Дэлхийн эдийн засгийн форум “The Great Reset” санаачилгыг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.05.05-нд нийтлэгдсэн

Дэлхийн эдийн засгийн форум “The Great Reset” санаачилгыг эхлүүллээ

Дэлхийн эдийн засгийн форум “The Great Reset” санаачилгыг эхлүүллээ

Covid-19 хямралын шууд үр дагаврыг нэгэн зэрэг зохицуулахад дэлхийн оролцогч талууд яаралтай хамтран ажиллах шаардлага тулгарч байгаа билээ. Дэлхий нийтэд өнөөдөр тулгараад буй нөхцөл байдлыг сайжруулахын тулд Дэлхийн эдийн засгийн форумаас “The Great Reset” санаачлагыг эхлүүллээ.

Covid-19 хямрал, түүний үүсгэсэн улс төр, эдийн засаг, нийгмийн хямрал нь шийдвэр гаргах уламжлалт нөхцөл байдлыг үндсээр нь өөрчилж буй. Эрүүл мэнд, санхүүгийн байдлаас эхлээд эрчим хүч, боловсролын салбар хүртэлх олон тогтолцооны үл нийцэл, дутагдал, зөрчилдөөн үүссэн. Энэ нь амьдрал, амьжиргаа, гараг эрхэсийн талаархи дэлхийн түгшүүрийн хүрээнд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр ил болж буй юм.

Удирдагчид өөрсдийгөө түүхэн уулзвар дээр байгаагаар мэдэрч, дунд болон урт хугацааны тодорхойгүй байдлын эсрэг богино хугацааны шахалтыг зохицуулах шаардлага урган гарч ирж байна.

Сэргээн босголтыг бүрдүүлэх өвөрмөц боломж бүхий цонхонд нэвтрэхэд энэхүү санаачилга нь дэлхийн харилцааны ирээдүйн төлөв байдал, үндэсний эдийн засгийн чиг хандлага, нийгэмд тэргүүлэх чиглэл, бизнесийн загварын мөн чанар, менежментийг тодорхойлдог бүх хүнд мэдээлэл өгөхөд туслах ойлголтыг дэлхий нийтэд санал болгож буй.

Форумын нийгэмлэгүүдийн дунд ажиллаж буй удирдагчдын алсын хараа, мэдлэг туршлагыг үндэслэн Great Reset санаачилга нь хүн бүрийн нэр төрийг эрхэмлэн дээдэлсэн нийгмийн шинэ гэрээг бий болгох тодорхой хэмжүүртэй аж.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: FORUM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж