Вакцин хийлгэсэн хүмүүст зориулсан олон улсын паспорт одоогоор гараагүй

Хуучирсан мэдээ: 2021.05.05-нд нийтлэгдсэн

Вакцин хийлгэсэн хүмүүст зориулсан олон улсын паспорт одоогоор гараагүй

Вакцин хийлгэсэн хүмүүст зориулсан олон улсын паспорт одоогоор гараагүй

Хил нээх асуудал болон олон улсад вакцин хийлгэсэн иргэдийг хилээр хэрхэн нэвтрүүлэх талаар Гадаад харилцааны яам (ГХЯ)-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хил нээх асуудал нь гадаад улстай харилцан хамааралтай асуудал. Өнөөдрийн байдлаар 121 улс хилээ бүрэн болон хэсэгчлэн хаасан. Иймд зөвхөн өөрийн орны иргэн болон байнга оршин суудаг гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлж байна. Монгол Улс долоон улс руу шууд нислэг үйлдэж байна. Мөн 2020 нэгдүгээр сарын 27-ноос бүх төрлийн богино хугацааны виз олголтыг зогсоосон. Гэхдээ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын иргэд болон манай улсад байнга оршин суух эрхтэй иргэд ирж байна. Мөн төрийн болон хувийн хэвшлийн шугамаар богино хугацаагаар, зайлшгүй ирэх шаардлагатай иргэдийг хилээр нэвтрүүлж байна.

Вакцины бүрэн тунгаа хийлгээд 14 хоноогүй болон вакцин хийлгээгүй иргэдийг долоо хоног тусгаарлаж байна. Харин хоёр тунгаа хийлгээд 14 хоносон болон халдвар аваад эдгэрсэн иргэдийг тусгаарлахгүй. Мөн хилээр нэвтрэхэд вакцин хийлгэсэн, хийлгээгүй бүх хүнээс сүүлийн 72 цагт PCR шинжилгээ хийлгэсэн байхыг шаардаж байна.

Вакцины хоёр тунгаа хийлгэсэн хүмүүст зориулсан, зөвшөөрөгдсөн олон улсын паспорт одоогоор гараагүй ч харилцан зөвшөөрөх талаар ярилцаж байна. Уг паспортыг улс орнууд дотооддоо л ашиглаж байгаа. Манай орны хувьд e-mongolia цахим хуудсаар дамжуулан иргэд хэзээ, ямар вакцин тариулсан мэдээллээ авч болно. Цаашид үүнд тулгуурлаад гадаад паспортын мэдээллийг нэмэх саналыг ГХЯ гаргасан. Дийлэнх улс PCR шинжилгээ хийлгэсэн байхыг шаарддаг. Тиймээс PCR шинжилгээ хийлгэсэн мэдээллийг олон хэлээр нэмж оруулахаар ажиллаж байна. Одоогоор техникийн шийдэл бэлэн болсон" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж