ЭМЯ: 1128 хүнээс Covid-19 илэрч, дөрвөн хүн нас барлаа | News.MN

ЭМЯ: 1128 хүнээс Covid-19 илэрч, дөрвөн хүн нас барлаа

ЭМЯ: 1128 хүнээс Covid-19 илэрч, дөрвөн хүн нас барлаа

ЭМЯ-наас Covid-19-тэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.5.5/ ээлжит мэдээллээ хийлээ.


ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Tuesday, May 4, 2021

Сүүлийн 24 цагт 1128 хүнээс Covid-19 илэрч, халдварын улмаас дөрвөн хүн нас баржээ. Нийт халдварын тохиолдол 41524 болжээ.  Шинээр халдвар авсан хүмүүсийн хувьд эмнэлгээс шалтгаалах дөрөв бүртгэгдсэн бол орон нутагт 82 бусад нь Улаанбаатарт бүртгэгдсэн байна. Мөн сүүлийн 24 цагт 1308 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн тохиолдол 25641 болжээ.

Халдварын улмаас нас барсан дөрвөн хүн 61-85 насныхан бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж. Мөн нэг иргэн халдвар авсан хэдий ч элэгний хорт хавдрын улмаас нас барсан байна. Одоогоор халдварын улмаас 4961 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлын хувьд:

– Хөнгөн – 2820

– Хүндэвтэр -1538

– Хүнд – 480

– Маш хүнд – 123 хүн байна.

Мөн хөнгөн хэлбэрээр 7968 хүн өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж