Сан Францискод хоёр ази эмэгтэйг хутгалсан этгээдийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2021.05.05-нд нийтлэгдсэн

Сан Францискод хоёр ази эмэгтэйг хутгалсан этгээдийг баривчлав

Сан Францискод хоёр ази эмэгтэйг хутгалсан этгээдийг баривчлав

Сан Франциско хотын цагдаа нар Ази гаралтай хоёр эмэгтэйг өчигдөр (2021.5.4) хутгалж, ноцтой гэмтээсэн гэх сэжигтэнийг өнөөдөр (2021.05.05) баривчилжээ.

Хэргийн талаар товч дурдвал, цагдаа нар өчигдөр орон нутгийн цагаар 17:00 цагийн орчимд дуудлага авч, Стоктон болон дөрөвдүгээр гудамжинд очсон байна. Энэ үед Ази гаралтай, бие биенээ үл таних хоёр эмэгтэй нэг хүний халдлагад өртөн хутгалуулсан байжээ. Гэрч нарын мэдүүлснээр, эмэгтэйчүүдийн нэг нь ахимаг насны, нөгөө нь 30 орчим настай аж. Сэжигтэн этгээд гудамжаар алхаж яваад, автобусны буудлын ойролцоо эмэгтэйг хутгалаад зугтжээ.

Цагдаа нар түргэн шуурхай ажилласны үр дүнд тус хотын уугуул, 54 настай эрэгтэйг баривчилсан байна. Мөн одоогийн байдлаар халдлага зохион байгуулалт, төлөвлөгөөтэй хэрэг үү, эсвэл ялгаварлан гадуурхалтаас үүдсэн халдлага уу гэдгийг тогтоогоогүй байгаа аж.

Сүүлийн саруудад Ази гаралтай америкчуудын эсрэг чиглэсэн үзэн ядалт, ялгаварлан гадуурхалтын шинжтэй хэргүүд ихэсчээ. Түүний улмаас ихэвчлэн биеэ хамгаалах чадваргүй ахимаг насныхан болон эмэгтэйчүүд сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.

Тухайлбал, дээрх хэргийн өмнөхөн буюу өнгөрсөн долоо хоногт 50 настай Дарил Долес хэмээх этгээд хүнсний дэлгүүрийн ажилтан, Ази гаралтай хоёр эмэгтэйг цементэн блокоор зодож, ноцтой гэмтэл учруулсан хэрэг гарчээ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS, NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
БурууБуруу
10
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж