Биткоины дараа дэлхийн хоёр дахь том криптовалют болох этерийг үндэслэгч Орос-Канадын иргэн, 27 настай программист Виталик Бутерин тэрбумтнуудын эгнээнд нэгджээ.
Тэрбээр 2013 онд 19 настайдаа ethereum-ийг зохион бүтээж, 2015 онд зах зээлд гаргаж байжээ. Одоо түүний дижитал хэтэвчинд 333,500 этер хадгалагддаг. Өчигдөр (2021.05.04) уг криптовалютын ханш түүхэн дээд хэмжээндээ хүрч, нэг бүр нь 3500 ам.доллартай тэнцсэн байна. Ингэснээр Бутерины хөрөнгийн хэмжээ 1.1 тэрбум гаруй ам.доллар болжээ.
АНУ-ын тэрбумтан Питер Тиль шинийг санаачлагч залуусыг дэмжих 100,000 ам.долларын “Thiel Fellowship” тэтгэлэгт хөтөлбөрийг 2014 онд зарлахад Виталик Бутерин шалгарч байсан аж.
Этерийн ханш 2021 он гарсаар 375 орчим хувиар өссөн бөгөөд одоо зах зээлийн үнэлгээгээр биткоины дараа хоёрт эрэмбэлэгдэж байгаа юм. Харин дэлхий даяар гүйлгээнд байгаа бүх этерийн үнэлгээ 403 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Эх сурвалж: CNN
Зочин 2021-05-05 66.181.161.48
"Программист" гэдэг нь "ист" гэдэг орос үгийн төгсгөлөөр бүтсэн орос хэллэгийн үг юм! Үүнийг монголоор хэлдэг болмоор байнаа!! Жишээ нь: монгол хэлний "чин" гэдэг төгсгөл залгаад "гагнуурчин", саальчин", адуучин, хоньчин г.м. шиг "Программчин" гэвэл болдоггүй юм уу?
Зочин 2021-05-05 59.153.113.156
энэ зохиосон хүмүүс нь ингэж өөрсдөө ихийг эхлээд аваад байхаар энэ койн гэдэг юм чинь яг зөв эд үү
Зочин 2021-05-05 139.5.219.86
Harvaas oros l bna shd, adilhan neg n bas coin gargachaach dee, tegeed l zar zar.
Зочин 2021-05-05 66.181.161.22
Энэ сэдэв дээр төд удалгүй
эх орноо мал үхэрээр дуудсан ухаантнууд сэтгэгдэл бичээд эхлэх бхдаа. За тэр харч бна уу үхрүүдээ цаана чинь хүмүүс алж өгч бхад бид хуучин хэвэндээ орк чигээрээ бна гээд л…урсгаж өгөх бх даа
Зочин 2021-05-05 64.119.18.80
ИНГЭЖ БИЧИЖ БАЙГААРАЙ ЧИ Ч БАС ҮХЭР БОЛОЙ
Зочин 2021-05-05 66.181.161.22
Би ч яахав үхэр болод сэтгэгдэл бичлээ үхэрээ мэдэж бна. Харин чи минь ингэхэд юу вэ?
Бадарчийн найз 2021-05-05 122.201.24.118
Бух