Эверестийн оргилд авирч буй уулчдын дунд Covid-19 тархжээ

Хуучирсан мэдээ: 2021.05.05-нд нийтлэгдсэн

COVID-19

Эверестийн оргилд авирч буй уулчдын дунд Covid-19 тархжээ

Эверестийн оргилд авирч буй уулчдын дунд Covid-19 тархжээ

Эверестийн оргил руу авирч байгаа уулчдын баазад Covid-19-ийн тархалт нэмэгдэж байгаа нь анхаарал татаж буйг албаны хүмүүс мэдээлжээ. Одоогийн байдлаар нийт 17 хүнээс халдвар илрээд байгаа талаар Катманду хотын эмнэлгээс мэдээлсэн байна.

Зарим уулчдыг Катмандугийн эмнэлэгт хүргэсэн бол өндрийн кэмпэд байгаа уулчид өөрсдөдөө эмчилгээ хийж байгаа аж. Харин Балбын Засгийн газраас дээрх мэдээллийг няцаасан байна. Учир нь уулын аяллын салбар нь хаагдах вий хэмээн эмээж, нөхцөл байдлыг нуун дарагдуулж байж болзошгүй гэж “ВВС” мэдээлжээ. Гадаадын уулчид Балба улсын орлогын гол эх үүсвэр болдог бөгөөд өнгөрсөн онд цар тахлын улмаас Эверест рүү авирахыг хориглож байгаад нээсэн юм.

Дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар Эверестэд авирах 394 зөвшөөрөл олгосон байна. Энэ дагуу 1500 гаруй хүн ууланд гарах боломжтой болох бөгөөд тэдний дийлэнх нь газарчид болон туслах ажилтнууд юм.

Тус улсад одоогоор Covid-19-ийн нийт 351 мянган тохиолдол бүртгэгдэж, 3417 хүн нас баржээ. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 7587 хүнээс халдвар илэрч, 55 хүн нас барсан байна.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж