Углааш загварын нэгэн чухал хэсэг болоход зарим хүмүүс ихэд дургүйцдэг бол үлдсэн зарим нь харин ч сайшаадаг. Гэхдээ та аль нь ч байлаа гэсэн углааш моодноос гарахгүй нь гэдэгтэй эвлэрэхээс өөр аргагүй бололтой.
Нэлээд хэдэн жилийн өмнөөс урин дулаан цаг ирэв үү, үгүй юу углааш дахин дахин тренд болсоор ирсэн юм. Энэ онд ч гэсэн олон содон углааш энэ зуны загварын ертөнцийн чимэг болох хандлагатай байна. Тэр ч байтугай энэ байдлаас харахад цаашид углааш жил бүр дахин дахин тренд болсоор байх төлөвтэй. Загвар зохион бүтээгч нар углаашны олон сонин санаа гаргахаас хэзээ ч уйдахгүй, улам бүтээлч ажиллаж байгаагийн үр дүнд өдгөө углааш маш олон янз, ганган, дэгжин, энгийн гээд төрөл бүрийн сонголттой болон хөгжжээ.
Өнгөрсөн жилүүдэд олны танил олон эмэгтэй углаашаар гангарч байсныг дурсаж болох юм. Жишээлбэл, 2018 онд далайн эрэгт өмсөх энгийн углааш олны анхаарлын төвд орж байсан бол удалгүй олны танил эмэгтэйчүүд болзоонд явахдаа өсгийтэй углааш өмсөж, шүтэн бишрэгчдээ гайхуулж эхэлсэн билээ.
Эх сурвалж: VOGUE
Холбоотой мэдээ