Бямба гаригаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ | News.MN

Бямба гаригаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

Бямба гаригаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

Бямба гаригаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны тавдугаар сарын 5-ны өдөр боллоо.

Энэ Бямба гаригаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цагаас улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр боллоо. Энэ хугацаанд тархалтын эрсдэлийг бууруулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд даалгав.

Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэн бүрт 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Засгийн газар Covid-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтын хоёр дахь тунгаа хийлгэсэн 18-аас дээш насны иргэн бүрт 50 мянган төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгохоор боллоо. Шаардагдах хөрөнгийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө худалдан авах ажиллагаа нь эхлээгүй, тэвчиж болох хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэмнэлтээс гаргах юм. Улсын хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2.1 сая иргэний 54.6 хувь нь нэгдүгээр, 25.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.

Эмч, сувилагч, холбогдох мэргэжилтнүүдийн ажлыг гүйцэтгэлээр  нь үнэлж байна

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг гүйцэтгэл, үр дүн, чанарт суурилж, 2021 оноос Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна.

Энэ дагуу:

–  Цар тахлын эсрэг нэг удаагийн дархлаажуулалтын тун тарихад 5,000

–  Цар тахлын халдвар илрүүлэх шинжилгээ, оношилгооны сорьцыг тандалт, судалгааны зориулалтаар цуглуулахад 5,000

–  Өрх, сум, тосгоны эмнэлгээс хөнгөн өвчтөнийг гэрт нь тусгаарлаж эмчлэхэд 70,000

–  Хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш хүнд хүнийг хэвтүүлэн эмчлэхэд өвчтөний биеийн байдлаас хамаарч 650 мянгаас 4.3 сая төгрөг байхаар тооцон олгож эхэлжээ.

Улсын хилээр нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хугацааг сунгалаа

Автозам, төмөр замын боомтоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг 2021 оны тавдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгалаа. Мөн агаарын боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг үе шаттай нээн, дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрсөн улсуудтай хуваарьт нислэг хийхээр төлөвлөж байна.

Цагааннуур, Боршоо боомт хуваарийн дагуу ажиллаж, бүх төрлийн барааг улсын хилээр нэвтрүүлнэ. Мөн Эрээнцав төмөр замын боомтыг 2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс олон улсын ачааны галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллуулах боллоо.

Дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх талаар ОХУ, БНХАУ-тай тохиролцон, Алтанбулаг-Хиагт, Замын-Үүд-Эрээн автозамын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг үе шаттай нээх, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэдийг эхний ээлжинд хил нэвтрүүлэхийг Улсын онцгой комисст зөвшөөрөв. Мөн зайлшгүй шаардлагаар хил нэвтрэх иргэдийн асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж байхыг даалгав.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулна

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар боллоо. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт олгов.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр барих юм. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлөх тооцоо гарчээ.

Парк ашиглалтад орсноор:

  • “Эрдэнэтийн овоо” стратегийн ордын нөөцийг бүрэн ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулж, өгөөжийг нь хүртэх
  • Өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэр кластераар хөгжих
  • Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх
  • Дагалдах олон үйлдвэр нэг газар төвлөрөх нөхцөл бүрдэх
  • Эрдэнэт хот бие даан тэлж хөгжих
  • Улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх
  • Орон нутагт эхний ээлжинд 1,000 орчим ажлын байр бий болох зэрэг давуу талтай гэж үзлээ.

Эх сурвалж: ZASAG.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-05-05 64.119.20.106

ЕБС ийн бүх ангиудад 6 сарын1 хүртэл заагдах олон агуулга байгаа Гэтэл сонгуулиас болж тасалдан хүүхэд боловсролоороо хохирох нь. 5 сарын 15 аас амрааж, хүүхэд олон агуулгыг мэдэлгүй хоцорсноороо хоцрогдол гүнзгийрэх нь. Хичээл нөхөөд сайжруулна гэж байдаггүй. Дараагийн төлөвлөгөөт хичээлийн агуулгад саад болж хоцрогдлыг гүнзгийрүүлдэг Цаг хугацаагаараа л байсан нь дээр шүү 6 сарын 1нд л хичээлийн жилээ дуусгадгаараа дуусгамаар байна Дунд ахлах ч хугацаагаараа хичээллэх нь зөв

Avatar

Зочин 2021-05-05 66.181.187.186

Туй май! Хятад вакциныг ДЭМБ клиник туршилт хийгдээгүй гээд бүртгэхээс татгалзсан. Харин манай дарга нар төрөл төрөгсөддөө файзер, спутник тариулчихаад эгэл борчуудад болохоор олдсон вакцин сайн гэж ухуулж хятад вакцины туршилт хийж өгч байгаа. Хятад вакцины 2 тун хийлгэсэн мөртлөө корона тусаад, янз бүрийн хүндрэл гараад байгаа нь үнэн ш д. Оросууд спутник өгье гэж аль жилийн өмнө хэлсэн. Хэн яах гэж тэрийг гацаав?

Avatar

Дорж 2021-05-05 66.181.161.54

Хийлгэхгүй гэвэл яах вэ

Avatar

Зочин 2021-05-05 103.57.92.229

ЭКМО аппарат Монгол улсад 100 хэрэгтэй гэтэл та нар 2 ширхэгтэй сууж байна. Хүний амь насыг шар хувалцнууд юман чинээ бодохгүй байна.

Avatar

Зочин 2021-05-05 66.181.161.64

Яасан ч сулруулж болохгүй!!! Маш зөв..

Avatar

Зочин 2021-05-05 66.181.180.202

Сулруулахгүй бол та нарыг хүрэлсүхтэй чинь хамт хөмрөнө

Avatar

zochin 2021-05-05 122.201.31.226

мааш зөв, улс орон, ард түмнийхээ эрүүл мэндийг боддоггүй хувиа хичээсэн, мухар сүсэгтээ толгойн эргэсэн оркк үхэрүүдийг өшөө илүү чангалах хэрэгтэй, ажилтай бол ажилаас нь хал, бизнестэй бол түүнийг нь хоригло, юу ч үгүй бол гадуур гарах, төрийн үйлчилгээ авах бүх эрхийг нь хаах шаардлагатай байна. тэгэхгүй бол айлын эрхийн балай тэнэг хүүхэд шиг аашилсан оркуудаас болж монгол ковидоос салж чадахгүй байсаар эдийн засаг сүйрэх нь байна

Avatar

5/8-наас КАРАНТИН САД ТАВЬЖ БОЛОХГҮЙ !! 2021-05-05 202.126.90.3

УБ Хотын Хүн Амын 30% нь л 2 Тун Вакцин ; 50% нь 1-р Тунгаа Авлаа. ДАРХЛАА ТОГТОХ 28+14=42 Хоног дөнгөж эхний 7 Хоногтоо…..!!!
Ямар Үндэслэлээр УЛААНААС 🔜УЛБАР ШАРЛУУ Шилжиж Байгаан бол ????
Have any alternative Countermeasures Mr.Amarsaikhaan ????
💉💉💉💉💉💉💉

Avatar

Т.Болд 2021-05-05 64.119.19.147

Дандаа боломжтой гадуур явах шаардлагагүй хүмүүс ВЕРОСЭЛЛ г голоод хийлгэхгүй байгаа.
Тиймээс 50 000 төгрөгийн урамшуулал олгохоор хийлгээд эхлэнэ гэж байхгүй.
Яаахаар ийм ойлгомжтой зүйл дээр ийм тэнэг шийдвэр гаргаж байнаа.
Засагт шийдвэр гаргадаг хүмүүс энэ улсыг самарч гүйцлээ.
Энэ мөнгийг хэрэгтэй зүйлд нь зарах хэрэгтэй.

Avatar

иргэн 2021-05-05 202.9.46.59

дандаа халамж авдаг, хоолны талон авдаг хүмүүс вакцин хийлгэхгүй байнаа

Avatar

Зочин 2021-05-05 202.126.90.3

МОНГОЛ ХҮН ХОНОГТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛААД ЮУГ ХИЙЖ БҮТЭЭЖ БАЙНА ???? ЯДААД ХАШААТАЙ АЙЛУУДЫН ХЭДЭН ХУВЬ НЬ ХАШААНДАА НОГОО МОД ТАРИАД МОДОН ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛСӨН БЭ ???
18-49 НАСНЫХАН 7 САРААС ЭХЛЭЭД ПРИУС УНААД 21 АЙМГААР АЯЛЖ ХОГ ТАРЬЖ ЦАГАА ХИЙ ҮРСЭЭР БАЙХУУ ??? 18-49 НАСНЫХАН ХОНОГТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАЖ ЮУ ХИЙЖ БАЙНАА….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж