Мексикт метроны гүүр нурж, амиа алдсан хүний тоо 25-д хүрчээ | News.MN

Мексикт метроны гүүр нурж, амиа алдсан хүний тоо 25-д хүрчээ

Мексикт метроны гүүр нурж, амиа алдсан хүний тоо 25-д хүрчээ

Мексикт метроны гүүр нурж, амиа алдсан хүний тоо 25-д хүрчээ
MEXICO CITY, MEXICO - MAY 03: The injured are carried by stretcher after a raised subway track collapsed on May 03, 2021 in Mexico City, Mexico. The Line 12 accident happened between Olivos and Tezonco Metro stations. (Photo by Hector Vivas/Getty Images)

Мексикийн нийслэл Мехико хотод галт тэрэг явж байсан метроны гүүр нурсны улмаас амиа алдсан хүний тоо 25-д хүрчээ. Ослын улмаас бэртэж гэмтсэн 30 орчим хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ талаар Мехико хотын Ерөнхий прокурорын газар твиттер хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Гэрчүүдийн хэлж буйгаар, осол болох үед тус галт тэргээр маш олон тооны зорчигч зорчиж явсан аж.

Ослын улмаас хоёр галт тэрэг ойролцоогоор 10 метрын өндрөөс унасан байна. Хохирогчдын дунд 13 настай хүүхэд байсан аж. Энэхүү эмгэнэлт явдалтай холбогдуулан Мексикт гурван өдрийн турш үндэсний гашуудлын өдөр зарлажээ.

Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард аймшигт ослын улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж, ослын шалтгааныг тогтоох ажилд туслахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

“El Universal” сонинд мэдээлснээр, осол өнгөрсөн Даваа гаригт орон нутгийн цагаар 22:25 цагт "Оливос" ба "Тесонко" өртөөний хооронд гарсан байна. Тус гүүрний нэг баганыг автомашин мөргөсний улмаас нурсан гэсэн урьдчилсан таамаглал гарчээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж