Сонгуулийн хууль зөрчвөл иргэн 20 сая, ААН 200 саяар торгуулна

Хуучирсан мэдээ: 2021.05.05-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хууль зөрчвөл иргэн 20 сая, ААН 200 саяар торгуулна

Сонгуулийн хууль зөрчвөл иргэн 20 сая, ААН 200 саяар торгуулна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хяналт тавин ажиллах чиг үүрэгтэй. Энэхүү чиг үүргийнхээ дагуу 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан ажиллаж буй юм.

Тус хуулийг зөрчин, харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулж, хэвлэн нийтлэх хориотой. Хэрвээ дээрх хуулийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу хувь хүнийг 20 сая төгрөг, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр тус тус торгоно. Тус хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай зөвлөмжийг байгууллагуудад хүргүүлж эхэлжээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж