ОХУ-ын "Газпром" компаниас ес дэх удаагаа зохион байгуулж буй “НӨХӨРЛӨЛИЙН ТӨЛӨӨХ ХӨЛБӨМБӨГ” хөтөлбөр тун удахгүй зохион байгуулагдах гэж байна.
Энэ жил тус хөтөлбөрт 211 улсын залуу элч төлөөлөгч нарыг нэгтгэнэ. Нийт 12-14 насны охид, хөвгүүд НӨХӨРЛӨЛИЙН 32 багт нэгдэн, цахим аварга шалгаруулах тэмцээнд оролцох бөгөөд F4F World хөлбөмбөгийн симулятор тоглоомоор өрсөлдөх юм.
Улс орон бүрээс оролцох залуу сэтгүүлч нар хөтөлбөрийг сурвалжилж, үе тэнгийнхэндээ хөтөлбөрийн үнэт зүйл болох нөхөрлөл, тэгш эрх, шударга ёс, эрүүл мэнд, энх тайван, үнэнч байдал, ялалт, уламжлал, нэр төрийн талаар танилцуулна.
Хөтөлбөрийн 2-р шатны хүрээнд оролцогчид УЕФА-гийн Аваргуудын лигийн финалын тоглолтын өмнө Турк улсын Стамбул хотноо “НӨХӨРЛӨЛИЙН ТӨЛӨӨХ ХӨЛ БӨМБӨГ” форумд оролцож, хүүхдийн хөлбөмбөгийн хөгжлийн талаар санаа бодлоо хуваалцана. Эцэст нь тус 211 улсаас оролцож буй төлөөлөгч нар хамтдаа Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоох оролдлого хийх юм. Монгол Улсаас тус хөтөлбөрт шилдэг залуу тоглогчид болох Н.Ананд, Б.Төгөлдөр нар оролцоно. Монгол залуус эдгээр хөтөлбөрүүдэд багтаж, өөрийн улсын соёл, ёс уламжлалыг танилцуулах юм.
Холбоотой мэдээ