Avatar

Иргэн 2021-05-06 103.57.93.79

Нохой муур амьтан устгана гээд төрийн ажилтан ярих нь хүчирхийлэл ийн нэг хэлбэр Илүү хүмүүнлэг яриа арга хэрэгсэл сонгох хэрэгтэй байх

Avatar

Заа яахав дээээ 2021-05-06 139.5.217.92

Заа яахав дээ. Золбин муур нохойнууд ямар өөрийгөө өмөөрч үг хэлэх биш дээ хөөрхийс (тэжээж чадахгүй байж өөрсдийнхөө бооон хүүхдийнхээ зугааг гаргаж амьтадыг золбируулж байгаа хүмүүс ч бас буруутай), цаадуул чинь яаж авах аа сайн мэднэ

Avatar

Заа яахав дээ 2021-05-06 139.5.217.92

Заа яахав дэээээ ккккк… Золбин нохой муур ямар өөрийгөө өмөөрч үг хэлэх ч биш дээ хөөрхийс. Цаадуул чинь идэг л дээ кккк

Avatar

Зочин 2021-05-06 202.21.109.70

Муур ямар гэмтэй юм бэ? Энэ төсөвлөөд байгаа их мөнгийг шалгах хэрэгтэй!!

Avatar

Зочин 2021-05-06 192.82.82.128

elgiin ym yrij mongo sh'aadag matriin tojgonuud shuu

Avatar

Иргэн 2021-05-06 66.181.161.45

Ганц .200.н саяаар 150.н нохой устгаад тэрбумыг нь шаачихваа гэж өмхий луйварчид мөнгө ш*** аргаа олчих юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж