Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Хуулийн төсөлд “иргэн, хуулийн этгээдийн банкин дахь харилцах дансны үлдэгдэлд хүү тооцохгүй” байх зохицуулалт тусгагдсанд миний зүгээс шүүмжлэлтэй хандаж, харилцах дансны тодорхой хэмжээний үлдэгдэлд нь хүү тооцох талаар санал гаргасныг гишүүд дэмжлээ.Хүнд цаг үеийг туулж яваа хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийнхээ санхүүгийн байдалд хүндрэл учруулах хуулийн өөрчлөлтийг бид хийх учиргүй, эсрэгээрээ тэдэнд дэмжлэг болох зохицуулалтыг оруулахын төлөө байх ёстой.Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар өдөр тутмын үйл ажиллагааны зардлаасаа илүүчилж, хугацаатай хадгаламжид мөнгөө байршуулдаг жишиг бараг байхгүй.Иймээс харилцах дандсандаа мөнгөө байршуулаад, түүндээ хүү тооцуулаад явдаг хуучин тогтолцоог хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Posted by Жамбалын Ганбаатар on Wednesday, May 5, 2021
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлд “иргэн, хуулийн этгээдийн банкин дахь харилцах дансны үлдэгдэлд хүү тооцохгүй” байх зохицуулалт тусгагдсанд Ж.Ганбаатар гишүүн шүүмжлэлтэй хандаж, харилцах дансны тодорхой хэмжээний үлдэгдэлд хүү тооцох талаар санал гаргасныг гишүүд дэмжив.
Тэрбээр "Хүнд цаг үеийг туулж яваа хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийнхээ санхүүгийн байдалд хүндрэл учруулах хуулийн өөрчлөлтийг бид хийх учиргүй, эсрэгээрээ тэдэнд дэмжлэг болох зохицуулалтыг оруулахын төлөө байх ёстой.
Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нар өдөр тутмын үйл ажиллагааны зардлаасаа илүүчилж, хугацаатай хадгаламжид мөнгөө байршуулдаг жишиг бараг байхгүй. Иймээс харилцах дандсандаа мөнгөө байршуулаад, түүндээ хүү тооцуулаад явдаг хуучин тогтолцоог хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй" гэв.