Номин Холдинг ХХК нийт ажилтнууддаа "Дархлаа дэмжих бүтээгдэхүүн”-ий багц олгож эхэллээ | News.MN

Номин Холдинг ХХК нийт ажилтнууддаа "Дархлаа дэмжих бүтээгдэхүүн”-ий багц олгож эхэллээ

Номин Холдинг ХХК нийт ажилтнууддаа "Дархлаа дэмжих бүтээгдэхүүн”-ий багц олгож эхэллээ

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед Үндэсний тодотголтой “Номин Холдинг” ХХК-н бүх ажилчид дархлаажуулалтын 1-р тунд 100% хамрагдаж дууслаа. Мөн нийт ажилчдын 50% нь дархлаажуулалтын  2-р тунд хамрагдаж эхлээд байгаа юм.

Номин Холдинг ХХК нь Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийт ажилчдынхаа эрүүл мэндийг дээдлэн, ард иргэдээ инээмсэглэлээр угтан сэтгэл ханамжтай үдэж буй нийт ажилчин, албан хаагчдынхаа дархлааг дэмжих зорилгоор “Номингийн Ажилтан Номингийн Баялаг” уриан дор нийт 6000 ажилтнууддаа 100 гаруй сая төгрөгийн төсвөөр “ДАРХЛАА ДЭМЖИХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ”-ий багц олгож эхэлжээ. Онцгой нөхцөл байдлын энэ хүнд цаг үед ард иргэдээ Хүнсээр хангах чиг үүргийн дагуу тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа  Үйлчилгээний салбарын компаниуд болон ажилтнууддаа баярлалаа. 

“Номин Сүлжээ” дэлгүүр хэрэглэгчид үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй тав тухтай үйлчлүүлэх боломжийг бий болгохоор Улсын онцгой байдлын комиссын заавар журмыг чандлан мөрдөж 2 цаг тутамд цэвэрлэгээ, 7 хоног тутамд нэгдсэн ариутгал халдваргүйжүүлэлт, ажилчид болон үйлчлүүлэгчдийн цахим бүртгэл, эрүүл мэндийн асуумжийг өдөр бүр тогтмол хийж хэвшсэн байна.

Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд олон олон хандив тусламжийн ажилд тус дэм болж байгаагаас багахан дурдахад НОМИН ХОЛДИНГ ХХК нь  "ДЭМ ДЭМЭНДЭЭ 2” аянд нэгдэж ХУД-н болон СХД-н ард иргэдэд  бараа бүтээгдэхүүний тусламж үзүүлж,, эрүүл мэндийн энхийн манаанд тэргүүн эгнээнд ажиллаж буй ХӨСҮТ-ийн талбарын тархвар судалгааны албаны ажилчдын амрах өрөөний тохижилт мөн Ковид19-н тархалттай холбоотой ХУД-т ор нэмэлтээр дэлгэхтэй холбоотойгоор Queenly” брэндийн бараа бүтээгдэхүүний  хандив тусламжийг тус тус үзүүлсэн байна.

Эрүүл аюулгүй орчинд үйлчлүүлэн, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөн хайртай гэр бүлээ хамгаалахыг уриалж байна.

#БидХамтдааДавна #КовидгүйЗуныТөлөөХамтдаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж