"Урамшууллын 50 мянгыг вакцинаа бүрэн хийлгэсэн иргэдийн дансанд шилжүүлнэ" | News.MN

"Урамшууллын 50 мянгыг вакцинаа бүрэн хийлгэсэн иргэдийн дансанд шилжүүлнэ"

"Урамшууллын 50 мянгыг вакцинаа бүрэн хийлгэсэн иргэдийн дансанд шилжүүлнэ"

"Урамшууллын 50 мянгыг вакцинаа бүрэн хийлгэсэн иргэдийн дансанд шилжүүлнэ"

НЭМЭЛТ: 22.10 ЦАГ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын “улаан” түвшинг энэ сарын 8-наас ирэх сарын 5-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар” түвшинд шилжүүлж, зэрэглэл бууруулахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу УОК өнөөдөр хуралдаж, холбогдох журам баталсан талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох албаныхан олон нийтэд танилцууллаа.

ХАЛДВАР БАГАСААГҮЙ, ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА

Шадар сайд С.АМАРСАЙХАН: 

-ОХУ-ын "Спутник-V" вакциныг маргаашаас 65-аас дээш насныханд хийж эхэлнэ. Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 8-наас 22-нд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын "Улбар шар" зэрэгт шилжиж байгаа хэдий ч халдварын тархалт багасаагүй, эрсдэл өндөр хэвээр байгааг байна. Дээрх хугацаанд орон нутагт зорчих хөдөлгөөнийг мөн хязгаарлах бөгөөд дархлаажуулах ажлыг эрчимжүүлнэ.

Дархлаажуулах ажилд иргэдийн идэвхийг нэмэх зорилгоор, вакцины хоёр тун авсан иргэнд 50 мянган төгрөгийн урамшуулал олгох санхүүжилтийг шийдвэрлэсэн. Уг мөнгийг тухайн иргэн вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн тохиолдолд данс руу нь орохоор зохион байгуулж байна. Энэ ажлыг ЭМЯ, Сангийн яамтай хамтран зохицуулна.

Халамжийн 90 мянга, хүнсний талон авдаг 30 мянган иргэн вакцинд хамрагдаагүй байгаа тухай судалгаа байна. Тиймд иргэдийг нийгмийн хариуцлагатай байхыг уриалж байна. Мөн олон улсын судалгаа, эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд үндэслэн, халдвар аваад эдгэрсэн хүмүүст вакцины хоёрдугаар тунг хийнэ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, зорилтот бүлэг буюу насанд хүрсэн хүн амын 60 хувь нь вакцины нэгдүгээр тунг, 27.3 хувь нь хоёрдугаар тунг тариулсан.

Үйл ажиллагааг нь хязгаарласан 18 байгууллага:

  1. Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн
  2. Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,
  3. Бүх төрлийн баар
  4. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээний хоолны газар) нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлах, захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрнө.
  5. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  6. Хүнсний биш барааны зах, худалдааны төв
  7. Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
  8. Сургалтын төв
  9. Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
  10. Алжаал тайлах төв
  11. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
  12. Саун, бассейн нийтийн халуун ус,
  13. Зочид буудал, дэн буудал
  14. Амралт, жуулчны газар
  15. Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд
  16. Олимп, тив дэлхий олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир спортын арга хэмжээ
  17. Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
  18. Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб

Үйлчилгээний салбарын 40 мянга гаруй иргэнийг хамгийн түрүүнд вакцинд хамруулсан тул цаашид шат дараатайгаар үйлчилгээний газруудыг нээх ажээ.

30 ХОНОГИЙН ДАРАА НЭГ ТУН ВАКЦИНД ХАМРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭСЭН ДҮГНЭЛТ ГАРГАСАН

Covid-19 тусаад эдгэрсэн иргэнийг анх батлагдсан өдрөөс нь 30 хоногийн дараа нэг тун вакцинд хамруулахаар журам боловсруулж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.

Тэрбээр “Олон улсад Covid-19-өөр халдварлаад эдгэрсэн иргэнийг вакцинд хамруулах эсэх талаар судалгаа хийж байна. Тухайлбал, вакцин үйлдвэрлэгч орнууд халдвар аваад эдгэрсэн иргэнийг 30 хоногийн дараа нэг тунд хамруулна гэсэн дүгнэлт гаргасан байна.

