Мэргэжлийн холимог тулааны UFC холбоонд хүч үзэж буй Д.Батгэрэл гэрээгээ сунгажээ. Тэрбээр өнгөрсөн 2019 онд UFC-тэй 20 сарын хугацаанд дөрвөн тулаан хийх 50 мянган ам.долларын анхны гэрээгээ байгуулсан билээ. Гэрээний үндсэн мөнгөнөөс гадна Д.Батгэрэл ивээн тэтгэгч болон ялалт байгуулсан бонус нэмж авах заалттай.
Одоогоор түүний шинэчилсэн гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл ил болоогүй байна. Ямартай ч олон тулаан хийх гэрээ байгуулсан аж. Өдгөө 31 настай Д.Батгэрэл UFC холбоонд гурван тулаан хийж, хоёр ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй явна.
Д.Батгэрэл Phoenix MMA and K1 Management агентлагт харъяалагддаг.
Д.Батгэрэл сүүлд Кевин Нативидадтай хийсэн тулаанаасаа нийт 36 мянган ам.долларын ашиг олжээ. Нийт 16 мянган ам.долларыг тулалдсаныхаа төлөө, 4000 ам.долларыг ивээн тэтгэгчдээс, 16 мянган ам.долларыг тулаанд ялсныхаа төлөө тус тус хүртсэн байна. Харин өмнөх Гидо Каннеттиг ялсан тулаанаасаа 23.5 мянган ам.долларын ашиг олжээ.
Холбоотой мэдээ