“Оюутолгой” компани 2020 оны жилийн тайлангаа танилцууллаа | News.MN

“Оюутолгой” компани 2020 оны жилийн тайлангаа танилцууллаа

“Оюутолгой” компани 2020 оны жилийн тайлангаа танилцууллаа

“Оюутолгой” компани 2020 оны жилийн тайлангаа танилцууллаа

“Оюутолгой” компани өнөөдөр (2021.05.05) 2020 оны жилийн тайлангаа танилцууллаа.

2020 оны жилийн тайлангийн зарим нэг гол баримтууд:

2020 оны эцсийн байдлаар 200,000 хүн/цагт ногдох бүх гэмтэл, бэртлийн давтамж 0.15 хүртэл буурч, уг үзүүлэлтээр “Рио Тинто” группийн хэмжээнд тэргүүлэх уурхайн нэг хэвээр байна.

2010 – 2020 оны хооронд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ болон бусад татвар, хураамжид нийт 5.9 их наяд төгрөг* (2.9 тэрбум ам.доллар) төлсөн бол зөвхөн 2020 онд л гэхэд татвар, хураамж болон бусад төлбөрт 826 тэрбум төгрөг* төлжээ. (294 сая ам.доллар)

2010 – 2020 оны хооронд дотоодын компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалин 24.1 их наяд төгрөг* (11.6 тэрбум ам.доллар) давлаа. 2020 онд Өмнөговь аймагт бүртгэлтэй 84 ханган нийлүүлэгч манайд бараа, үйлчилгээ нийлүүлэв.

2010 – 2020 онд Өмнөговь аймгийн хэмжээнд хийсэн худалдан авалтад нийт 1.67 их наяд төгрөг* (672 сая ам.доллар) зарцуулжээ.

2010-2020 онд үндэсний худалдан авалтад 7.57 их наяд төгрөг* (3.54 тэрбум ам.доллар) зарцуулсан.

“Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Элчин Сайд Галсангийн Батсүх “Оюу толгой” компанийн үйлдвэрлэлийг олон улсын жишиг шалгуур үзүүлэлтүүдийн дагуу дүгнэж, “Хариуцлагатай зэс үйлдвэрлэгч”-ийн батламж олгосон нь манай хамт олон, гүйцэтгэх удирдлагын багийн хичээл зүтгэлийг үнэлсний гэрч юм. Төслийн хүрээнд эдүгээ хүртэл дотоодод нийт 24.1 их наяд төгрөг* (11.6 тэрбум ам.доллар) зарцуулаад буй үзүүлэлт нь үндэсний нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулж буйг харуулж буй болно” хэмээн хэллээ.

“Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Олон бэрхшээлтэй тулгарсан хэдий ч 2020 онд бид хамтдаа мэрийн ажиллаж, үүрэг амлалтаа аюул осолгүй биелүүлж, өндөр бүтээмжтэй ажиллаж чадлаа. Оюу толгой нь аюулгүй ажиллагаагаар салбартаа тэргүүлэгчийн хэмжээнд хүрснийг энэ жилийн гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.15 байгаагаас харж болно. Байгаль орчны гүйцэтгэлийг сайжруулах тасралтгүй хүчин чармайлтын хүрээнд бид 2020 онд ус дахин ашиглалтын дундаж түвшнийг 80 хувьд хүргэх зорилтоо давуулан биелүүлж 87.7 хувьд хүргэлээ. Говь нутгийн хувьд ус чухал баялаг учраас ус дахин ашиглах үйл явцаа улам сайжруулсаны сацуу ус хэмнэх чиглэлээр орон нутагт үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлсээр байх болно” гэж онцоллоо.

“Оюутолгой” компанийн Гүний уурхайн төслийн захирал Жак Ван Тондер “Гүний уурхайн төслийн хувьд уурхайн шинэ зураг төслийг эцэслэн боловсруулж цаашдын хөгжил, тогтвортой үйлдвэрлэлд хүрэх үндэс суурийг тавилаа. Мөн Удирдлагын баг Гүний уурхайн төслийн багуудыг Үйл ажиллагааны хэсэг рүү амжилттай шилжүүлж гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлэхэд итгэл төгс байгаагаа нотлон харууллаа. Мөн “Энэ сорилт, бэрхшээл дүүрэн цаг үед Оюу толгойн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалтыг тасралтгүй явуулахад бидэнд дэмжлэг үзүүлж ажилласан Монгол Улсын Засгийн Газар, улс, аймаг, сумдын онцгой комисст чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.

Эх сурвалж: OT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-05 202.55.188.34

Зайлаа ийм лалрын коипанийг хөөж гаргах хэрэгтэй. 10 жилээр тайлан гэж юу бдаг юм. Өнгөрсөн жилийн санхүүгийн үйл ажиллагааг л тайлагнах ёстой. Дан алдагдалтай ажилладаг болохоор ААНОАТ огт төлдөггүй. 2051 он хүриэл алдагдалтай ажиллана гэж ичихгүй шааж бгаа болохоор 2051 он хүртэл ашгийн татвар төлөхгүй бас ноогдол ашиг төлөхгүй. Далд уурхайг яаралтай оруулна гэдэг тэр нь манайд ямар хэрэгтэй юм тэднийг манай алт зэсийг хурдан ухаад гарга гэж бгаа үг үү монголд ашиг өгөхгүй бол тэдний хэрэг үгү

Avatar

2009 оны гэрээний 1 ч заалт, амлалт биелэгдээгүй байдаг... 2021-05-05 66.181.161.36

2009 гэрээ зурж байх үеийн төсөөлөл өнөөдөр 1000 хувь өөр болсон. 2009 онд ТЭЗҮ байхгүй гэхдээ 4,5 тэрбум доллараар энэ уурхай ашиглалтад ороод 2021 онд ноогдол ашиг өгнө гэж РИО амалсан байдаг. Тэр төсөөллөөр монголчууд ашигтай гэж ойлгож байсан. Гэтэл 2051 онд ч ноогдол ашиг өгөхөөргүй болсныг юу гэж ойлгох вэ? Дубайн гэрээгээр 6.5 тэрбумаар гүний уурхай барьж 2021 оны эцэс гэхэд ашиглалтад оруулна гэсэн. Одоо 1.4 тэрбум-аар зардал хэтэрсэн, дахиад 2 тэрбум зээлэх хэрэгтэй гэж байна.

Avatar

Оноч 2021-05-05 66.181.161.36

Гэрээний заалт биелэгдэхгүй яваад байхад хэнч хариуцлага хүлээдэггүй ийм гэрээ гэж байх уу. анх 4.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ гэж гэрээ хийчээд явцын дунд 15 тэрбум болчихоор чинь Монголчууд бүр огт ашиг авахгүй болчоод бнаа. Юун ханган нийлүүлэгчид ийм их мөнгө төлсөн болоод явчихваа? наад ханган нийлүүлтээ задалж үзүүл…

Avatar

Зочин 2021-05-05 192.82.73.115

Зүрх дарж болохгүй байна.

Avatar

Зочин 2021-05-05 192.82.73.115

Баас дарсан чинь болж байна шүү. Нус.мн ээ, үүнийг юу гэж ойлгох вэ?

Avatar

ЗОЧИН 2021-05-05 202.9.47.59

ШАЛ ХУДЛАА , МОНГОЛЧУУДАД ЗОРИУЛСАН ХУУРАМЧ ТАЙЛАН …………

Avatar

. Ри 2021-05-05 64.119.27.29

Эргуу манжуудвг хар тамхиар угжиж хяталыг дээрэмдсэн шигээ монголчууды хэдэн зурлийз цагаач нарт халтар ногоороо далидкулж Моголын баялгийг дээрэмдэнэ гэвэл санасны гарз.

Avatar

Zochin 2021-05-05 202.126.88.43

Bitgii shaagaad baildaa

Avatar

Мэргэн 2021-05-05 64.119.18.217

2020 оны тайлан гээд 10 жилээр гаргасан хэдхэн тоо харуулж хуураад яахав. Ядаж санхүүгийн хэдхэн ч болтугай үзүүлэлтүүдээ гаргаж болохгүй юу. Ямар их орлого олж, ямар бага татвар төлж, ямар их зардал гаргасан нь тодорхой харагдана. Тэр их зардлаас Монголд үлдсэн нь маш бага. Үндэсний бэлтгэн нийлүүлэгч гээд байгаа боловч тэдгээр нь Монгол бүртгэлтэй гадаадын үндэстэн дамнасан компаниудын охин компаниуд Монголоос хийсэн худалдан авалтын дийлэнхийг эдгээр компаниуд нийлүүлдэг.

Avatar

Зочин 2021-05-05 103.26.195.212

байгалийн нөөц ашигласны татвараа авч чадахгүй бол ядаж ус ашигласны тавараа олигтойхон аваач эээ

Avatar

иргэн 2021-05-05 202.70.34.70

Зайлцгаа.

Avatar

Иргэн 2021-05-05 103.212.118.79

2020 оны тайлан гэчихээд яагаад 2010 оноос хойшхи бүх онуудын эдийн засгийн үзүүлэлтүүдийг нэгтгэж гаргаад байгаа юм бэ??? Худлаа том тоо харуулж Монголчуудыг хуурах гээ юү???

Avatar

Зочин 2021-05-05 192.82.74.43

Ugur uvgun bagabandiig bolon batsuhiig zailuulaachee

Avatar

Ард түмэн 2021-05-05 202.9.46.176

Батсүх гэдэг новшийн хулгайч чи наад үндэстэн дамнасан хогийн хулгайчуудтайгаа хамт монгол орноос минь зайл бас их тайлбар тавих санаатай бүгдээрээ үхэж далдар. Бурхан хулгайчуудыг гэсгээг

Avatar

Irgen 2021-05-05 202.126.90.14

Yahaaraa 10 jileer tailangaa tavidag yum be malnuud chini tatvar tuluhgui mongoliin baylagiig uhah gee yu uurt heregtseetei baraagaa Mongokiis avahgui uut haanaad avah geev, ter hudaldan avsan dun n yahaaraa mobgoliin ashig bolchihdog yum, uut ulsad iim tailan lav gardaggui bh iim teneg zevuun yum bichdeg, 1 jil dotor Miongoliin baylagiig her zuuj heden tugrug olsonoo l bich har novshnuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж