СЕХ: 2 нэр дэвшигчийн материалыг авч, АН-ыг түр хойшлуулав | News.MN

СЕХ: 2 нэр дэвшигчийн материалыг авч, АН-ыг түр хойшлуулав

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

СЕХ: 2 нэр дэвшигчийн материалыг авч, АН-ыг түр хойшлуулав

СЕХ: 2 нэр дэвшигчийн материалыг авч, АН-ыг түр хойшлуулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай улс төрийн намууд нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй. Энэ дагуу МАН, АН, ХҮН нэр дэвшигчдээ хуулийн дагуу тодруулсан билээ. Нам тус бүрийн төлөөлөл хуулийн хүрээнд өнөөдөр (2021.05.05/) Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг хүлээлгэн өгч байна. Сонгуулийн ерөнхий хорооноос цаг олгосны дагуу МАН-аас нэр дэвшигчийн материалыг өгсөн юм.

СОНГУУЛИЙГ БУДЛИАНГҮЙ ЯВУУЛАХАД МАН ХУУЛИЙГ ЧАНД МӨРДӨН ОНЦГОЙ АНХААРНА

МАН-ын нэр дэвшигчийн материалыг хүргүүлэн өгөхөөр тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Тогтохсүрэн нар СЕХ-нд хүрэлцэн ирсэн.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Хуулиар тавигдсан шаардлагын дагуу нэр дэвшигчийн материалыг хүлээлгэн өгч байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар тавигдсан бүхий л шаардлагыг манай нэр дэвшигч  бүрэн хангаж байгаа гэдгийг хэлмээр байна. МАН хөгжлийн хөтөлбөр гэрээгээ бүрэн хэрэгжүүлэх мөн ажил хэрэг болгох чиглэл дээр онцгой анхаарч нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрөө боловсруулсан.Бидний зорилго шударга ёсыг тогтоох, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох, хүний эрх, ардчиллын суурь зарчмыг бэхжүүлэхэд онцгой анхаарч энэ удаагийн сонгуульд өрсөлдөнө. Төрийн тэргүүний сонгох сонгууль шударга, будлиангүй, эргэлзээгүй болох та бүхнээс хамаарна.

Ш.АДЪЯАМАА


Үүний дараа О.Цогтгэрэл даргатай АН-аас Н.Алтанхуяг нэр дэвших материалаа СЕХ-нд хүргүүлсэн ч хүлээж авсангүй. Энэ талаар талууд байр сууриа илэрхийлсэн.

СЕХ: АСУУДЛАА ДОТООДДОО ШИЙДЭХИЙГ ХҮСЧ БАЙНА

СЕХ-ны дарга П.ДЭЛГЭРНАРАН:

-АН-ын нэр бүртгэлтэй, дүрэм бүртгэлтэй, улсын гэрчилгээтэй хэдий ч тамганы асуудалтай байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 31.2-д заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэг нэр дэвшигч тодорно гэсэн ойлголт бий. Үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаж өгсөн. Улс төрийн намууд дангаараа болон хамтарч оролцож болно. АН хоёр хэсэг газар хоёр нэр дэвшүүлсэн байна. Тэгэхээр асуудлаа дотооддоо шийдэхийг хүсч байна. Аудитын газраас зөвхөн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийсэн байна. Улсын дээд шүүхийн лавлагаагаар С.Эрдэнэ тус намын даргаар сонгогдсоныг бүртгэсэн байгаа юм. Энэ асуудлыг цэгцэлж, тодруулах асуудлыг та бүхэн шийдэж, 18.00 цагаас хойш дахин ирнэ үү. Бид нэг намаас зөвхөн нэг материал авах ёстой.

АН: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД Н.АЛТАНХУЯГИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХ БҮРЭН ЭРХТЭЙ

УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:

-Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-д суудал бүхий нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу УИХ дахь Ардчилсан нам Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхээр санал нэгдэж, материалыг хүргүүлж байна. Манай намын нэрийг ашиглан, хууль бус тамга ашигласан үйл ажиллагаа болсон. УИХ-д суудал бүхий манай намаас хууль ёсны нэр дэвшигчийн материалаа хүргүүлж байна. Шаадлагатай бичиг баримтыг цаг тухайд нь гарган өгөхөд бэлэн байна. Улсын их хуралд 13 суудалтай АН 2021 оны ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх бүрэн эрхтэй.

Харин нэр дэвшигч Н.Алтанхуяг энэ шийдвэрийг хүлээж авахгүй, МАН төрийн толгой дээр гарсан байна гэж буруутгав.


ХҮН: ХУУЛИЙН ДАГУУ СЕХ-ТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ өнөөдөр мөн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбатын материалыг Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө.

Энэ үеэр ХҮН-ын дарга Т.ДОРЖХАНД:

-Зөв хүн электорат эвслээс нэр дэвшиж байгаа Д.Энхбатын материалыг бүрдүүлэн СЕХ-нд хүлээлгэн өглөө. 2021 оны Төрийн тэргүүн сонгох сонгуульд бид хуулиа хүндэтгэж, дүрмийн хүрээнд сонгуулийн үйл ажиллагаа явуулна. Ямар ч тохиолдолд Монгол Улсын төрийн тэргүүн хуулийн дагуу сонгогдож, бид хуульд заасан бүх заалтыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, хамтарч ажиллана.

Морин цагт багтаан нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлэн өглөө. Өнөөдрийн үйл явдал нь Монгол төрийн түүхэнд чухал үйл явдал. Анх удаа бид зургаан жилээр Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Манай нэр дэвшигчийн бичиг баримт бүгд бүрдсэн, дутуу зүйл байхгүй.

Албан ёсоор нэр дэвшигчийг бүртгэсэн эсэхээ гурав хоногийн дараа СЕХ мэдэгдэх ёстой. Гурван нам, эвслийн нэр дэвшигч материалаа өгч байх шиг байна. “Зөв хүн электорат" эвслийн хувьд иргэддээ амласан ёсоор энэ удаагийн сонгуулийг сонголттой сонгууль болгож өгнө. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар цагаан сонголт хийж байсан бол энэ удаад тэдгээр иргэддээ сонголт олгож байна” гэлээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

92 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ариука 2021-05-05 64.119.26.73

СЕХ хуулиа мэддэггүй юмуу Хүрэлсүх.Эрдэнэ 2 хоёулаа хуулийн хариуцлага хүлээж хэрэгт холбогдож бсан гээ биздээ.болиёо.өөр нэр дэвшигё гаргаачээ.

Avatar

СЕХ хариуцлагыг хүлээнэ. 2021-05-05 202.21.108.44

Илэрхий олон зүйл заалт зөрчин МАН аас нэр дэвшигчийг бүртгэсэн нь олон нийтийн дургүйцлийг дээд зэргээр хүргэн улмаар олон нийтийг хамарсан эсэргүүцэл, үймээн самуунд турхирсан хууль бус үйлдэл СЕХ ноос гарлаа. Цаашид хүний амь нас үрэгдэх, олон нийтийн эд хөрөнгө сүйдэж онц их хэмжээний хохирол улсад учрах аваас СЕХ хариуцлагыг хүлээх болно.

Avatar

Zochin 2021-05-05 202.126.89.11

Erdene bol 20 huntei zeteg hereldej chadah zahiin avgai shig bolohoor busad n diilehgui uran zaliig n barahguin bnaa

Avatar

Зочин 2021-05-05 202.131.225.197

Enkhbatad amjilt! nuguu 2-t unalt!

Avatar

Afrikiin technology l yabaad baina daa 2021-05-05 5.181.92.40

Huuli heregjihgiu bol hubisgal garch huuli heregjuuldeg boloh tsag bolj

Avatar

Bidon Ganbaadaa amjilt husie 2021-05-05 5.181.92.40

Mash engiin asuudal.AN songuulid yalagdaad Erdene ban uls toriin judag gargaj , tamga temdegee Tubaan hog shaarz ard tumnii nuden deer ogson.

Odoo yagaad butsaad nobshrood baigaag hen hohuulen demjeed baina be?
Asuudliin gol erdoo ene.
Namaa nabs yalagfuulchihaad Eronhiilogch bolno geed seruun ziudelj baigaa ene nohort hariuzslaga sahilga tootsoh namiin durem gej baina uu?
Esbel daraagiin 6 jild nam bur eem avir gargaj 2-4 hun eronhiilogchid zutguuleh uu?

Avatar

Зочин 2021-05-05 202.179.21.221

Хууль бусаар нэр дэвшсэн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчөөр сонгогдож чадахгүй гэдгээ сайн мэдэж байгаа. Гагцхүү Х.Баттулгын захиалгаар эмх замбараагүй байдал, үймээн самуунд ард иргэдийг турхирахыг оролдож байгаа хэрэг. Х.Алтанхуягийг СЕХ бүртгээгүйн төлөө ҮАБЗ хуралдах шаардлаггүй шүү дээ. АН-ын дотоод асуудал.

Avatar

Зочин 2021-05-05 192.82.74.182

АН дотоод хэрүүлээ зогсоогоочээ. СЕХ АН-ын 2 нэр дэвшигчийг хоёуланг нь бүртгэх юм уу. Солиороваа Битгий тэнэгтэж мунхаглал. Тэгэх тусмаа Н.Алтанхуягааа чи бол дэнд зэргмйн мунхаг гөлөг. УИх дахь АН-ын бүлгийн нөхөдүүд бүгд Х.Баттулгад базуулчихжээ. Ингэхэдээ таарсан бүлгийн хэдхэн гөлөгнүүд

Avatar

Зочин 2021-05-05 103.26.194.96

Чи 150 хүрэх үү 😛

Avatar

Нэргүй 2021-05-05 64.119.25.195

Эхлээд нэг нам л болчих хэрэгтэйшдээ!? Өөрсдийнхөө энэ нэг муухай заваан юмаа хэнд нялзаах гээд байгаан!? Танай энэ увайгүй ажиллагаанд чинь МАН ямар буруутай юм!?

Avatar

Зочин 2021-05-05 64.119.25.195

Эхлээд нэг нам л болчих хэрэгтэйшдээ!? Өөрсдийнхөө энэ нэг муухай заваан юмаа хэнд нялзаах гээд байгаан!? Танай энэ увайгүй ажиллагаанд чинь МАН ямар буруутай юм!?

Avatar

Иргэн 2021-05-05 64.119.25.195

Эхлээд нэг нам л болчих хэрэгтэйшдээ!? Өөрсдийнхөө энэ нэг муухай заваан юмаа хэнд нялзаах гээд байгаан!? Танай энэ увайгүй ажиллагаанд чинь МАН ямар буруутай юм!?

Avatar

Иргэн 2021-05-05 103.136.254.41

АН намын хэдэн хөгшчүүл одоо болио. ЭРДЭНЭ, СО, ҮҮЛ, ЭЛБЭГЭЭ та нар цаг үеэ мэдрэлдээ. Тэтгэвэртэй гарцгаа. Та хэд түмний буянаар зөндөөл хоололлоо. ТВ энэ тэрд гарахаа болио. Ардчилалын буян байсан. Та хэд ард иргэдийн саналыг авч гарч ирээд ард түмний баялаг болгоныг өөрсдийн болгох гэж чичэрснээс болж та хэдийн нэр хүнд шалаар нэг болсон. Балаг нь дуусахгүйл байна. Тэтгэвэртэй гарцгаа. Дахиж бүү улс төрд орж ир.

Avatar

Зочин 2021-05-05 58.108.51.214

AN uuh ch bish bulchirhai ch bish boljee SEH ta nariin baasiig bazahgui shuu

Avatar

Зочин 2021-05-05 103.212.118.173

Ардчилсан намынхан ичиж үхээсэй. Та нар ийм учраас л улсын хөгжилд ямар ч хувь нэмэргүй 20 гаруй жил боллоо.

Avatar

Зочин 2021-05-05 64.119.25.61

УИХ-д 13 суудалтай ардчилсан нам ёрөнхийдөгчийн сонгуульд нэр дэвшигчээ оруулж чадахгүй байна гэхлээр хууль хэрэгжихээ болжээ.

Avatar

Зочин 2021-05-05 202.126.88.169

АН болиочээ. Хурдан нэгийгээ дэвшүүлэл дээ. Ядаргаатай юм. Ард түмэнд та нарын толхилцоон үнэхээр сонин биш бна. Яасан ичдэггүй шаарнууд вэ? Хоорондоо хуруудаад ч хамаагүй асуудлаа шийд! За тэгээд ямар дэвшээд гарах ч биш. Ямар хамаа бнаа

Avatar

Зочин 2021-05-05 66.181.176.86

СЕХ. хуулиа барьсан байна

Avatar

Зочин 2021-05-05 64.119.26.116

Ардчиллын нэр барьсан хулгайч хулиганууд болох нь үнэн юм байна. Нам нь тарах нөхцөл бүрдсэнийг мэдээд МАН руу сөрөг дайралт хийгээд байгаа рецидив гэмт хэрэгтнүүд байнаа. Нам дотроо 2 нам болж талцаад байгаа нь худлаа юу, СЕХ хуулиа барьсан байна, та нартай адил хуулийг уландаа гишгэж, мушгиж улстөр хийдэг субьект байхгүй. Байдлыг хурцатгахын тулд МАН-ыг, ард түмнийг зориуд өдөөд байгаа юм биш үү аан

Avatar

Өндөр настан Ш.Раднаа: Намуудын сүүлийн 30 жилийн түүх рүү өнгийвөөс ... 2021-05-05 150.129.143.172

Анх УБХ-д МАХН-ын дараа Монголын ардчилсан нам олон суудалтай, гишүүд нь партизан төрх давамгай, МСДН, МҮДН 3-4 суудалтай, гишүүд нь сэхээтэн төрх давамгай. Хожим 5 нам нэгдсэн.Ардчилсан хувьсгалыг ХЭН АНХ САНААЧИЛСАН гэвэл партизанууд.МСДН, МҮДН-ынхэн салхины аясыг мэдэрч хувьсгалын урсгалд нэгдсэн. Яваандаа партизанууд эрх мэдлээ жижиг намынханд алдсан. АН-ын талцлын нэг шалтгаан үүнээс улбаатай. МАХН энэ хугацаанд үзэл баримтлалаа өөрчилж, залуучуудаар хүч сэлбэж мутацилагджээ

Avatar

ИРГЭН 2021-05-05 43.228.130.95

БИД АРДЧИЛСАН ТӨРӨӨ БАЙГУУЛМААР БАЙНА. АЛТАНХУЯГ ГИШҮҮНИЙГ БҮРТГЭХИЙГ СОНГОГЧ ИРГЭНИЙ ХУВЬД СЕХ -с ШААРДАЖ БАЙНА.ЖАГСААХ ГЭЭД БАЙГААМУУ

Avatar

Зочин 2021-05-05 202.55.188.36

Төр минь түвшин, түмэн олон амгалан байх болтугай!

Avatar

Зочин 2021-05-05 66.181.160.38

elbegee battulga hoyriin hiisen erh medeliin shunaliin zodoonoo busdad bitgii nylzaa delhiigees zailcgaa

Avatar

Зочин 2021-05-05 185.220.101.145

С.Эрдэнэ МАН-тай хуйвалдчихсан байна. Эрдэнийн төлөө мэдээж хэн ч саналаа өгөхгүй. Үнэн заваан гар байна шүү. Энэ удаад МАН МАХН ҮХЦ- Шүүх нийлж байгаад сонгууль хийчихдэг юм байж, дараа нь Ард түмний шүүхтэй л тулна . Шүүхийг завхруулж хуйвалдчихаад, бас худлаа хууль л бол хууль гэж худлаа ханхалзана

Avatar

Zochin 2021-05-05 202.126.89.20

Энэ муу увсын алтанхуягыг хасаж хаях хэрэгтэй. Монголыг бөөн өрөнд оруулсан хүн биздээ. Одоо бүх хөрөгийг нь хураагаад шоронд хий

Avatar

ЗОЧИН 2021-05-05 192.82.83.4

ОДОО ЯАДАГ Ч АРГА БАЙХГҮЙ. АН-ЫН ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛТЭЙ ДҮРЭМ,ГЭРЧИЛГЭЭТЭЙ БАЙГАА, ТЭНД БИЧИГДСЭН СУБЪЕКТЫН ГАРЫН ҮСЭГ,ТАМГАТАЙ БАРИМТ БИЧГИЙГ Л СЕХ ХҮЛЭЭН АВНА.УИХ ДАХЬ 13 АЛТАНТУЯА ХИЧНЭЭН ДӨВЧИГНӨӨД Ч ХЭРЭГГҮЙ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-05-05 202.179.24.110

Тийм л баймаар. Асуудлаа шийд гэж юу гэсэн үг вэ. Эвлэрүүлдэг газар юмуу. Хууль ёсны талд өгөөд болоо юм биш үү?

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа:Нийгмийн баялгаас ахиухан хүртэхийн тулд нам дотроо, дараа нь төрд эрх мэдэлд хүрэх ёстой. 2021-05-05 150.129.143.172

АН-ын хоёр талынхан бие биенийгээ ардчиллын үнэт зүйлс, зарчим болсон хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдал, хувийн өмч, зах зээлийн эдийн засаг, гуравдагч хөршийн гадаад бодлого зэрэг суурь асуудлуудаар бие биенийгээ буруутгахгүй байгаа биз. Тэгэхээр яагаад манай хөдөөнийхний хэлдгээр тэд ХОНЬ, ЧОНО болов??? Хариулт ганцхан. Нийгмийн баялгаас ахиухан хүртэхийн тулд эхлээд нам дотроо эрх мэдэлд хүрэх ёстой, дараа нь түүгээрээ дамжин төрд эрх мэдэлд хүрэх ёстой.Өөр гарцгүй.

Avatar

Зочин 2021-05-05 122.201.21.69

Алтанхуяг ярьж хэлж байгаа нь яг шизоотой н**ш болох нь мэдэгдээд байгаа биздээ.. Жинхэнэ н**ш байна. Нам дотроо учираа олохгүй байж бурууг бусдад тохох гээд дөвчигнөөд байх юм.

Avatar

111 2021-05-05 192.82.64.190

Зөвхөн нам доторхи асуудлаа шийдэж чадахгүй байж яаж бүэл бүтэн улсыг төлөөлж, удирдаж ажиллаж чадах вэ? Учраа олтлоо энэ удаагийн сонгуулиас гарцгаавал яасан юм бэ?

Avatar

Ард түмэн 2021-05-05 202.9.46.176

СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2021-05-05 192.82.70.34

ЯАСАН ГЭЖ

Avatar

Сонгогч 2021-05-05 64.119.19.126

Энд Ерөнхийлөгч байсан 5-н хүний сонгогдох эрхийг, иргэдийхээ сонгох эрхийг хууль батлан хассаж ҮХ-нхямрал үүсгэсэн н,Занданшатарын толгойлсон УИХ-н 62 хариуцах ёстой байх ,Үүнийг даамжируулбал нөгөө 7-н сарын 1-н. болох вий? айдас төрөх юм,Танар дотор эрх биш эх орноон гэсэн 32 ухаантай хүүхэд бий гэж сэтгэлээн амраах юм. даа,Ээ төрийн минь сүлд хөх тэнгэр минь өршөөх болтугай !!!??

Avatar

Ард түмэн 2021-05-05 202.9.46.176

Тэмцэлд босцгоо. Онц байдал хойшлуулъя. Баттулга ерөнхийлөгчөө дэмжиж.хамгаалъя нэгдэн нятарцгаая.

Avatar

Зочин 2021-05-05 192.82.70.34

ТАЙВШИР ХӨӨ ХУУЛИЙХА ХҮРЭЭНД АМЬДАРЦГААЯ

Avatar

Зочин 2021-05-05 202.21.109.98

НАМУУДЫН БАЙРНУУДЫГ ХУУРААЖ АВ

Avatar

Зочин 2021-05-05 202.21.109.98

ЭСВЭЛ НАМУУДЫНХ ОРДОНУУДЫГ НУРААГААД СУУРЬ ДЭЭР ОРОН СУУЦ БАРЬ

Avatar

Зочин 2021-05-05 202.9.47.17

Ядаж их хуралд сонгогдож чадаад гишүүн хийж байгаа хүнийг ерөнхийлэгч, ерөнхий сайд болгодог хуультай болмоор юм. Тэгвэл нэр дэвшигчдийн шалгуур дээшлэх юм байна.

Avatar

иргэн 2021-05-05 202.9.47.17

Ядаж их хуралд сонгогдож чадаад гишүүн хийж байгаа хүнийг өрөнхийлэгч, ерөнхий сайд болгодог хуультай болмоор юм.

Avatar

Зочин 2021-05-05 202.126.90.116

Ээ ардчилсан намынхан одоо болилдоо. Алийн болгон ингэж онигоогоо чирж явах юм бэ. Яасан айхтар нэгдэж болдоггүй эрх ашиг вэ. Түүхэндээ хэзээ ч бүтэлтэй нэгдэлтэй явж үзээгүй юу ч гэмээр юм. ерөөсөө салж 2 өөр нам болвол таарна.

Avatar

Ард түмэн 2021-05-05 202.9.46.176

Эрдэнэ н**ш чи болиоч нам битгий бузарлаад бай шорон бол чиний байх газар. Хандгайн дахь тэр олон байгууламж,их тарир нэртэй тэр олон цогцолбор, ардчиллын өргөө,ордонд чи ямар мөнгөөрөө бар
Ьсан энэ бүд чинь бүгд хулгайн мөнгө .шоронд орохоосоо айж манд намаа худалдаж амь гарах гэсэн явуургүй арга чинь бүхэнд тодорхой шүүдээ. Бах мэлхийг шоронд хийж шонд өлгө

Avatar

Irgen 2021-05-05 202.126.90.14

МАН ын тоглолтод АН ороод байна. Эрдэнэ нэр дэвшээд ард түмэн дэмжихгүй. Хүрэлсүх 1 ээр гарна. АН ынхан дуу хоолойгоо нэгтгээд Алтанхуягаа гаргааа. 16.0 цагаас өмнө хурдан шийд.

Avatar

zochin 2021-05-05 103.229.122.155

1500000 хүнд 33 нам хэрэггүй ээ,

Avatar

Хөөж явуул 2021-05-05 104.227.93.221

Алтанхуягаа чи одоо болио. УИХ-ын гишүүн байж хууль зөрчиж, хүчээр эрх мэдлээрээ далайлган Ан-ыг өмчилж нэр дэвших эрхгүй шүү

Avatar

Эрдэнэчимэг 2021-05-05 198.154.91.243

С.Эрдэнэ гэдэг хүн нэр дэвшсэн. Үүнийг самрууулах иргэдийг бупилуулах гээд байгаа Н.Алтанхуяг боль

Avatar

зочин 2021-05-05 45.57.200.118

АН-аа аварч үлдсэн, ардчилсан сонгуульд хуулийн дагуу оролцож байгаа Эрдэнэ даргыгаа дэмжиж байна

Avatar

Зочин 2021-05-05 45.72.91.123

Эрдэнэ яалт ч үгүй АН-ын хууль ёсны тамга тэмдгээ барьж байгаа дээд шүүхэд бүртгэлтэй дарга нь. Эрдэнийгээ дэмжиж байна

Avatar

Мөнхжаргал 2021-05-05 45.57.200.118

Дээд шүүхийн шийдвэр гараагүй байхад ард түмэнд худал мэдээлэл өгч АН-ыг талцуулахаа болиоч ээ

Avatar

Иргэн 2021-05-05 64.119.25.128

Зөвшдээ. АН дотоод асуудлаа өөрсдөа шийд. Нэг нам нэг нэр дэвшигч.

Avatar

Зочин 2021-05-05 202.126.94.99

Алтанхуягыг буртгэхгуй бол энэ сонгууль явуулах утгагуй, Зугээр намуудыг тарааж шинэ зохион байгуулалтанд орье!!!

Avatar

АН онигоо 2021-05-05 45.72.47.79

АН-ын дарга С.Эрдэнэ. Үүнийг бүгд мэдэж байгаа

Avatar

Л 2021-05-05 66.181.178.170

Хэн энэ будлианыг анхлан хийсэн бэ ан өөрсдөө л буруутай ман намаас суралцаа ч

Avatar

Мэн 2021-05-05 66.181.179.176

Ковидоо устагчаад сонгуулиа хий

Avatar

зочин 2021-05-05 45.72.46.168

АН-ыг талцуулж хувааж юу ч биш болгосны гол шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонуульд Женког дэвшүүлэх байсан. Одоо гар хөл болсон Алтанхуягийг хүчээр дэвшүүлнэ гэвэл АН ардчиллаа хамгаална шүү

Avatar

АН бүтэхгүй нь 2021-05-05 103.206.195.230

АН нам доторх учраа олж чадахгүй байж яаж төр удирдах гээд бгаам бэ. АН Олон мянган гишүүд дэмжигчдийнхээ итгэл сэтгэлийг уландаа гишгэсэн хэсэг нөхдийн тоглоом болж гүйцлээ.

Avatar

Зочин 2021-05-05 202.179.21.221

Ардчилалын нэрээр АН-ыг санаатай хагалан бутаргаж байгаа энэ үед ардчиллын анхдагч Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нарын үг хэрэгтэй.
Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын нөхөд хувийн эрх ашиг, албан тушаалын төлөө яахаас ч буцахгүй болжээ. Үймээн самуун дэгдээж, хүний амь эрсдэхийг л тэд санаархаж байна.

Avatar

уншигч 2021-05-05 45.72.90.173

АН-ынхан гэж хагарсан бутарсан, эргүү гарууд байх юмаа

Avatar

зочин 2021-05-05 202.9.47.9

МАН ингэж дээрэлхэж болохгүй

Avatar

Зочин 2021-05-05 103.26.193.95

АН СОНГУУЛЬД ОРОЛЦОХГҮЙ БОЛ СОНГУУЛЬ НОХОЙН НААДАМ БОЛЖ НАМУУД ОДООГИЙН НЭР ДЭВШИГЧЭЭ ЭРГҮҮЛЭН ТАТАЖ ӨӨР ХҮН НЭР ДЭВШҮҮЛНЭ ШҮҮ ДЭЭ . ГОЁ ОО ГОЁ

Avatar

зочин 2021-05-05 45.72.47.82

АН эхлээд дотоодынхоо зөрчлийг дараачээ

Avatar

Зочин 2021-05-05 202.179.21.221

Хэрүүлч, үл бүтэх этгээд Н.Алтанхуяг бол жинхэнэ АН-ын төлөөлөл биш, Х.Баттулгын уяаны нохой юм байна. Ингэж төрийн байгууллага, төрийн ажилтнуудыг бүдүүлгээр доромжлон харилцаж байгаа этгээдийг АН яасан ч Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болохгүй. Сонгогчид ч хүлээж авахгүй.

Avatar

Зочин 2021-05-05 45.72.91.123

Тамгатай нь биш бүртгэлтэй нь энэ намын дарга гэдгийг Жанхуугийн талынханд хэлээд өгөөч

Avatar

Зочин 2021-05-05 202.9.40.192

АН ХЭДЭН ЗӨНӨГҮҮД ЁСТОЙ ОНИГОО ЦААШАА ШИВШИГ ЮМАА. ХЭДЭН ЗӨНӨГ ШУНАЛТАЙ ӨВГӨНҮҮДИЙН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ ШДЭЭ. ТҮҮНЭЭС ӨӨР ХЭНЧ СААД БОЛООГҮЙ. УЧИРАА ОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛОХООРОО АРД ТҮМЭНЭЭР ШИЙДҮҮЛНЭ Ч ГЭХ ШИГ

Avatar

зочин 2021-05-05 202.9.47.9

МАН арай л дэндүү дээрэлхэж байна даа

Avatar

Зочин 2021-05-05 66.181.176.86

АН дотоод асуудлаа шийдээч, Шившиг юмаа, Би АН гишүүн байна

Avatar

Зочин 2021-05-05 103.229.121.112

Жонхууг мөнхийн ерөнхийлөгч, ХААН болгох хувьсгал хийх юмуу? Горьдвоо ийм хувьсгал байдаггүй байхаа ККК

Avatar

зочин 2021-05-05 202.9.47.9

МАН ынхан арай л дэндүү дээрэлхэж байна даа

Avatar

Зочин 2021-05-05 192.82.73.236

Хэрэв МАН Алтанхуягийг нэр дэвшүүлэхгүй өрсөлдөгчгүй сонгууль явуулах аваас АН ын бүлэг гудманд гарах хэрэгтэй. Ард түмэн дэмжих болно. Алалцах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-05-05 59.153.114.126

Энэ женкогийг хийсэн хонхуу шуу дээ битгий аваа хуулиар нэг хун нэр дэвших естой шуу дээ оорсдоо хийжээд одоо болохоор матарын нулимс унагаад яах вэ дээ

Avatar

зочин 2021-05-05 202.9.47.9

За ингээд хувьсгалийн тохироо бүрдвээ гэж

Avatar

УБ хотын иргэн 2021-05-05 78.173.73.109

АН жинхэнээсээ тарах ёстой. Монгол улсад хэрэггүй нам. АН-д шударга ёс алга. Оюунгэрэл шинэ нам байгуулж ажиллах хүртэл АН тарах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-05-05 192.82.70.34

ҮНЭН ШҮҮ УЛС ОРНЫ ХӨГЖИЛД ГАЙ БОЛСОН НОВШНУУД ТАРААД ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2021-05-05 122.201.22.148

Dongodotsgoo hulsnii avilgachid aa huuliin daguu buh materialaa burduuleed ugch baihad haa neg gazraas garaad irsen hulgaich bi ner devshine geed orood ireheer teriig bas avch heltseed bh uu erunhiilugch bolno gesen bolgoniig harj uzeed bh yam uu naad namaas chini olonhiin sanal avsan hun ni devshdeg yam baigaa biz dee MAN iinhan 5 hun ursuldluu l gesen herev bi zaaval devshine geed neg ni mataerialaa uguud baival bas l avah uu tegeed nuguu ardchilal chini yaah bolj bn olonhooroo shiiddeg biz de

Avatar

Иргэн 2021-05-05 66.181.178.225

Энд сэтгэгдэл бичиж байгаа новшнууд ардын намын цүнх барьж, б**с долоогч нар юм даа. Та нар харж байгаарай сонгуулийн дараа ардын намынхан ялвал яаж улс орон сүйрэхийг хараарай тэр үед бүх зүйл дуусаж толгойгоо ш*** ч багдаж харамсаад ч барахгүй шүү.

Avatar

zochin 2021-05-05 43.228.129.119

АН дотоод асуудлаа шийдэх бх. Өөрсдөө асуудлаа шийдээгүй байж аль нэг улс төрийн намруу дайрах нь соёлт хүн төрөлхтөний зөв араншин бишээ. Дотоод өрсөлдөөнөө шийдээгүй бж "ТОМ" өрсөлдөөнөө ярих нь зохимжгүй . Сөрөг хүчин гэдэг нь нэгэнээ дайран довтлохийн нэр биш. Өдий насны хүний уужуу тайван ухаан ,улс төрийн ноён нуруу ,тэсвэр тэвчээр хаан явнаа .

Avatar

Зочин 2021-05-05 122.201.22.148

uruvdultei uher bn chinii tolgoi hurehgui

Avatar

Зочин 2021-05-05 202.9.40.25

Эргүү Эрдэнэ их гай тарина даа

Avatar

зочин 2021-05-05 202.9.47.9

Шорон Эрдэнээг бүртгэх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-05-05 202.126.90.105

Мэдээж тэгнэ шүү дээ. АН дотоод асуудалаа шийдэд нэг хүн гаргаж чадахүй байгаа нам шүү дээ. Сөрөг хүчин арай ч дээ. Тэгчээд МАН-ыг шүүмжлээд, ичээч. Та нарын хажууд нэг УИХ-ын гишүүнтэй ХҮН хамаагүй эрч хүчтэй, нөлөөтэй байна. Асуудлаа битгий гаднаас хайгаад гүйгээд бай. Инээдтэй харагдаж байна.

Avatar

irgen 2021-05-05 122.201.31.186

Yagaad huuli durem, juram gej bdgiim be. Huulia barij ajillahguim bol huuli batlaad ,ih hurliin gishuun bh hereggui. Huuli bataldag humuus bj yu yariad bnaa. Barij ideh ni bnahsd. Ih hurliin gishuun geheeree SEH-ii buren erhed haldaj, huulia gajuuduulj tailbarlah yostoi yumuu Iim hun erunhiilugch bloh geed ulairaad bgaa ni hachin bna .

Avatar

Зочин 2021-05-05 64.119.26.116

Алтанхуяг гэж олигархи ичих нүүр алга даа. Та нар төрийн байгуууллгыг хүч түрэн гүжирдэж дарамталж хуулийг уландаа гишгэдгээ болиочээ. СЕХ хуулиа л барьж байна шүү дээ. Танай нам 2 АН гэж хоёр тал, 2 даргатай болоод маргалдаж байгаа нь үнэн шдэ. Доторхи хэрүүл маргаандаа төрийн байгууллагыг хутгахаа зогсоо. Чи тийм шударга юм бол Эрдэнийн талтай учраа ол, айгаагүй бол зальт үнэг минь. Тэгж яривал намд элсүүт Ерөнхийлөгчид нэр дэвших чинь хууль бус, үүнийгээ бүдэгрүүлэх гээд дайраад байна уу

Avatar

ЗОЧИН 2021-05-05 103.57.94.64

УИХ дахь Ардчилсан нам Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхээр санал нэгдэж, материалыг хүргүүлж байна. УИХ АН гэж бас байна аа гадуур байгаа нь бишүү гишүүдээ битгий доромжио юм хугацаатай та нарын тэнэглэл удахгүй дотроо учраа олоочээ мөнгө дарангуйлалаар юм шийднэ гэж байхгүй шүүдээ

Avatar

СЕХ ЗӨВ БАЙР СУУРЬТАЙ БАЙНА 2021-05-05 66.181.161.99

Хууль эрх зүйт төрт Монгол Улсад

Сонгуулийн ерөнхий хороо

Зөвхөн Хууль дагаж ажиллана.
Зөв

Avatar

Зочин 2021-05-05 66.181.161.12

Хүрэлсүх ёстой самарч байна дөө

Avatar

Зочин 2021-05-05 192.82.64.64

Huuk iin samraand orj baigaa bol ug nam ugaasaa tur barih hemjeend yagaad ch bolomjgui yum baina Mongoldoo neg hund samruulj baigaa humuus turd garval gadnii garuudad samruulah eh orongui bolgoh ayultai gej harj baina

Avatar

гэрээ засаад, төрөө зас 2021-05-05 115.70.196.165

гэр доторхи нэг намын 2 хүнийхээ хэрүүлийг шийдэж чадахгүй бусдын толгой дээрх өвсийг хараад байгаа хүмүүс яаж төрийн тэргүүн байхав дээ. Эхлээд гэрээ зас, дараа нь төрөө зас

Avatar

Зочин 2021-05-05 192.82.67.186

Женко Алтанхуягийгаа сүүлчийн боломж гэж хараад, нөгөөх нь женкоогоор гишгүүр хийгээд монгол улсын нэгдүгээр хулгайч болчих санаатай ха ха

Avatar

Зочин 2021-05-05 202.126.88.210

Баттулга хулгайч АН самарч энэ зальт этгээд Алтангудасыг нохойн гөлөг болгохоо болино уу

Avatar

Зочин 2021-05-05 202.126.88.167

Тэмцэнээ

Avatar

Иргэн 2021-05-05 66.181.189.134

Сонгуулиа зөв явуулахгүй бол МАН улам суларна.

Avatar

Зочин 2021-05-05 66.181.164.211

Eooe, neg namaas neg ner devshigch burtgene geheuer uursduu 2 hun bgaa biz dee? Hegel MAN buruutai l gsn hummus, uursdiiguu har l daa! arvan jiliin huuhed ch hared need hureheer um yard yavah umaa

Avatar

Amar 2021-05-05 124.158.85.108

АН-ыг Алтанхуяг мэт нь Арчигдсан Нам болгох нь.Юу яасан Хүрэлсүх вэ?Дотроо учраа олчихож чадахгүй байж улсынхаа учрыг зөв олно гэж нэр дэвшихээсээ ичдэггүй юм уу? Бас бүр ард иргэдийг талцуулна гэж хуцахаа больчих.Царайны цааанаас чинь Женко харагдаад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж