Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Covid-19-ийн эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг /2021.04.28/ гарсан.
Хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу 21 хоногийн дараа гарах юм байна.
УНТЭ-ийн дарга Д.Хишигбаяр “Хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Бидэнд одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй байгаа. Олон нийтийн сүлжээгээр хэргийн талаар элдэв таамаг дэвшүүлсэн байсан. Цагдаагийн байгууллагын дүгнэлтийг хүлээж байна” гэв.
Эх сурвалжийн өгсөн мэдээллээр, талийгаач халдварын голомтод хоёр дахь хоногоо ажиллаж байсан бөгөөд амиа алдахаасаа өмнө ажлаа хэвийн хийж байсан аж. Талийгаач 2020 оны тавдугаар сараас Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийн сувилагчаар ажиллаж эхэлсэн байна. Тэрээр эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан, туршлагатай сувилагч байжээ.
Цар тахалтай холбоотойгоор Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн зүүн жигүүрт шинээр баригдсан өргөтгөлийн хэсэгт Covid-19 халдвартай өвчтөнүүдийг хүлээн авч, эмчилж байгаа юм. Эрүүл мэндийн сайдын тушаалаар Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт нэмэлтээр 90 ор дэлгэсэн гэдгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэлж байв.
А.СҮРЭН
Зочин 2021-05-06 64.119.20.106
Амиа хорлохгүй байх ч арга алга шиг байна Давах аргагүй байна Боловсрол сэтгэл санааны байдал нөлөөлөх ч хорлоход хүргээд хүн нь байгаа нь маш хэрцгий яахаас ч буцахгүй байна
Зочин 2021-05-06 115.131.31.177
Жаахан ойлгомжтой бич лдээ хорлоход хүргээд хүн нь байгаа нь ч гэх шиг галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичиж та
Баттулгын Хүлэгү 2021-05-06 145.239.133.204
Хүүнүүд цонхоор өөрсдөө үсрээд үхчихдэг юм.
АРД 2021-05-06 66.181.182.125
Дайнаар жишиж яривал галын тэргүүн фронтод байлдаж байсан байлдагч маш учир битүүлгээр амиа алдаад бүхэл бүтэн 7 хонолоо. Эмнэлгийн хамгийн хүнд ачааг нуруундаа үүрч явдаг сувилагч корона тусаж стрессд автсан этгээдийн золиос болсон гэх яриа ч байна. Энэ ч бараг үнэний ортой болов уу. Өнөөдрийг хүртэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарах бүртээ эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг буруутган мэдээлэл өгч байдаг шадар сайд гэх нөхөр энэ бүхэнд давхар буруутай. Энэ үл бүтэх нөхөрт зайлшгүй хари
Зочин 2021-05-06 202.131.225.197
uher ve
АРД 2021-05-06 66.181.182.125
ХАЛДВАРЫН БҮСЭД АЖИЛЛАЖ БАЙСАН СУВИЛАГЧ ӨНДРӨӨС УНАЖ АМИА АЛДСНААС ХОЙШ 7 ХОНОГ ӨНГӨРӨВ. Таминь ээ, 1-р эмнэлэгт коронатай өвчтөнүүдийн тасагт ажиллаж байсан сувилагч өндрөөс унаж амиа алдчихаад байхад Эрүүл Мэндийн Байгууллагын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо болоод эрүүл мэндийн салбарынхан маань яагаад таг чимээгүй дуугүй байна аа? Сайд нь огцроход халадтайгаа жагсаж: Сайдынхаа төлөө амиа өргөсөн ч яахав гэж попордог эмч нар маань хаачсан бэ? Та нарт хүн чанар, хүнлэг сэтгэл гэж байна уу? Дайнаар
zochin 2021-05-06 64.119.26.220
arai denduu udaan shinjleh yum aa.
Зочин 2021-05-06 202.126.88.155
МАН-ынхан дээр дооргүй эх орныг цөлмөөд байдаг. Жирийн иргэд нь өр, өвчин хоёрт баригдаад үхэхээс өөр гарцгүй болж гүйцжээ
Зочин 2021-05-06 202.131.225.197
bas 1 uher
Зочин 2021-05-06 145.239.133.204
Үгүй ээ .Наадах чинь малчин Монголчуудыг үзэн яддаг ногоочин гахайчин буриад.