Газрыг нь чөлөөлж, сургуулийг нүүлгэн шилжүүлнэ | News.MN

Газрыг нь чөлөөлж, сургуулийг нүүлгэн шилжүүлнэ

Газрыг нь чөлөөлж, сургуулийг нүүлгэн шилжүүлнэ

Газрыг нь чөлөөлж, сургуулийг нүүлгэн шилжүүлнэ

ШУТИС-ийн харъяа Үйлдвэрлэл технологийн сургуулийг насжилт дууссан гэх шалтгаанаар газрыг нь чөлөөлөх асуудал хардлага дагуулах болов. Өдгөө 70 жилийн настай тус сургууль хотын А зэрэглэлийн бүсэд их, дээд сургуулиудтай хаяа залган оршдог. Анх 1951 онд баригдсан цагаас хойш үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар өдий хүрсэн. Энэ хугацаанд шилэн барилгуудаар хүрээлэгдэж, газар нь хумигдсаар иржээ. Гэтэл одоо элэгдэж хуучирсан хэмээн сургуулийн газрыг чөлөөлөхөөр болж, тендер шалгаруулсан байна.

Тендерийн нээлттэй сонгон шалгаруулалт:

БҮТ: НҮҮЛГЭХ ТАЛААР АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭЭГҮЙ

Өнөөдрийн байдлаар Боловсролын үнэлгээний төвд нүүх, газар сэлгэх талаар албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Тус төвийн захирал Л.Ганбат “Манай Боловсролын үнэлгээний төв хаашаа ч нүүхгүй, одоо байгаа байрандаа үйл ажиллагаа явуулж байна. Манайхыг нүүх эсэх талаар яамнаас албан ёсны мэдээлэл ирүүлээгүй" гэх байр суурь илэрхийлсэн.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, сургуулийн газрыг ирэх намраас чөлөөлөхөөр төлөвлөжээ. Уг нь Үйлдвэрлэл технологийн сургуулиас түүхэн барилгыг нь шинэчлэх талаар  2017 оноос эхлэн үе үеийн сайд, дарга нарт уламжилсаар иржээ. Багш нарын хэлж буйгаар олон арван жилийг элээсэн тоосгон барилгад нь түүхэндээ дорвитой засвар хийж байгаагүй тул эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулахад бэрх болж. Иймд мэргэжлийн байгууллагаар нь дүгнэлт гаргуулж, чамгүй судалгаа хийсэн байна. Улмаар “Үйлдвэрлэлийн технологи, судалгаа инновацын төв” байгуулах санал дэвшүүлсээр байтал огт шийдвэрлэлгүй таван жил гацжээ. Гэтэл мэргэжлийн хяналтын байгууллагын “насжилттай учир сайжруулах хэрэгтэй” гэсэн дүгнэлтийг "сугалж аваад" нураах шалтаг болгосонд эрдэмтэн багш нар дургүйцэж байгаа юм.

БШУЯ ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛӨХӨӨР ЭРТНЭЭС ТӨЛӨВЛӨСӨН ГЭЖ ХАРДАЖ БАЙНА

ШУТИС-ийн харъяа Үйлдвэрлэл технологийн сургуулийн дэд профессор Д.ТҮМЭНБОЛД:

-ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль тус газарт ойрын хугацаанд “Үйлдвэрлэлийн технологи, судалгаа инновацын төв” барих төлөвлөгөөтэй байсан юм. Бид 2017 оноос эхлэн мэргэжлийн байгууллагуудад хандаж дүгнэлт гаргуулж, судалгаа хийж, сургуулийн барилгыг шинэчлэх асуудлаар хөөцөлдсөн. Гэвч эл асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй атал гэнэтхэн л манай сургуулийн газрыг чөлөөлөхөөр болсныг эсэргүүцэж байна.

Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар бидэнд “Боловсролын салбарын 100 жилийн ой энэ онд тохиож байна. Гэтэл яам нь барилга алга. Тиймээс шинэ барилга барихад МУИС-аас газар авъя гэхэд өгөөгүй. Харин танай сургуулийг шинэчлэх асуудал яригдаж байсан. Тиймээс танай сургуулийн газарт шинэ барилга барья гэсэн шийдэлд хүрсэн” гэсэн байгаа юм. 

Одоо газрыг чөлөөлөх тендер хүртэл шалгаруулсан байна билээ. Уг нь бидэнд мэдэгдэж, ярилцаж, санал асууж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай санал авах учиртай. Ер нь багш, оюутнуудын шинэ байрны асуудлыг шийдвэрлээгүй байж газрыг нь чөлөөлнө гэхээр сургуулийн үйл ажиллагааны чиглэл алдагдана гэж үзэж байна. Иймд бид эсэргүүцэж байгаа юм. Сургуулийн газрыг чөлөөлөхөөр болсон нь  хотын А зэрэглэлд байршилтай сургуулиудын газар, хөрөнгөд халдаж байна хэмээн бид хардаж байна. Уг нь бага тойргийн орчим бол оюутны хотхоны зохион байгуулалттай шүү дээ. МУИС-иас манай сургууль, МУБИС зэрэг их, дээд сургуулиуд зэргэлдээ оршдог. Гэтэл эл төлөвлөлт алдагдаж, шинэ барилгууд баригдах боллоо.

ХӨӨГДӨХДӨӨ ТУЛСАН БАГШ НАР, ОЮУТНУУДЫН АСУУДЛЫГ ИРЭХ НАМАР ШИЙДВЭРЛЭХ ҮҮ?

Багш нарын хэлснээр, орчин үеийн инженер, технологич, зохион бүтээгч, дизайнерын оюутнуудын сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулах тус сургуулийн 200 гаруй багш, ажилтан, 2000 орчим сурагч, оюутнууд хөөгдөхдөө тулаад байгаа аж. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ШУТИС-ийн захирал, доктор, профессор Б.Очирбатаас тодруулахад “Сургуулийн газрыг чөлөөлөх асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс хамаарна. Хамгийн гол нь сургуулийн барилгад үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гарсан.

Одоохондоо багш нар цахимаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Ирэх намраас эл асуудлыг ярьж шийдвэрлэх хэрэгтэй болно. Энэ асуудлаар салбарын яамтай зөвшилцөнө. Ерөнхийдөө манай сургуулийн удирдах зөвлөл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд дахин хуралдаж, өмнө нь дөрөвдүгээр сарын 9-нд гаргасан тогтоолыг хүчингүй болгосон.

Эл асуудлыг дахин судлахаар Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран ажлын хэсэг байгуулаад байна. Тиймээс эцсийн шийдвэр гараагүй. Одоогоор сургуулийн барилгыг чөлөөлж, шинэ барилга барих тухай эцсийн шийдвэр гараагүй гэж ойлгож болно. Үүсээд буй нөхцөл байдлын талаар багш нараас саналыг нь авч уламжилсан.


Тус сургуулийн багш удирдлагууд өмнө нь мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны дүгнэлтэд үндэслэн, 2018 онд тогтоол гаргаж байсан юм.

Үйлдвэрлэл технологийн сургуулийн газрыг чөлөөлөх асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамны өгч буй мэдээллээр ШУТИС-ийн хичээлийн дөрөвдүгээр байрыг нүүлгэн шилжүүлэх юм байна. Мөн тус сургуулийн 2018 онд гаргасан тогтоолын дагуу шийдвэр гаргаж ажиллаж байна гэсэн тайлбар өгөв.

      ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙГ НҮҮЛГЭХ АСУУДЛЫГ ЯРЬЖ БАЙНА 

Боловсролын үнэлгээний төв барих болсон талаар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатараас тодруулав.

 

-ШУТИС-ийн харъяа Үйлдвэрлэл технологийн сургуулийн газрыг чөлөөлөх асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ажлын хэсэг байгуулсан. Ямар асуудлыг хэлэлцэж байгаа вэ?

-Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн А/153 тоот тушаал гарсан. Уг тушаалаар ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг нь газар чөлөөлөх асуудлаар биш юм. Харин ШУТИС-ийн IV байрнаас Үйлдвэрлэл, технологийн сургуулийг нүүлгэн шилжүүлэх, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулах хичээлийн байрны нөхцөл боломжоор хангах, шинээр барих барилгын зураг төсөв, санхүүжилтийг 2022 оны улсын төсөвт тусгуулах асуудлыг судлан, санал дүгнэлт гаргах зорилготой ажлын хэсэг байгуулсан.

Мэргэжлийн байгууллагаас ШУТИС-ийн IV байр эрүүл ахуйн болон ашиглалтын шаардлага хангахгүй байна, хүний амь нас, эд хөрөнгөд аюул учруулж болзошгүй гэх дүгнэлт гарсан. Ийм дүгнэлт гарсан сургуулийн байранд хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж болохгүй шүү дээ. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн учир сургуулийг нүүлгэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Бид өнөөдрийн байдлаар Үйлдвэрлэл, технологийн сургуулийг өөр байр руу нүүлгэх талаар судалгаа, яриа хэлэлцээ хийгээд явж байна. 

Цаашид сургуулийн байрыг шинээр барих зураг төслийг эцэслэх, ирэх оны улсын төсөвт суулгах асуудлыг судалж, танилцуулахаар ажлын хэсэг ажиллаж байна. 2022 оны төсөвт тусгуулахаар төсвийн хүрээний мэдэгдэлд тодорхой саналаа өгөөд байна.

-Газрыг чөлөөлөхтэй холбогдуулан тендер шалгаруулжээ. Мөн Үйлдвэрлэлийн технологи судалгаа инновацийн есөн давхар сургалт судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй цогцолбор барих бус Боловсролын үнэлгээний төв барина гэх мэдээлэл байна?

-Сургуулийн барилга нураах гэсэн ажлын тендер зарлагдаагүй. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгын оронд шинэ барилга барих асуудал үүссэн.

Шинэ барилгыг зөвхөн Боловсролын үнэлгээний төвд зориулж барих гээд байгаа юм шиг буруу ойлгоод байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Боловсролын мэдээллийн технологийн төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт зэрэг боловсролын байгууллагуудад зориулах юм.

Энэ оны улсын төсөвт Боловсролын үнэлгээний төв нэрээр барилгын ажлын зураг төсөл хийгдэж, төсөв хөрөнгө нь туссан. Энэ асуудал сургууль нүүсэн хойно яригдах юм. Түүнээс биш барилгыг нураах тендер гэж байхгүй, зарлагдаагүй. Харин барилгын ажил явагдана, үүнийгээ хууль дүрмийн дагуу зохион байгуулна.

-Хэрэв сургуулийн барилгыг нурааж, газрыг чөлөөллөө гэхэд 200 гаруй багш ажилтан, 2000 гаруй оюутны асуудал хөндөгдөж байна. Энэ талаар салбарын яамнаас ямар бодлого баримталж байна вэ?

-Бидний хамгийн гол сэтгэл зовниж байгаа асуудал бол энэ. Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээр оюутан, багш, ажилчдаа хаашаа нүүлгэх вэ гэдгээ ярьж байна. Иймдээ ч Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн II байрыг түрээслээд, оюутан, багш, ажилчдаа суралцах, ажиллах нөхцөл боломжоор хангая гэж байгаа юм. Шинэ сургууль барих асуудлыг ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд, цаашлаад 2022 оны төсөвт тусгуулна. Тэгэхээр шинэ сургуулийнхаа барилгын асуудлыг ирэх оноос шийдвэрлээд явна.

-Энэ асуудал таван жилийн өмнө яригдаж байсан. Гэвч боловсролын салбарын 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан уг асуудлыг шийдвэрлэж, шинээр барилга барихаар төлөвлөсөн нь хардлага дагуулж байна?

-Мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарснаас хойш сургуулийн хамт олон санаа зовж, шинэ барилга байшин барих асуудлын талаар ярьж, идэвх санаачилга гаргаад явж байна. Гэхдээ энэ асуудлаар багахан ойлголтын зөрүү байх шиг байна. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг нурааж, Төрийн өмчийн хороонд асуудал тавьж, шийдвэрлүүлэх, улсын төсөвт хөрөнгө санхүүжилтийг тусгаж, шинэ барилга барих асуудлаар сургуулийн Удирдах зөвлөлийн шийдвэр 2018 онд гарсан юм билээ. Одоогоор энэ асуудал яригдаад л явж байна.

ШУТИС-ийн харъяа Үйлдвэрлэл технологийн сургуулиас Үйлдвэрлэлийн технологи судалгаа инновацийн есөн давхар сургалт судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй, цогцолбор байдлаар барихаар төлөвлөжээ. Одоогийн барилга нь 14 мянган м2 орчим бол шинэ барилгыг 22 мянган м2, 37.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй байхаар тооцсон аж. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас боловсролын үйл ажиллагаанд зориулсан цогц институт барихаар төлөвлөснийг ийнхүү мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

75 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Оюутан 2021-05-05 66.181.161.115

Хийж бүтээхгүй байж хулгайлахдаа сайн!!!

Avatar

зочин 2021-05-05 150.129.143.212

Их, дээд сургуулиудын оюутан элсдэггүй, эсвэл оюутан их элсдэг ч ажлын байргүй мэргэжлүүдийн судалгааг хийж, төрийн өмчийн сургуульд ийм эрэлтгүй, бас нөгөө талаар ажлын байр олдохгүй, зах зээлд ханасан мэргэжлээр төгсгөдөг улсын сургуулийн менежментийг өөрчил. Хөдөлмөрийн зах зээл дээр борлогдохгүй мэргэжлээр төрийн өмчийн объектод сургалт явуулахыг болих, төр өөрөө ухаалаг зохицуулалт хийх шаардлагатай. Зөв менежмент хийвэл их сургуулиудын хичээлийн байрыг оновчтой хуваарилалт хийх боломжтой.

Avatar

Зочин 2021-05-05 66.181.181.177

Газар хөдлөлтийн бүс учир сийрэгжих нь зөв

Avatar

Зочин 2021-05-05 103.57.92.229

Энэ төрд байгаа тарган гахайнуудыг барьж шоронд хийх цаг болсон. Гадаад улсаас Монгол улсын нэрээр зээл авч өөрсдөө иднэ. Монголын ард түмэн дандаа бүдүүн гахай нарын зээлсэн мөнгийг гадаад улсад төлж явдаг байж боломгүй.

Avatar

Zochin966 2021-05-05 192.82.90.62

Энэ хятдуудын явуулга соел боловсрол уруу дайраад музей театр сургууль хешее дурсгал гээд нэгэл биш энэ улс оронд газвр мундсан биш эхлээд бариад дараа нь шинэчилж брлдоггуй юмуу

Avatar

Зочин 2021-05-05 103.57.92.229

Хятадыг дарах бодлого дэлхий даяар өрнөж байгаа энэ цаг үед Монголчууд бидэнд завшаан юм. Удахгүй наад хятадын тал барьдаг хөл гаруудыг таслах хэрэгтэй.

Avatar

зочин 2021-05-05 139.5.219.163

Их сургууль-уудийг хотоос зайлуул гээд байгаа бүүмэрүүдэд хэлхэд дарханыхаа замыг 4 жил засаж дийлэхгүй төр нь бүхэл бүтэн улсын 4,5 их дээд сургуулийн харьяа 30-аад салбар сургууль ийг хэдэн жил барих уу???? тэр хооронд энэ оюутанууд чинь хаана хичээлээ хийх үү ?
Ер нь энэ хотын төвөд чинь тэгээд яаг юу байх ёстой юм үйлчилгээний төв орон сууц л байх ёстой юму ? дадлага аа хийх гэж буй инженер эмч багш нар нь хөдөөнөөс тэгээд ирж очиж байх уу? Багш нарын амьдрал яах уу ?? Тэндээ бас сууршиху?

Avatar

Иргэн 2021-05-05 64.119.23.71

Шутис-ээ, ер нь их сургуулуудаа гаргаад байх юм бол ирээдүйдээ хэн энэ хотыг хөгжүүлэх юм бэ?

Avatar

ИХ БӨӨ 2021-05-05 115.84.115.156

ИЙМХЭН СУРГУУЛИЙГ ИЖ БҮРЭН ШИНЭЖИЛЖ ЗАСАЖ ЧАДАХГҮЙ ИНЖНЕР БЭЛДЭХЭЭС ИЧМЭЭР 5БОГДЫН БААТАРСАЙХАН ОРДНЫ ЗҮҮН ТАЛЫН ЭНЭНЭЭС 2ДАХИН ӨНДӨР НАСТАЙ БАЙШИНГ НООЛУУРЫН ИХ ДЭЛГҮҮР БОЛНООД ЗАСЧИХСАН БАЙГААГ ХОВДОГ ШУНАХАЙ ДАРГА НАР ИЧЭЭСЭЙ? ГОЛ НЬ ИДЭХ ЛД АРГА Ш ТЭЭ ДЭДХИЙД ДАНДАА ШИВШИГ БОЛОХ ЮМ ДА

Avatar

Зочин 2021-05-05 202.55.188.104

tor omchoo medii geed zorigtoi duugaraach dee. omchiig bagsh meddeg umuu ezen meddeg umuu

Avatar

Оюутан 2021-05-05 139.5.219.163

ehleeed surguulia barichad gazriin awmar bna surguuliin barij ugugui baij tur umchu medn geed nuraah ym bol oyutanuud haana hichele hiih bolj bna

Avatar

ХУУЧИН АРХИВЫН БАЙР ХЭНИЙ ГАРТ БАЙНА 2021-05-05 202.55.188.45

ТӨР өмчөө мэддэгийнижишээ ХУУЧИН АРХИВБН БАЙШИН одоо хэдэн дарга нарын бар тоглоомын газруудад түрээслүүлж мөнгөиолдог газар болсон.
ЯАМ НЬ ТЭР ГАЗРАА ЯАГААД БАЫШИНГАА БАРЬЖ БОЛДОГГҮЙ ЮМ. Төрийн өмчийг чимээгүйхэн түрээсэлж байгаад гэнэт эзэн нь болоод гараад ирнэ. Тэгээд хувийн нэг том зочид буудалаа барина даа

Avatar

Зочин 2021-05-05 192.82.89.145

Гадаадад 200-300 жил болсон ихсургуулийн барилгуудыг зөндөө л харж байлаа. Хэдий тэдгээр нь 2-5 давар боловч нураана гэдэг ойлголт огтхон ч байдаггүй улс ын хамгаалалтанд бгаа болохоор хэнд ч түүнийг нураагаад өөрийн бизнесийн өндөр товер барина гэсэн санаа байдаггүй.

Avatar

Иргэн 2021-05-05 103.212.118.126

Наад их дээд сургуулиудаа нүүлгэх хэрэгтэй

Avatar

Энэ Нэгдүгээр сургуулийг яахлаараа нураадаггүй юм бэ? 2021-05-05 202.126.89.119

Энэ Нэгдүгээр сургуулийг яахлаараа нураадаггүй юм бэ? Байшин нь наад ШУТИС-ийн байрнаас даруй 20 жилийн өмнө ашиглалтанд орсон. ӨӨрсдийнх нь шээснүүд сурдаг болохоор нураахгүй байгаа юм уу? Монгол хүний зарчмын саналын цаана өөрийнх нь өчүүхэн муу эрх ашиг нуугддаг гэгчээр хотын төвийн А бүсийн барилга болохоор нь газрыг дамлан зарах гэж л ингэж байгаа юм. Үзэн ядаж байна муусайн авлигачдыг.

Avatar

багш 2021-05-05 202.21.109.50

яам нь юмаа мэдээж авж л байг, амиа бодсон хувиа хичээсэн багш нарт тэр байр, газар, сургууль ер нь бол хэрэггүй

Avatar

Уншигч 2021-05-05 139.5.218.36

Монгол улсад нураах гэдэг юм газар авчээ.шиэээр барих гэнэ.уг барилгыг хүчитгэх ,сэргээн засварлаж болдоггүй юм уу.юмыг эвдэх нураахаас өөр юм боддоггүй үхэрнүүдээ.бусад оронд аль хэдэн зууны өмнөх юмыг засаад болж байна шүү дээр.хтадад хувилах хааны үеийн барилга байж л байна ш дээр.Түүхийн дурсгалт барилга мөн биздээ.

Avatar

Зочин 2021-05-05 192.82.84.213

zuv zuv

Avatar

Зочин 2021-05-05 192.82.84.213

dajgui architecturtai haragdaj bna.

Avatar

Зочин 2021-05-05 139.5.216.10

zuv shuu. hotoos zaiduu camp baiguulaad nuulge. harin chuluulsun gazar baishin barihgui. tsetserlegt hureelen baiguulna shuu

Avatar

Зочин 2021-05-05 66.181.190.167

Ene yaag haana baidag we.hej ogooj

Avatar

Zchn 2021-05-05 202.9.47.22

Muis 5iin hajuud zaluuchud zochid buudliin urd bairldg shutis 4R bair

Avatar

Зочин 2021-05-05 103.57.92.229

ХЯТАДЫН ЭЛЧИНГИЙН БАРУУН ХОЙНО БИЙ.

Avatar

МУИС, БИС, ШУТИС, АУҮИС гээд хуучны барилгуудыг нурааж үл болно. 2021-05-05 103.26.193.118

Шинэ шилэн хуурамч барилгуудаас эд нар үзэсгэлнтэй нүдэнд дулаахан харагддаг.

Avatar

Зочин 2021-05-05 139.5.216.10

Hahaha. tenegteerei

Avatar

Зочин 2021-05-05 103.57.92.229

Өтсөн толгойт дуугаа тат.

Avatar

Зочин 2021-05-05 103.26.193.46

hot dorothi buh ih deed surguuliig hotoos gargah heregt nalaikh yum uu baganuur-luu tsad n camp bolgoj neg gazar bugdiin tuvluruuleh heregt olon ulsad ugasaa tiim bdg manaih shig yum uzeegui humuus bol oilohgui medehgui bh shig bn neg yum hiih geheer l baahan ih medegch shuumjilegch nar garaad irdgiin

Avatar

Иргэн 2021-05-05 202.179.25.239

Алын болгон алаг дарам газар шавж амьдардын хотоос зайдуухан томхон газар норм стандартад нийцсэн сайхан барилга бариад өгөх хэрэгтэй багш ажилчид харин тэр газрын хэмжээ дамжаа норм стандартад хяналтаа тавиад шаардах ёстой юмаа шаардаад хүн шиг шинэ сайхан корпустой болоод авах хэрэгтэй.дээр дээрээсээ овоорч биш тэлмээр байна шүү

Avatar

Зочин 2021-05-05 146.115.161.230

*л, аль гэдэг чинь 2 өөр үг шүү хонгороо. Эхнийх нь бол п.и.з.д.а л юм даа. Алийн гэх гээд ёстой п.и.з.д.е.ц болгожээ хөөрхий

Avatar

Зочин 2021-05-05 66.181.184.28

CCTV 5 bayarhuu enhbat uilaal aigad naimaig shornd zodnos hde hong kong shoron ahranhui aimar zodnoo geel uilad unen ged olon nuuts helsen de.ugaadasa neeh olon gemgui huing gutgeed shorond hisen enhbata.

Avatar

Зочин 2021-05-05 66.181.184.28

CCTV3 ENE shien eh surbalj absan daa.

Avatar

Зочин 2021-05-05 66.181.184.28

CCT 3 subag uere eh surbakj.dahiad chi shuhe duguud gitgeleg uu shlaguulal daa.bayarhuu aigal uulal buh unen geel olon nuts yum heled 4 sar hohirh yal absan.

Avatar

Зочин 2021-05-05 43.242.243.128

davartsan yum be ta nar odoo

Avatar

ganga shaban 2021-05-05 66.181.184.28

neeh pildaga amitan shde ugasa ugasa shuu. neeh tomro baisan reket meket gel tegsen neg yakua harad omdondo baasan shde.tege ohid huhend arslan bar shig hargis baidag.yundaa uilaal abidag dongoj 3 sar suulgana shdee.tegel neeh uilala bi baayrhuu neeh tom reekt egj bodjison chin uhesen zolbin ugadas shuu.uilala bi shornd uhne uhne yadin ysain uhene uhnee tend bis hornd uheed ugnuu geel uilaad.dosho medej rekete hiil dee.

Avatar

Зочин 2021-05-05 66.181.184.28

oyutan aluusd neeh tom reket geel aidagui aimar amitang gesen hong kong ochood ehmhertel oshogluuled unaal uial charlad abgainhaa zodol.olon ulsin reket h**** uhtel aidin bailee.hohine hohine uhtele hohine uhtele uheech uheeche.

Avatar

Зочин 2021-05-05 66.181.184.28

reket humus hatuu baidag shde unachaal neeh charlaad abgaida uurlad ene yu boljigon.zugeer iim hulih reket hij bolohgui e. abgai huuhend neeh arslan abrs shigen tegel busad gadaad tom reket h**** bgainha omgologchin arda nuugdal ene ariun yabdal u.

Avatar

Иргэн 2021-05-05 103.57.93.48

Наадахтай чинь адил настай барилга яг эргэн тойронд нь 5-6 байгаа. Тэд хэвийн л ашиглагдаж байгааш дээ.

Avatar

Зочин 2021-05-05 180.149.96.131

Уучлаарай, гэхдээ шууд л хардлага төрж байна. Гадныхан ийм түүхэн барилгуудаа тордоод янзлаадь түүхийн нэг хэсэг болгон авч үлддэг байхад манайх л гэж байснаа үгүй хийж, үгүйсгэх юм даа. Зүгээр л хэн нэгний шуналын хар мөр л явж байна гэж харагдаж байна.

Avatar

Зочин 2021-05-05 202.126.94.99

Дээд боловсролын бодлого гэж бна уу? Энэ тер засагт?! Барилга яах бэ?! Телевлелт!!!ШУТИС -ыг хотоос гаргаж хотхоноор хегжуулэх , Хаа сайгуй царай муутай, чанаргуй барилгууд. Терийн юм эзгуй хэвээр.

Avatar

Зочин 2021-05-05 202.126.90.44

Сургуулийн газрыг сургуульд нь үлдээ

Avatar

Зочин 2021-05-05 64.119.25.41

ШУТИС ийн энэ сургуулийн байр үнэндээ л муу юм билээ. Тэгээд дизайн, технологийн чиглэлийн багш оюутан нь энд байдаг гэхээр гайхмаар. Охин маань график дизайны ангид нь ороод сургуулийн орчин, сургалт нь тааруугаас бараг л сургуулиа хаясан. Сайхан юм мөрөөдөөд ордог, арай л дэндүү сургалт, орчин байсандаа

Avatar

Зочин 2021-05-05 66.181.187.43

Маш сайн багш нартай, сургалт нь сайн. Байр нь бол хуучин навсгар нь үнэн. Сурах хүсэл байвал навсгар оромжинд ч сурч болно. Гэхдээ багш нар нь байраа шинэчлэх мөрөөдлөө луйварчин төрийнхөнд алдах гэж байгаа болтой. Харамсалтай юм

Avatar

Зочин 2021-05-05 202.9.46.178

15 тербум гэнэ үү??

Avatar

Шутис багш нараас 2021-05-05 192.82.76.246

ШУТИС-ийн ТУЗ-ийн даргад хууль бусаар томилогдсон дэд сайд Ганбаяр нь хууль бус байдлыг газар барилга, тендертэй хутгалдсан баримт факт хангалттай бгаа хүнийг АТГ нь анхааралдаа авна уу мөн шутис-ийн удирдлага, санхүү хөрөнгө оруулалтанд аудит оруулж
АТГ анхааралдаа авч ажиллана уу

Avatar

Зочин 2021-05-05 66.181.187.43

Төрийн нарийн Батбаатар гэж МАН-ын өлөн гар бас шийдэлцсэн юм байна

Avatar

хотын уугуул иргэн 2021-05-05 122.201.21.191

"сургуулийн насжилт дууссан" гэж юу солиороод байна, сурвалжлагч аа. .Хоёр том утгын алдаа байна. 1. Насжилт гэдгийг амьд амьтан, ургамал г.м. зүйл дээр хэлдэг. Байшин барилга бол эдэлгээ, ашиглалтын хугацаа гэж хэлдэг. 2. Сургуулийн насжилт гэнээ . Сургуулийн барилга, байрны ашиглалтын хуцгацаа дууссан гэдэг юмаа. Сургуулийн хугацаа дуусна гэж юу байсан юм. Энэ элдэв мэдээ бичих гээд байгаа, өөрсдийгээ сурвалжагч гээд байгаа нөхөд хаана ямар сургууль төгссөн юм болдоо.

Avatar

Иргэн 2021-05-05 64.119.16.252

Их сургуулиудыг хотоос гаргах хүсэлтэй олон хүн байх шиг байна. Энд өөр асуудал хэлэлцэж байгааг уншаачээ. Их сургуулийн байрыг шууд Яамны байр болгох гэж байна. Нийтээр нь улсын хэмжээнд нүүлгэх төлөвлөгөө байсан бол эсэргүүцэл хийхгүй шүү дээ.

Avatar

Иргэн 2021-05-05 64.119.16.252

Үнэхээр нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байсан юм бол төлөвлөгөөгөө үзүүлнэ үү! Одоо ил дээрэм хийдэг цаг үе өнгөөрсөөн, ойлгооч. ҮТС-ийн шинэ байр төлөвлөхгүйгээр нураах шийдвэр гарвал, оюутан багш нар биеэр эсэргүүцэл илэрхийлэх болно. Бид бас нэгдэх болноо.

Avatar

Зочин 2021-05-05 192.82.80.28

zuvshde technikiin surguuli a busd uliigee hiidiin huduu gargah hergteishd anagaah ntrtei niiluulred shinjleh uhaanii ih surguuliudiin campus gej baiguulaad utgaaraa college town hiihgui yu tgd college party zohiohoor ni bi ochino

Avatar

Зочин 2021-05-05 202.9.40.102

Gazar bulaahaas icheechee

Avatar

Зочин 2021-05-05 202.9.40.102

muu sain gazriin deeremchid. Gazar bulahaas icheechee !!!

Avatar

Зочин 2021-05-05 66.181.168.157

гадаадад олон зуун жил болсон сургуулиуд байж л байдаг хэдэн мянган оюутнууд шуугиад л явдаг зүгээр байдаг даа. манайх ийм баян улс уу , газар идэн баяжих шуналаа дараачээ Сумъя чи нэг юм хэлээч . АТГ шалгадаг цаг нь болоогүй юмуу . Хурандаа ч гэсэн үнэн үг хэлэх хэрэгтэй байна

Avatar

unshigj 2021-05-05 31.10.153.221

Ulaanbaatar tuuhee ustgaj uzuuleh yumgui Harhorin hot shig boloh n. Yamar buduuleg, mongoljuudiin tuuhiig dur meden umjilsun zerleg humuus we. Huujin barilguud n shineesee iluu janartai, nunjigtei haragddag n hudle bish, zasah l heregtei

Avatar

irgen 2021-05-05 58.108.51.214

Bolovsroliin yasan olon baiguullaga bdg yum be tsomhon baomaar yum

Avatar

Зочин 2021-05-05 66.181.179.224

Ямар ч боловсролгүй Ганбаяр, Батбаатар болоод МАН дагаж пялдаганасан Очирбат ноовшуудыг зайлуулах хэрэгтэй. монголын эмгэнэл шүү.

Avatar

зочин 2021-05-05 192.82.69.115

2000 оюутны байрыг нь нураагаад газар дээр нь өөрсдийн байшин бариад орно. 2022 оноос сургууль хаана барих талаар шийдвэрлэнэ гэхээр зүгээр ил дээрэм хийж байна.

Avatar

Зочин 2021-05-05 31.10.153.221

Улаанбаатарыг чимдэг хэдхэн хуучин байшингуудаа нураана гэдэг маш харамсалтай тэнэг зүйл

Avatar

Ажиглагч 2021-05-05 202.21.109.62

Боловсролын яам ямар боловсролгүй малуудаар дүүрснийг харлаа. Сургууль багш оюутнаа зөөгөөд л болчихдог гэж бодсон юм байхдаа.

Эдийн засгийн маш өндөр ач холбогдолтой бүрэлдэхүүн сургуулийг нүүлгэж байгаагаа мэдэхгүй байгаа юм бишүү?

Avatar

Зочин 2021-05-05 202.179.26.7

Uur ulsuudad heden zuu myangan jil bolson barilguudn baijl baidag Harin hotsrogdson buduulig nudeljin maljin mongoljuud baishin barilgiig arhitektur soeliin uv gedegiign medegui haranhui amitad

Avatar

зочин 2021-05-05 202.9.47.9

Оюутнууд жагсах хэрэгтэй

Avatar

Залуу багш 2021-05-05 202.21.108.210

Энэ бүхний цаана алдар нэр, эд мөнгөний бөөн шунал ШУТИС-ийг жинхэнэ утгаар нь дампууруулж байгаа нэг хүн байна. Аль нам гарна би энэ намын гишүүн гээд гүйж явдаг бүтэхгүй нөхөр. Одоо сургуулийн газраа худалдаж дарга нарт тал засах саналыг гаргасан гэж бодож байна. Энэ хүн бол проректор Энхжаргал юм. Одоо энэ бузар өвгөнөөс ШУТИС салах цаг болсон.

Avatar

Зочин 2021-05-05 192.82.73.6

Яармагийн шинэ байранд оруул. Гүйцээ

Avatar

Зочин 2021-05-05 66.181.181.141

Шинэ байр баривал түүнд буцаад сургууль нь үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Баахан боловсролын нэртэй байгуулага шинэ байранд орох шаардлага байхагүй. 9 давхар байшин бариад ганц давхарт нь боловсролын байгууллага оруулаад л бусдыг нь та нар өөр зориулалтаар л ашиглачихна шүү дээ. Багшийн дээдийн өмнө баригдсан Багшийн ордон ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой бус л байна.

Avatar

Зочин 2021-05-05 202.179.26.12

Энэ Батбаатар гэж намаар хэсүүчилсэн аймшгийн нөхрийг одоо тэтгэвэрт нь гаргаач. Монгол улсад боловсролтой хүмүүс хэрэгтэй Та зайгаа тавь. Аль цагаас энэ байршилдаа байсан сургуулиа хөөж та оронд нь ордон барих гэж гордохо уу. Тэр сайд Энхамгалан ч гэсэн одоо зайгаа тавь. Эсбөгөө энэ суруулиа буулгаад оронд нь эдэнд шинэ байр барьж оруул

Avatar

Тунгаа 2021-05-05 202.126.89.91

Энэ захирал б.очирбат гэж шуналтай юм яасан ханадаггүй бирд вэ

Avatar

батбаатар дээрэлхүү н**ш 2021-05-05 66.181.161.72

захиргаадагч ялзарсан коммунист БАТБААТАР бол МАНГАСҮХИИН б**с долоогч МХЕГ д баахан шахаа рекет хиисэн хүйтэн цариатай эрдэс 5 толгойд баахан хэл ам тарьсан хүрэлсүх чинь удахгүй мөхнө

Avatar

Энэ тэнэг сагсуу авиглгач Батбаатар БСШЯ-ны ТНБД гэхээр 2021-05-05 103.26.193.118

Монгол улс хэзээ ч хөгжихгүй. Зөвхөн өлөн намчин улс болсон гэдэг нь л тодорхой харагдаж байгаа юм.

Avatar

Зочин 2021-05-05 202.179.24.46

ЯСИ ЦЭЦЭРЛЭГ БАГА ДУНД СУРГУУЛААС БУСАД АХЛАХ СУРГУУЛААС ЭХЛЭЭД , БОЛОВСРОЛЫН БҮХ БАЙГУУЛЛАГУУДАА ХУВЬЧИЛ Л ДАА. АЖИЛЛАЖ БАЙГАА УЛСУУДАД НЬ ХУВЬЦАА ГАРГААД ХУВЬЧИЛЧИХ. МАНГАР ОЛОН АРВАН ШУ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА БАЙХЫН. БОЛОВСРОЛ ХӨГЖДӨГ БАЙСАНСАН БОЛ ХӨГЖИХӨӨР ХУГАЦАА БИЗ ДЭЭ 100 ЖИЛ ЧИНЬ. НЭЭХ ОЛОН СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ ИНСТИТУТ , МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ , ДАВТАН СУРГАЛТ ГЭХЧИЛЭН ТӨСВИЙН МӨНГӨӨР УГЖУУЛСАН БҮХЭЛ БҮТЭН АРМИ БАЙНА ШД.

Avatar

Зочин 2021-05-05 66.181.179.163

Ямар мөнгөтэй хүн нь энэ газрыг мөнгөөр зодоод авчихсан юм болдоо .

Avatar

Иргэн 2021-05-05 103.57.93.48

Наад барилга чинь Хятадын элчингийн барилгатай нас чацуу. Элчингийн барилга хэвээрээ цэмцийж л байгаа. Зүгээр байгаа юмаар худал дүгнэлт гаргаж бүү оролд. Ер нь бол шавар цемент овоолж барилга барихаа больж үйлдвэрлэлд анхаарахгүй бол энэ улс дампуурах нь байна шүү.

Avatar

ХН 2021-05-05 202.179.24.46

БҮХ ИХ ДЭЭР СУРГУУЛУУДАА ЗҮҮНХАРАА РУУ ЭСВЭЛ БАГАНУУР РУУ ЭСВЭЛ ШИНЭ НИСЭХИЙН УРД РУУ ГАРГАЧИХ Л ДАА. АВТО ЗАМ ТӨМӨР ЗАМ ТОГ ЦАХИЛГААН УМАН ХАНГАМЖ ГАЗАР НУТАГ БҮХ ЮМ НЬ БАЙНА ШД. ЯАХ ГЭЭД Л ТУЛГА ТОЙРСОН ЖИРЭМСЭН ЭХИЙН ЯАХ ГАЗАР , ЖИЖИГ ТУГАЛЫН БИЛЧИХ ГАЗАРТ Л УХНАТААД СУУХЫН. БАТБААТАР ГЭЖ БАС НЭГ ХОЛИОНЫ ХҮҮДИЙ ХЭЗИЙДЭЭ БОЛОВСРОЛЫН ЯАМАНД ОЧООД ТӨРИЙН НАРИЙН БОЛЧИХДЫМ БЭ.

Avatar

Зочин 2021-05-05 192.82.73.236

Huukiin gazrin naimaag ta nar barah uu.

Avatar

Зочин 2021-05-05 66.181.182.197

Бих ИХ Cургуулийг хотоос зайлуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-05-05 203.91.115.50

Ийм балай шийдвэр гаргасан яамны удирдлагад хариуцлага хүлээлгэх ёстой.
Төрийн өмчийн гэдэг нэрээр халхавч хийж боловсролын байгууллагаар тоглож болохгүй.

Avatar

Иргэн 2021-05-05 66.181.182.14

Ийм зүйл сэдсэн хүмүүсийг шийтгэх ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж