Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл гуравдугаар багийн Тэгш булан гэдэг газарт Сэлэнгэ мөрнийг гаталж явсан 10 иргэний завь хөмөрч, 3, 16, 38 настай гурван эрэгтэй ар голын эрэг дээр эсэн мэнд гарсан бол долоон хүн осолдсон хэрэг өнгөрсөн сарын 21-нд гарсан.
Тус газарт их хэмжээний цас орж, Сэлэнгэ мөрний усны түвшин хоёр метр орчим нэмэгдэн үзэгдэх орчин муу, эрлийн ажиллагаа явуулахад хүндрэлтэй болжээ. Иймээс ар гэрийн хүмүүстэй нь зөвшилцөж, эрлийн ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Одоогийн байдлаар дөрвөн хүний цогцсыг олж, цагдаа болон шүүхийн шинжилгээний байгууллагад хүлээлгэж өгсөн байна. Эрлийн ажиллагааг осол болсон газраас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүр хүртэл 985 км газар зохион байгуулан ажиллажээ.
С.УНДАРМАА