Мьянмарын арми хиймэл дагуулын телевизүүдийг хориглолоо | News.MN

Мьянмарын арми хиймэл дагуулын телевизүүдийг хориглолоо

Мьянмарын арми хиймэл дагуулын телевизүүдийг хориглолоо

Мьянмарын арми хиймэл дагуулын телевизүүдийг хориглолоо

Мьянмарт тогтсон хунтын дэглэм цахим орчин, хэвлэл мэдээлэл, мэдээллийн технологийг зоргоороо захирч эхэллээ. Тухайлбал, армийн удирдлагууд өчигдөр (2021.05.04) хиймэл дагуулын телевизүүдийг хориглож, хориг зөрчин8 хиймэл дагуулын долгионоор гадаад орны суваг үзсэн хүнийг шоронд хорино хэмээн зарлажээ. Учир нь тэд гадаад орнуудын телевизийн хөтөлбөр, мэдээ мэдээлэл Мьянмарын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн үзсэн аж.

Түүнээс гадна хоёрдугаар сарын 1-ний хувьсгалаас хойш ард иргэдийн гар утасны цахим сүлжээг хаасан юм. Ийнхүү эдгээр шийдвэрээс болж үүсч буй нөхцөл байдал Мьянмарт ардчилал тогтохоос өмнөх хаалттай үетэйгээ илүү адилхан болсоор байна.

Нутгийн MRTV телевизийн мэдээгээр “Хиймэл дагуулын сувгуудыг хуулиар хориглолоо. Үүнээс цааш эл хуулийг зөрчсөн, ялангуяа тавган хүлээн авагч ашиглаж, гадаад орны суваг үзсэн иргэнийг 320 ам.доллараар торгож, нэг жил шоронд хорих болно. Хуулиас гадуурх гадаадын сувгууд Мьянмарын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн зүйлс үзүүлж байна” хэмээн мэдээлжээ.

Мьянмарын ард түмэн хунтын дэглэмийг эсэргүүцэн ардчилсан удирдагч Аун Сан Су Чиг суллахыг армиас шаардан, эсэргүүцлээ илэрхийлж жагссаар байгаа билээ. Гэвч армийн удирдагч нар жагсаалыг тараахдаа хамгийн харгис аргуудыг хэрэглэж, жагсагчдын эсрэг байлдааны сум, тэсрэх бодис ашиглан, 760 гаруй энгийн иргэн хөнөөсөн юм. Харин армийн талаас 24 цэргийн хохирол амсчээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zocnin 2021-05-05 69.76.229.35

hurelsuhiin moroodol uuniig huseed baigaa holduu tolgoit

Avatar

Зочин 2021-05-05 64.119.23.228

Tsergiin hvn turd garahaaraa Ingedeg l yumdaa!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж