Шүүх: Н.Түвшинбаярыг 15 хоног үргэлжлүүлэн хорино

Хуучирсан мэдээ: 2021.05.05-нд нийтлэгдсэн

Шүүх: Н.Түвшинбаярыг 15 хоног үргэлжлүүлэн хорино

Шүүх: Н.Түвшинбаярыг 15 хоног үргэлжлүүлэн хорино

НЭМЭЛТ:  14.40 цаг

МУГТ Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэх талаарх шүүх хурал өнөөдөр болж, түүнийг дахин 15 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэрийг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн шүүхээс гаргажээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын цагдан хорих 1 дүгээр хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг 2021 оны тавдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, 2021 оны тавдугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн, цагдан хорих 1 дүгээр хугацааг 15 хоногийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэсэн байна.

Н.ТҮВШИНБАЯРЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ЭСЭХИЙГ ӨНӨӨДӨР ШИЙДНЭ

МУГТ Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн цагдан хорих эсэх талаарх шүүх хурал өнөөдөр/2021.05.05/ 13.30 цагаас явагдах аж. Хэрэг явдлыг эргэн сануулбал, олимпийн аварга Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан юм.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэсэн. Харин дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Н.Түвшинбаярыг яллагдагчаар үргэлжлүүлэн 10 хоног буюу тавдугаар сарын 5-ныг хүртэл цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг хүлээн авч, хянан хэлэлцээд, үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн билээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний” хугацааг тухай бүр сар хүртэл хугацаагаар сунгахаар заасан байдаг.

Дашрамд дурдахад, Н.Түвшинбаяр хоригдох  хугацаандаа Covid-19 авч, эмчилгээ хийлгээд эдгэж, тусгаарлалтаас гарсан байна.

Харин түүнд зодуулсан Э.Энхбатын хувьд өдгөө БНСУ-д эмчилгээ хийлгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
БурууБуруу
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж