УОК-ын шийдвэрээр энэ сараас эхлэн агаарын хилийг нээхээр болж, холбогдох журмыг гаргаад байсан билээ. Гэвч Covid-19-ийн тархалт төлөвлөсөн хэмжээнд буурахгүй байгаа тул агаарын хил нээх асуудлыг ирэх сарын эхэн үе хүртэл хойшлуулжээ.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ "Засгийн газар тавдугаар сарын 1-нээс хил нээхээр шийдвэрлэсэн байсан. Гэвч Covid-19 цар тахлын тархалт санасан хэмжээнд буурахгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан, хил нээх хугацааг зургадугаар сарын эхэн хүртэл хойшлуулах шаардлагатай гэж үзсэн" гэлээ.
Холбоотой мэдээ