Вакцин худалдаж авдаг, хүрэлцээ муу байгаа орнууд 3-6 сарын дараа вакцинд хамруулна гэсэн харилцан адилгүй судалгааны дүгнэлт гаргаж байна. Манай улсын эрдэмтэн судлаачид ч энэ талын судалгаа хийж байна. 30 хоногийн дараа нэг тун вакцинд хамруулах хэрэгтэй гэсэн дүгнэлт гаргасан. Үүнийг энэ сарын 8-наас холбогдох журамд тусгана” гэлээ.

ХАЛДВАР БАТЛАГДСАН ӨДРӨӨС ХОЙШ 30 ХОНОГИЙН ДАРАА ВАКЦИН ХИЙЛГЭЖ БОЛНО

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Нэг, хоёрдугаар тунгаа хийлгэсэн иргэд цаашид шинжилгээ өгөх үү. Вакцинд хамрагдах боломжгүй иргэдийг яах вэ?

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД: Вакцины нэг, хоёрдугаар тунгаа хийлгэсэн иргэд QR код уншуулж, үйлчилгээний газруудаар үйлчлүүлнэ. Вакцинтай холбоотой мэдээлэл өдөр бүр шинэчлэгдэж, судалгаа үргэлжилж байна. Бидний тооцооллоор одоогоор жирэмсэн 54 мянга орчим эмэгтэйчүүд байна. Эдгээр хүмүүст вакцин хийлгэж болно, эсвэл болохгүй гэх зүйл байхгүй. Өдөр бүр мэдээлэл шинэчлэгдэж байна.

-Бүрэн тунгаа хийлгээд, 14 хоногийн дараа орон нутаг руу зорчиж болох уу?

-Тавдугаар сарын 8-наас хойш, 14 хоногийн дараа орон нутаг руу зорчиж болно.

-Орон нутагт вакцины хэдэн хувийг явуулж байна вэ. Мөн вакциныг стандартын дагуу тээвэрлэж чадаж байна уу?

Улсын хэмжээнд дархлаажуулалтын 540 цэг байдаг. Эдгээр цэгт вакцин хадгалах зориулалтын төхөөрөмжүүд бий. Тиймээс орон нутаг руу зориулалтын төхөөрөмжөөр тээвэрлэж байна.

-Вакцин хийлгэсэн хүмүүст өгөх 50 мянган төгрөгийг хэзээ шилжүүлэх вэ?

Шадар сайд С.АМАРСАЙХАН: Хоёр дахь тунгаа хийлгэсний дараа иргэдийн данс руу нь орохоор Сангийн яамнаас зохион байгуулалт хийж байна.

-"Спутник V" вакцин хэзээ ирэх вэ?

-Вакцины нийлүүлэлт, татан авалт хэвийн явагдаж байна. “Спутник V” вакцин дөрөвдүгээр сард ирэх байсан ч дотоодын нийлүүлэлтээс болоод хойшилсон. “Синофарм”-ын вакцины татан авалт хэвийн үргэлжилж байгаа.

-Халдвар аваад эдгэрсэн хүн вакцинд хэрхэн хамрагдах вэ?

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД: Халдвар аваад эдгэрсэн хүний талаарх судалгаа хийгдэж байгаа. Судалгаагаар халдвар аваад эдгэрсэн хүн батлагдсан өдрөөс хойш 30 хоногийн дараа нэгдүгээр тунг хийлгэнэ гэсэн зөвлөмж өгч байна. Мөн зарим судалгаагаар арай өөр, 3-6 сар байгаа. Үүнд үндэслээд, манай эрдэмтэд ч судалгаа хийж байна. Халдвар авсан хүн халдвар батлагдсан өдрөөс хойш нэг сарын дараа вакцинд хамрагдаж болно. Бид журам боловсруулж байна. Журмыг тавдугаар сарын 8-наас өмнө оруулж ирнэ.

ХӨСҮТ-ийн захирал Л.БАТТӨР: Хоёр дахь тунгаа аваад 14 хоногийн дараа аль ч тохиолдолд халдвар хамгааллын дэглэм баримтлах ёстой. Дархлал тогтцын судалгааг хийж байгаа.

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Wednesday, May 5, 2021

 

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА

Улсын онцгой комисс (УОК) яг одоо хаалттай хуралдаж байна. Засгийн газрын өнөөдөр (2021.05.05)-ийн хуралдаанаас тавдугаар сарын 8-ны 06.00 цагаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан.

Энэ хугацаанд тархалтын эрсдэлийг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд даалгасан юм.

УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-05 66.181.187.186

х** п***а нараа. Хятад вакциныг ДЭМБ клиник туршилт хийгдээгүй гээд бүртгэхээс татгалзсан. Харин манай дарга нар төрөл төрөгсөддөө файзер, спутник тариулчихаад эгэл борчуудад болохоор олдсон вакцин сайн гэж ухуулж хятад вакцины туршилт хийж өгч байгаа. Хятад вакцины 2 тун хийлгэсэн мөртлөө корона тусаад, янз бүрийн хүндрэл гараад байгаа нь үнэн ш д. Оросууд спутник өгье гэж аль жилийн өмнө хэлсэн. Хэн яах гэж тэрийг гацаав?

Avatar

Зочин 2021-05-05 64.119.23.188

h***

Avatar

Зочин 2021-05-05 192.82.82.128

hujaagiin gar goluud mglees uurd zailaasai

Avatar

Зочин 2021-05-05 202.131.230.218

Хөл хориогоор далимдуулж монголын баялагт эзэн суусан гадна дотны хэдэн хулгайч эзэндээ уул уурхай ухах боломж олгоод байгааг ернь ард түмэн мэдэж байна уу ер нь сүүлийн 2 жилийн хугацаанд хичнээн их лиценз олгосныг хүмүүс мэдэхгүйл байна даа 1 өдөр нутаг усандаа очиход танигдхын аргагүй болцон байхвий дээ УОК-н дарга самарсайхан бол жинхэнэ нотой нөхөр нутаг орондоо ямарч ашиггүй энэ олон уул уурхайн хэрэг ернь байнуу ажилчдынхаа ээлжийг сольсон юмгүй вакцинч тарьсан юмгүй жинхэнэ яргалж байнаа

Avatar

Зочин 2021-05-05 202.126.94.99

Иргэдээ хятад вакцинаар хучиндсэн фашистууд!!! АНУ-гаас юу сурсан юм? Нээг л сурсан гээд томроод байдаг!!!

Avatar

нар 2021-05-05 203.98.76.100

Монгол Улсын хөгжидгүйн нэгэн шалтгаан Иргэд нь төр засгаа барьцаалцан Сайд дарга нар нь танихимаар биш Сошилоор ажлаа хийдэг болцон, улс орны удирдагч болох гэж улайран дайрч, чичирч байдаг, өөрсдийнхөө буруус бусдаас хайдаг хар гайн зовлон хэзээч дуусахгүй энэ байгаа цагт Монгол хөгчихгүй, Монгол хүн бусдын боол болно, ард иргэд нь жоохон ухамсартай, сайд дарга нар нь хуулиа дээдэлдэг улс төрчид шигл баймаар байна. хэзүү юм бэ….

Avatar

бид 2021-05-05 203.98.76.100

Монголчууд гамшиг, өвчин тахлыг далимдуулан улс орноосоо мөнгө хардаг улсын иргэд болж таарлаа, Ард нь ухаантай шүү юм бол заралсан хугацаанд нь тэр вакциндаа хамрагдах нь яасан юм, бүр сүүлдээ идэвхийг өрнүүлэх гээд Мөнгө өгнө гэнэ үү. тэр нь Сонгуульд зориулсан ч гэнэ үү. иргэд та нарын л ухамсар доройн шинэ ш дэ. Та халдвар аваад өдвөж болно таны халдаасан халдвараар өвдсөн вакциндаа бүрэн хамрагдсан хүн нас барвал яах уу. үүнийг бодож үздэггүй бэртэгчин зантай Зарим нэг хүмүүс байгаад байна.

Avatar

Зочин 2021-05-05 124.158.82.93

Vaktsin hiilgehgui gd bga yum bish l dee. Batalgaatai vaktsin bol bur mongiig n tolood hiilgechine za. Batalgaagui hujaa vaktsin hiilgeh huselgui bga yum. Chi hujaa vaktsin hiilgesin bol duugui l bgachdee busdiigaa daramtlaa shgd

Avatar

бодол 2021-05-05 203.98.76.100

Энэ арай дэнднээ Монголчууд ийм ухамсаргүй, ухаан муутай, хувиа хичээсэн, ажилгүй, арчаагүй, хүээс авах гэсэн муухай сэтгэлгээтэй байж болохгүй ш дээ, сайд, дарга нар ч гэж тэр, Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж юутай үнэн үг вэ, энэ цар тахлын үед Иргэд нь идэвх зүтгэлтэй, эрүүл мэндээ гэсэн сэтгэлтэй, бусдын ажлыг хүндэтгээд Вакциндаа гуйлгаж түүлгэлгүй хамрагдвал зүгээр юм байгаан, ухамсаргүй хэсэг нөхдийг зүгээр хаявал таарна, Энэ улс орны хөгжилд иргэн таны үүрэг оролцоо ч байс байгаал байх.

Avatar

зочин 2021-05-05 202.21.108.19

Халдвар буураагүй байхад сонгуульд зориулж хөл хориог сулруулж бас мөнгө тарааж байгаа нь улс төрийн ашиг хонжоогоо хүний эрүүл мэндээс дээгүүр тавьсан харгис бодлого гэж харагдаж бхйна. Дээоээс нь зохион байгуулалт байхгүй үлгэн салган зүйлүүд хиых юм. Содбаатарын удирдаж байх үед арай пээр байсан.

Avatar

иргэн 2021-05-05 202.9.46.45

2 тун хийлгэсэн мөнгө ороогүйл байна ккк

Avatar

зочин 2021-05-05 64.119.18.122

Бидний монголчууд дэндүү ухамсаргүй, ухаангүй, даварсан амьтад болжээ. Мөнгө нэхнэ ,өгөхөөр шүүмжлэнэ. Вакцинаа голно. Үнэгүй юмыг хахууль авч байж хийлгэнэ. Улс төржүүлнэ. Гэтэл бусад оронд вакцин нь ч олдохгүй байна. Орост ч өөрт нь хүрэлцэхгүй байна.

Avatar

Зочин 2021-05-05 124.158.82.93

hen awii gej guigaaw pizdamin. Uursduu l songuuliin show hj bga bh shu

Avatar

зочин 2021-05-05 122.201.31.226

Ailiin erhiin balai huuhed shig aashlshaa boli orkuudaa. Bid heviin amidraldaa ormoor bna. Baigaa vacciniig ni duugui hiilge, ugui bol uhej dald or, bitgii busdadaa gai bolood bai.

Avatar

Зочин 2021-05-05 150.129.141.6

Харанхуй бүдүүлэгийн туйл болж дээ манай ард түмэн, ямар арт түмэн байна тийм л төр оршино гэж. Бид өөрсдөө хичээх ёстой ш дээ

Avatar

Europe 2021-05-05 37.166.237.255

Ed nariin arga baril, ard tumniig hundetgen uzeh uzel unen doroi yum baina, hyatad vactsin 50-80 % iin batalgaatai, mongol hun hiilgeh uguigee oorsdoo l shiideh hereg, hunii ooriin erh, oorsdoo erhee edlej duraaraa durgij batalgaa chanar muutaig ni olj ireed odoo mongoor huurch ard olond tarih gene

Avatar

Зочин 2021-05-05 139.28.178.135

Хятад вакциныг ДЭМБ клиник туршилт хийгдээгүй гээд бүртгэхээс татгалзсан. Харин манай дарга нар төрөл төрөгсөддөө пайзер, спутник тариулчихаад эгэл борчуудад болохоор олдсон вакцин сайн гэж ухуулж хятад вакцины туршилт хийж өгч байгаа. Хятад вакцины 2 тун хийлгэсэн мөртлөө корона тусаад, янз бүрийн хүндрэл гараад байгаа нь үнэн ш д. Оросууд спутник өгье гэж аль жилийн өмнө хэлсэн. Хэн яах гэж тэрийг гацаав?

Avatar

зочин 2021-05-05 122.201.31.226

Sputnik v sain gej chamd hen heleev, turshiltiin 3 dah shataa duusgaagui, sain muu ur dagavar ni todorhoigui, uls toriin shahaltaar yaruu sandruu garsan, buh ur dun ni nuuts, Dehiin eruul mendiin baiguullaga burtgeegui vaccine chde. Teneg orosuud l uursduu magtaad guigeed bgaa bolohoos.

Avatar

Зочин 2021-05-05 31.151.236.21

Зээ зээ, үнэгүй вакцин шахуулна дээрээс нь шахууллаа гэж урамшуулал авна. Найзын минь хэлдгээр "ЭНЭ ОДОО АРАЙ ЮУ" ккк

Avatar

Зочин 2021-05-05 66.181.187.21

Вакцинжуулалт биш туршилт л байхгүй юу. Цаанаасаа хүний тоогоор мөнгө өгдөг юм.

Avatar

иргэн 2021-05-05 202.9.46.45

Чи хийлгэхгүй үхэж болно чиний эрх харин миний эрхэнд халдахгүй шүү лалраа

Avatar

Тохуурхалаа зогсоо 2021-05-05 64.119.25.248

Ард түмнээр тохуурхах эрх та нарт байхгүй. Өдрийн орлогоороо амьдардаг.

Avatar

Зочин 2021-05-05 103.229.121.180

Архиа зарахаа болиоч ээ. Архи дагаж л бөөгнөрсөн хүмүүс

Avatar

Mgl 2021-05-05 66.181.161.65

Sonhuuliig hoishluulii banknii heregleenii zeeliin huug buulgii !!!! Amidral hezuudlee

Avatar

Зочин 2021-05-05 59.153.87.8

Монгол хүний амь нас ямар үнэ цэнтэй юм бэ Сонгуулаа түр болиоч Гамшиг болоод байна

Avatar

Зочин 2021-05-05 192.82.68.143

Хотын төвөөр дүүрэн согтуу хүмүүс!!!

Avatar

Монгол 2021-05-05 64.119.19.139

Спутник вакцин 65 аас дээш насныханд хийнэ гэсэн боловч аль цэгт хийх нь мэдэгдэхгүй, өрх, дүүргийнх нь хариуцсан хүмүүс хариулт өгч чадахгүй байна…

Avatar

Sain uu? 2021-05-05 66.181.161.10

Sain baitsgaana uu?huraldaad vr dvntei shiidwer gargahgvi yma.
TATWAR TULUGCHDIN MUNGUUR BITGII US UNDAA AWAAD BAI!!!

Avatar

Зочин 2021-05-05 66.181.161.10

Sain baitsgaana uu?huraldaad vr dvntei shiidwer gargahgvi yma.TATWAR TULUGCHDIN MUNGUUR BITGII TAWGIIN CHIHER UNDAA AWAAD BAI!!!

Avatar

Зочин 2021-05-05 66.181.161.64

Бүгдээрээ өвчлөөд үхэж байсанд орвол хөл хорионд ороод өлсөж байсан нь дээргүй юу. Тэгээд ч вакцинаа голж шилээд хийлгэхгүй тохиолд бусдыгаа бодсон нь дээргүй юү…

Avatar

5/8-наас КАРАНТИН САД ТАВЬЖ БОЛОХГҮЙ !! 2021-05-05 202.126.90.3

Ямар Үндэслэл; Шалгуураар УЛААНААС УЛБАР ШАРЛУУ Шилжүүлж Байгаан бол ???
1000-аас буурахгүй бол яах вэ ??? Have Any Alternative Countermeasures Mr.Amarsaikhaan ???

Avatar

Зочин 2021-05-05 202.55.188.84

Эм нэртэй хузуугуй хуухэлдэй, Муухайсамардаг, Сумтайбузар нар дахиад емнех шигээ зад тавьчилгуй байх хэрэгтэй. Хумуус беегнердег газрууд, зай барих боломжгуй газрууд, бас иддэг уудаг газрууд, наргиа цэнгээний газруудыг нээгээд хэрэггуй шуу. МАНгас сонгуульдаа яараад дахиад алдаагаа давтаваа. Энэтхэг ковид зеегеед ирсийм чинь болгоомжтой хандахгуй бол Энэтхэг шиг гамшиг болно шуу!!!

Avatar

Зочин 2021-05-05 202.55.188.97

Одоо хатуу хөл хорио тогтоогоочээ өдөрт илэрч байгаа халдварын тоо буурахгүй байна…дахиад ядаж 100 к өгөөд 14 хоног хөл хорио тогтоо гоочээ гэвэл бариад идэх байх тээ….

Avatar

Зочин 2021-05-05 192.82.73.27

дэмжиж байнаа. ямар ч юм үнэнд гүйцэгдэнэ гэж нэг айхтар юм байдаг юм. халдвар их байна үнэн, хүний амь эрсдэж байна үнэн , эмнэлгийн ачаалал даагдахгүй боллоо үнэн, хөл хөдөлгөөн их байгаагаас халдвар буурахгүй байгаа нь бас үнэн дэлхийн улс гүрэн хөл хорио бүрэн вакцинжуулалтаар халдварыг хумиж байгаа нь үнэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж