2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 1,036,291,788 төгрөгийн үнийн дүн бүхий 1,653,306 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 22 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол шевро" ХК (MVO+15.00%) болон "Булган ундрага" ХК (BUN +14.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын гол" ХК (SHG -14.98%) болон "Ариг гал" ХК (EER -12.66%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 1,334,546 ширхэг нэгж эрхийг нийт 381,148,096 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.02 хувиар өсөж, 36865.89 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,717,527,661,637 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