ОБЕГ: Нүхэн жорлонд унасан нэг настай хүүг эсэн мэнд аварчээ

Хуучирсан мэдээ: 2021.05.05-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Нүхэн жорлонд унасан нэг настай хүүг эсэн мэнд аварчээ

Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн хоногийн мэдээллийг тоймлон хүргэе.


  • Онцгой байдлын алба хаагчид нүхэн жорлонд унасан бага насны хүүхдийг аварсан байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутагт нэг настай эрэгтэй хүүхэд дөрвөн метрийн гүн нүхэн жорлонд унажээ. Золоор хүү эсэн мэнд бөгөөд алба хаагчид эмнэлэгт шилжүүлсэн байна. Хүүхэд нүхэн жорлонд унасан талаарх дуудлага өчигдөр 13:04 цагт бүртгэгдэж, алба хаагчид цаг алдалгүй очсоноор хүүхдийг аварчээ.
  • Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг, Сэлэнгэ мөрний эрэгт иргэн Э-гийн гэр үерт автсан байна. Гэрт иргэн Э-гээс гадна 38 настай Т, таван настай Б нар байжээ. Үерт автсан талаарх дуудлага өчигдөр орой 20:34 цагийн үед тус аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Аврах багийнхан тус газарт шөнийн 01:34 цагт буюу үзэгдэх орчин хязгаарлагдсан үед очсон байна. Иймд өнөө өглөө 06:00 цагаас аврах ажиллагааг дахин эхлүүлжээ.
  • Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн төвд 20 настай, эрэгтэй Г нь гэрээсээ явган гараад сураггүй болжээ. Алга болсон иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна. Тус сумын харъяат иргэн Г нь өчигдөр өглөө 09:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тул ар гэрийнхэн нь 18:35 цагийн үед Онцгой байдлын газарт дуудлага өгчээ. Энэ дагуу аврах багийнхан эрлийн ажиллагааг 22:30 цаг хүртэл явуулж, үр дүнд хүрээгүй тул түр зогсоож, өнөө өглөө дахин эрэлд гарсан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж