Агаарын дүүжин тээвэр "үлгэр" болсон уу? | News.MN

Агаарын дүүжин тээвэр "үлгэр" болсон уу?

Агаарын дүүжин тээвэр "үлгэр" болсон уу?

Агаарын дүүжин тээвэр "үлгэр" болсон уу?

Нийгэмд эдийн засгийн үр ашгаа өгч, зарим салбарын тодорхой асуудлыг шийдсэн томоохон төслүүдээс цаасан дээрээс цаашаа гавиагүй нь олон. Жишээ нь “Агаарын дүүжин тээвэр”-ийн төсөл. 2020 оны нэгдүгээр сард  хотын дарга асан С.Амарсайхан “2021 оны зургадугаар сард агаарын дүүжин тээврийн эхний маршрут буюу Баянхошуу, Ханын материал, 3, 4  дүгээр хороолол чиглэлд ашиглалтад орно” хэмээн хэлж байв.  

Гэвч “Агаарын дүүжин тээвэр” нь “Улаанбаатар метротой болно” гэдэг шиг мянгуужингийн үлгэр болох бололтой.

Уг төслийг Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас санхүүжүүлэх бөгөөд зээлийн хэмжээ 60 сая ам.доллар, нийт 40 жилийн хугацаатай, үүнээс 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд үндсэн хоёр чиглэлд дүүжин зам барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Үүнд, Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон эхний чиглэл нь 4.9 км урт, 3 зогсоолтой шугам байх бол хоёр дахь чиглэл нь Долоон буудал-Дарь Эх-Сансарын тойргийг холбосон 5.4 км урттай, гурван зогсоолтой байхаар тусгагдсан юм.

Улмаар 2020 оны долдугаар сарын 31-ний өдөр "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулсан байдаг. Түүнээс хойш сар орчмын дараа төслийн гүйцэтгэгч компани болох “Пома” групп рүү 16.1 тэрбум төгрөг “Эжис рэйл” ХХК руу 6 тэрбум төгрөгийг эхний урьдчилгаа болгон тус тус шилжүүлсэн нь "ШИЛЭН ДАНС"  системд байршчээ.

Дээрх асуудлын талаар Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Агаарын дүүжин тээвэр нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хийгдсэн. Тиймээс нийслэлийн төсвөөс мөнгө гараагүй. Зээлийн хэлэлцээрийн дагуу Сангийн яам дээр бичилт нь хийгдсэн. Харин нийслэлд хамааралтай учраас нийслэлийн данс дээр бичигдсэн” гэхээс өөр тэрхүү урьдчилгаа төлбөрийн хүрээнд ямар ажил хийгдэх байсан талаар мэдээлэл өгөөгүй юм. Гэсэн хэдий ч “Агаарын дүүжин тээвэр” хэзээ эхэлж, хэзээ ашиглалтад орох нь одоог хүртэл тодорхойгүй байна.

Уг нь төлөвлөгөө ёсоор бол 2020 онд Францын компанийн мэргэжилтнүүд ирж, ТЭЗҮ болон бусад тооцоолол дээр ажиллах ёстой ч Covid-19-тэй холбоотойгоор инженерүүд нь ирж чадаагүй гэх. Өдгөө энэ төслийн сураг тасарч, хаана ямар ажил хийж байгаа нь тодорхойгүй ор тас мартагджээ.

Авто замын түгжрэл бол агаарын бохирдолтой дүйцэхүйц тулгамдсан асуудал. Маш том бүтээн байгуулалт, зоригтой шийдвэр, нарийн төлөвлөлтийн үндсэн дээр шийдвэрлэгдэх ажил. Гэхдээ энэ төслүүдийг агаарт замхруулахгүй, ажил хэрэг болгох нь хамгийн чухал.

ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС ТӨСӨЛ ЗОГСОВ

Дараагийн нэг жишээ нь, 2015 оноос яригдсан тусгай замын автобус юм. Тодруулбал, Азийн хөгжлийн банк, Дэлхийн байгаль орчны сан, Монголын Засгийн газар хамтран санхүүжүүлэх уг төслийн нийт өртөг 274.4 сая ам.доллар бөгөөд 2021 онд үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байв.

Зургаан жил өнгөрөхөд хүрз шороо ч асгаагүй дээрх төсөл 2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр зогссон.

2018 онд Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал Инду Бушан Монголд ирээд буцахдаа санхүүжүүлсэн төслүүд нь үр дүн өгөхгүй бол дахин шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх, батлахад хүндрэлтэй болохыг Шадар сайдад сануулсан. Улмаар тус банкнаас маш олон төсөл, хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэхээр хөрөнгө олгодог ч хэрэгжилт хэт удаан, үр дүн бага байгаад сэтгэл дундуур буйгаа хэлж, урамгүйхэн буцжээ.

Тусгай замын автобус төсөл нь автозамын нэгдүгээр эгнээг бусад эгнээнээс тусгаарлан, зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл явуулж, автобусны нэгдүгээр эгнээг замын голд, автобусны буудлыг мөн замын голд шилжүүлэх байсан юм.

МЕТРО ЮУ БОЛОВ?

2011 онд Улаанбаатар хотыг метротой болгох төслийг хэрэгжүүлэхээ монгол дарга нар амлаж байлаа. Албан ёсоор танилцуулсан нь 2013 он. Толгойтоос Амгалан хүртэлх 17.7 км замыг 15-20 минутад туулах метроны тухай үлгэр олон жил үргэлжилсэн ч үнэндээ энэ үлгэрт хүүхдүүд хүртэл итгэлээ больсон. Дарга нарын зохиосон гайхамшигтай үлгэрт нь нийслэлчүүд 2017 оноос метрогоор зорчих тухай гардаг. Гэвч үлгэр тэгсхийгээд амарсайхандаа жаргасан юм. 

2021 он. “Улаанбаатар метро” төслийг иргэдэд албан ёсоор танилцуулсны найман жилийн  ой энэ онд тохиож байна. Төслийн ажил хугацаандаа, төлөвлөсөн ёсоор үргэлжилсэн бол Улаанбаатар метрополист хот болох байх. Нийтдээ 1.5 тэрбум ам.долларын өртөгтэй уг төслийн 60 хувийг япончууд хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгохоор болж, үлдсэнийг нь олон улсын донор байгууллагууд болон хувийн хэвшил, дуудлага худалдаанаас олно гээд тооцсон. Гэвч энэ төсөл 2013 ондоо “царцаж”, бүрмөсөн сураг алдарчээ. Өөрөөр хэлбэл, энэ бүх ажил 2016 оны сонгуулийн дараагаас таг мартагдсан гэсэн үг. “Метроны зам байгуулах зардал өндөр. Тооцоо, судалгаа үндэслэлгүй” гэсэн шалтгаанаар МАН-ынхан засгийн эрхийг авсны дараа  “Улаанбаатар метро” төслийг унагасан байна. 

Нийслэлийн тээврийн газрынхан Улаанбаатарыг метротой болгох ажлын судалгааг дахин эхлүүлж байгаагаа 2018 онд албан ёсоор зарласан. Метроны чиглэлийг Офицеруудын ордноос төв зам болох Энхтайваны өргөн чөлөө дагуу Сонсголон хүртэл, хотыг зүүнээс баруун тийш холбосон 17.7 км газар доогуур барих бололцоотой гэж тодорхойлсон байна.

Тэд “2030 он гэхэд нийслэлийг метротой болгоно. Санхүүжилтийг нийслэл, эсвэл Засгийн газар дангаараа шийдэх боломжгүй учир гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, түншлэл, концессын гэрээгээр шийднэ” гэж мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-05-05 192.82.84.79

байрны лифт шиг энэ жижиг дүүжинг 1.5 сая хүн амтай хотын нийтийн тээвэр болгох гэж байсын байх дэа. галзуу хүний толгойд ч ийм санаа орж ирэхгүй.

Avatar

Зочин-Х 2021-05-05 192.82.75.240

Олон улсад зөвхөн аялалд зориулж уулнаас уулны хооронд баридаг дүүжин зам шүү дээ. Баруун урд зүгээс нүүж ирсэн цагаач иргэн манай улсыг хорлох гэсэн төлөвлөгөөг 70 жилийн дараа хэрэгжүүлэх гэснийг мэддэггүй хотын тэр үеийн удирдлагууд даанч яав даа. Түүгээр зураг төсөл хийлгэсэн зардалыг төлүүлж шоронд хий. Ичинхорлоо гэж мам нь даанч юм уншдаггуй усан толгойт

Avatar

Зочин 2021-05-05 66.181.181.177

ядаж трамбай

Avatar

Зочин 2021-05-05 139.28.178.135

iim lalriin yum hiij mongo urj baihaar metrogoo hurdan bariachee

Avatar

Эргүү сдкуудын эргүү үлгэр шдээ 2021-05-05 64.119.23.37

Тэнэг гөлөгнүүд

Avatar

Зочин 2021-05-05 64.119.23.224

Hotiin avtobus parkaa nemj shinechilj chadahgui bj uhsen hatsanii chin metro duujin teever bult bult s*****g hulgaich nar ymaa ene hulgaich nariig hezee neg darj avah boldoo

Avatar

H 2021-05-05 64.119.19.250

Delhiin shibshig metronii buudalaa hvrtel bariad bsan sanagdh yum hudalch hvmvvs amidraliin min tsagaas hulgailj bn

Avatar

Бат 2021-05-05 66.181.176.56

Дүүжмн тээврийн төслмйн урьчилгаанд төлсөн 6,0 тэр төг н хохиролыг Амарсайхан хар толгойгоороо хариуцах ёстой шүү..,

Avatar

Зочин 2021-05-05 64.119.23.224

Naaduul chin uridchilgaagaa huvaagaad idej uugaad tansaglatsan er ni ene novshnuudiin tusul hutulbur gj yu bsiin be ulsiin mungu huvaaj zuslah gj l zohiodogshdee bugd unet mashin unaa house bairt bolj ah duu hani hamaatniihaa dansruu mungu hisen ene hulgaich nar mongolchuudad 30 jil b*** umhuullee gahainuud

Avatar

Зочин 2021-05-05 15.236.92.119

Мянгуужингууд

Avatar

Зочин 2021-05-05 202.126.89.152

ДҮҮЖИН ТЭЭВЭРТ ЧИНЬ ХЭДЭН ХҮН СУУДЫНБЭЭ ???? САЙН БОДОЦГОО Л ДОО …

Avatar

Зочин 2021-05-05 178.165.131.213

500 төгрөгний автобусаа санхүүжүүлж чадахгүй байна. 1 долларын метронд хүн суух уу.Метро мэдээж өртөг өндөр байж таарна.Бодитой тооцоотой юм яриач

Avatar

Зочин 2021-05-05 64.119.23.224

Unen avtobus parkaa shinechilj chadahgui nemj gargaj chadahgui bj uhsen hatsanii metro tom bult s*****g hulgaich nar ymaa

Avatar

Иргэн 2021-05-05 64.119.18.7

22 тэрбум төгрөгөө яах вэ олны мөнгө хэнээс буцааж авах

Avatar

Зочин 2021-05-05 103.26.194.139

Дүүжигнэж явмааргүй бна
Олон улсад аялал жуулчид ууланд дүүжин тавьдаг

Avatar

Зочин 2021-05-05 103.26.193.195

Хэрэгжээгүй төслүүдээс хэдэн тэрбумыг идсэн бол манайхан

Avatar

Зочин 2021-05-05 103.26.193.95

ЯАЖ ЗҮГЭЭР ГУСАХ ВЭ ? ГЭЭД НЭГ ХУДЛАА ЮМ ЗОХИОГООД Л ГУСАХААС ГЭДЭГ Л НАМ ШҮҮ ДЭЭ МАН ЧИНЬ !

Avatar

Зочин 2021-05-05 188.255.54.169

Манайх шиг салхи хавсаргатай оронд энэ шиг хэрэггүй юм бхгүй ээ. Утаанаасаа бүрэн салараа бод

Avatar

Зочин 2021-05-05 202.131.227.30

Метроноос илүү төгс хувилбар байхгүй газар доогуур барьчихдаг учраас газар чөлөөлнө гэсэн ойлголт байхгүй
түгжрэхгүй цаг алдахгүй хамгийн сайн дэлхийд батлагдсан хувилбар
Бусад газраар агаарын зам ашиглаж болно

Avatar

Зочин 2021-05-05 66.181.179.224

метро удах тул барих хооронд дүүжин тээвэр барих хэрэгтэй. Хурдан барьдаг, хямд, түгжирдэггүй сайн эд. Гадаадын олон хотод бий.

Avatar

иргэн 2021-05-05 103.212.117.250

Манай монголын эрс тэс уур амьсгал гэж сүрхий юм бна ш дээ -40С – +40С хэлбэлздэг бас өвөл зунгүй, өглөө оройгүй салхилдаг

Avatar

Худ худ 2021-05-05 103.212.118.171

Худлаа

Avatar

ХН 2021-05-05 202.179.24.46

ИЙМ ЗУРАГ ХИЙЖ ҮЗҮҮЛЭЭД Л 23 ТЭРБУМИЙГ АВААД ЯВЦГААСАН ГЭЖ БАЙГАА БЭЭЗ …..

Avatar

Зочин 2021-05-05 103.10.23.171

Дүүжин тээвэр батбаясгалан худалч амарсайхантайгаа жаргасаан хий яригчдаас яаж салах вэ хотынхоон

Avatar

Зочин 2021-05-05 103.212.116.73

Шадар сайд болоод одоо хэрэггүй болсон.

Avatar

ЗОЧИН 2021-05-05 64.119.24.60

ДҮҮЖИН ТЭЭВЭР ХОТЫН ТЭЭВЭРТ АШИГЛАДАГГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭД БАЙГАА ХҮМҮҮСТ ХЭЛХЭД АШИГЛАЖ БАЙГАА ОЛОН УЛС БАЙНА. YOUTUBE ОРООД ҮЗЭЖ БОЛНО. ХАРИН Ч ИХ НЭВТРҮҮЛЖ БАЙГАА ШҮҮ.

Avatar

ЗОЧИН 2021-05-05 64.119.24.60

ХАРИН МАНАЙД ХИЙНЭ ГЭЧХЭЭД ХИЙХГҮЙ БАЙДАГТ Л АСУУДАЛ БАЙГАА ЮМ. БААХАН ЦАХИЛГААН АВТОБУС АВЧИРСАН ЖИЛ Ч БОЛОЛГҮЙ ИХЭНХИ НЬ ЭВДЭРСЭН БАЙНА ЛЭЭ.

Avatar

Зочин 2021-05-05 103.26.193.195

Бразил, Колумб зэрэг халуун орны уулархаг улсууд хот дотроо нийтийн тээвэрт ашиглаад, голцуу ядуучууд нь хэрэглэдэг юм. Монголд бараг хэрэггүй. Өвөл хөлдөөж а**а, дээрээс нь зарцуулсан мөнгөө эргүүлж олно гэж байхгүй ашиггүй хувилбар

Avatar

иргэн 2021-05-05 192.82.69.159

Энэ бол мэргэжил мэдлэггүй бас сүрхий хоцрогдсон сэтгэлгээтэй дарга хүний санаа байсан. Хотын тээвэрт ийм унаа байдаггүй.

Avatar

Zochin 2021-05-05 64.119.17.242

Yaj iim uym niisleldee setgej chadaj bnaa

Avatar

Orhon 2021-05-05 202.126.90.42

2 laa ulger baisan metro uhah gazar baihguiee hiij ehelsen bol heden jiljingee baahan zam haaj buulgaj buteltei yum bolohgui baisan ni todorhoi

Avatar

Зочин 2021-05-05 103.26.195.53

Агаарт дүүжинг зөвхөн уул руу гарах эсвэл цанын баазад ашигладаг.

Avatar

ЗОЧИН 2021-05-05 64.119.24.60

ТИЙМ Ч БИШ Л ДЭ. ХОТЫН ТЭЭВЭРТ АШИГЛАЖ БАЙГАА ОЛОН УЛС БАЙНА.

Avatar

блять 2021-05-05 202.9.46.224

Тэнгэрийн зам гээд бас нэг төсөл бсан

Avatar

Зочин 2021-05-05 103.57.94.168

Оюуны ундраа л Зайсанг хот руу агаараар холбох лобби гэдгийг бүрд мэдэж л байгаа ш дээ.

Avatar

Зочин 2021-05-05 202.126.90.129

Хамгийн зөв шийдвэр Метро шүү. Ямарч шинэ Автобус бсан адилхан машинтайгаа түгжирээд явахгүй. Дүүжин тээвэр бол ёстой худлаа шүү. Зүгээр Богд уул өөд явдаг ч юмуу аялал жуулчлалын л эд шүү дээ.

Avatar

зочин 2021-05-05 103.212.119.205

МАН Ы ХУЛГАЙЧУУД БАТ ҮҮЛ САНААЧИЛСАН БОЛОХООР ЦААГУУРАА БҮГДИЙГ НЬ ХҮЧИНГҮЙ БОЛГОСОН НААГУУРАА БҮХ МӨНГИЙГ ХУВААГААД ИДЭЦГЭЭСЭН. ОДОО МӨНГӨ Ч БАЙХГҮЙ ХИЙХ ЯМАРЧ ХҮСЭЛГҮЙ ХУЛГАЙЧУУДЫГ ИХ ДЭМЖСЭН МАЛНУУД ХОТЫН ТҮГЖРЭЛД ОРООД ЯВЖ БАЙ ДАА. МАЛНУУДАА.

Avatar

Зочин 2021-05-05 202.126.89.180

Аль аль нь хэрэггүй ээ!!! Зүгээр л автобуснуудаа шинэчилж хүн суудаг гэж бодоод хэлчих…
Бусдаараа бууз хуушужр шиг сайхан байя гэж мэдэх үү?!!

Avatar

Зочин 2021-05-05 202.126.90.82

Dandaa ulgeriin yum yarih yumaa. Ene agaariin duujin manai ulsiin nuhtsuld hezee ch tohirohgui. Ydaj l ursgal zasvariig n hiih mergejiltnuud bhgui. Asaf ih asuudal daguulah n gartsaagui

Avatar

Зочин 2021-05-05 64.119.19.253

Хотын замын түгжрэлийг Амарсайханы санаачилсан ийм дүүжин тээврээр шийдсэн ямар улс хот байна вэ? Энэ ажлын гол зорилго нь яг нөгөө усан оргилуур шиг мөнгө угааж идэх явдал гэдэг нь хэнд ойлгомжтой.

Avatar

иргэн 2021-05-05 202.70.34.70

Уул нь шүүх засаглал нь хараат бус газар бол энэ ойлгомжтой л асуудал байхгүй юу, Ийм байхад яаж хөгжих вэ дээ. Долларын тэрбумтан шахуу байж хүүхдийнхээ сургалтын мөнгийг улсаар төлүүлнэ.

Avatar

Зочин 2021-05-05 100.15.102.120

Энэ төсвийн хөрөнгийг самрагч САМАРсайханд юм хэлэх хүн алга уу.Оюук,Хүүк 2 юуунаасаа айгаад байна аа.Эсвэл түрийвчинд нь ороо юу???Тахал тараана,улсын мөнгийг гэр бүлээрээ иднэ,бүүүүр нэг өлөн сипда шүү

Avatar

/*-*/ 2021-05-05 49.0.142.169

Анхнаасаа Самарсайхны сонгуулийн шоу байсан шүү дээ

Avatar

Зочин 2021-05-05 202.9.47.36

АМАРСАЙХАН МӨНГИЙГ НЬ ИДЧИХСЭН ОДОО ДАШИЙН ШОГ БОЛСООН.

Avatar

дэмжиж байна 2021-05-05 66.181.191.51

уг нь манайх шиг өвөрмөц, гэр хорооллоор хаяа тэлсэн хотод аялал жуулчлалд ч ашгаа өгөх шийдэл байна.
Зайсангийнхан ч бас суугаад хотын захтайгаа танилцаг. манайхан чинь шээсний газраасаа холддоггүй улс шүү
гэр хороололд уулын оройд байгаа хүмүүст хот руу дөхөхөд тустай, хэрэгтэй төсөл байна
хурдхан, зоригтой эхлүүлээч

Avatar

БГД-ын 14-р хороо 23-3 тоот иргэн Х.Батсайхан 2021-05-05 202.131.244.210

Сайн байна уу? Иргэн хүний хувьд болж байгаа одоогийн нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Х Баттулга МАН -ыг тараах олон үндэслэл бий гэсэн нэг жишээ нь энэ сүүлийн үед дандаа сонгууль дөхөх болохоор асуудлуудыг гаргаж ирэх юм. Намаар амьсгалах нэг ч ард түмэн алга улс төрчид л олон байна. намын засаглал хэрэггүй. Бид нэр дэвшүүлэхгүй сонгохгүй л бол тэр тайван тэмцэл юм. Ардчилал аа л дэмжие. аливаа зүйлд хослол гэж байх ёсгүй.

Avatar

Зочин 2021-05-05 66.181.176.86

Их тойргийн замын төсөл гэж бас байсан даа

Avatar

иргэн 2021-05-05 66.181.183.26

Улс төр гэж ялангуяа намчирхал гэдэг хорт хавдар улс орны хөгжлийг хойш татдаг заваан юм байнаа. Зөвхөн үгүйсгэх их мэдэмхийрэх устгах хэрэлдэж зодолдох өөрт давуу байдал олохын тулд улайран зүтгэх завхайрах төрийн албыг тогтворгүй мэргэшсэн бус болгох зусардалтыг гааруулах цүнх барих б**с долоох төрийн албанд тооноор орж албан тушаалд очих гээ л ер хийхгүй юм байхгүй шүү.

Avatar

Зочин 2021-05-05 202.21.108.250

agaariin teever gedeg yumaa bitgii sanuulaarai, martchval sain baina

Avatar

teneg tosol l doo.. 2021-05-05 202.55.191.130

yg zovoo zaisand bgaa hvn ter agaariin teevert suuhiin tuld deeshee uul ogsoj suun gedeg vlgerch dee.. iim teneg niitiin teever bol bolomjgui ee. harin juulchid bol zaisan tolgoig vzeed shuud hotiin tov ruu agaar dvvjingeer ybj hot vzej bolon l doo… niitiin teevert bol hvnee yaj deeshee zaisangiin oroi ruu zooh be dee…

Avatar

Зочин 2021-05-05 139.5.217.42

Ajil hiij yzeegyi hymyys yamar l boditoi sanal gargav gej. 3 terbumin usan orgiluur met l baina shd.

Avatar

Lavlaa 2021-05-05 202.126.90.137

Агаарын тээвэр хотын замын бөглөрлийг бууруулан гэдэг юу л бол Түүний оронд метрогоо л зүтгүүлэх байсан. Метро шууд ашиг гарахгүй ч гэсэн шууд бус эдийн засаг болоод нийгмийн ашгаараа хамаагүй дээр байсан

Avatar

Huz 2021-05-05 202.21.107.100

zov duujin teewer mgld hereggui tsaniin baazad heregtei

Avatar

Zochin 2021-05-05 165.225.96.90

Хэнд ч хэрэггүй санал байсан. Ашгүй чимээгүй болж.

Avatar

Зочин 2021-05-05 192.82.69.37

Одоо бүр Сумдүнхүүгээс ямар ч санаа алга даа .Бөхчүүд ч хэцүү ууртай хүмүүс юмаа.Олимпийн аварга гэх мэт халдвар ч хэцүүд лээ.

Avatar

Зочин 2021-05-05 66.181.161.64

Батүүл дарга хэвээрээ байсан бол хийх л байсан нь тодорхой. МАН-ын зохиосон үлгэр хотын хөгжлийг хорин жилээр хойшлуулсан шүү дээ. Одоо ч тэр Батүүлээс хойш юу нэмэгдсэн ширхэг хадаас ч байхгүй шүү. Зарим нэг барилга инерцээрээ жаал өнхөрөөд амь нь тасарч байх шиг …

Avatar

Баяр 2021-05-05 64.119.21.55

ХУЛХИ ХҮРЭЛСҮХИЙН ЭЭЛЖИТ МОЛИГО БАЙЛАА

Avatar

Өвгөн 2021-05-05 64.119.27.50

Манайд яагаад улс нийгэмд ашиг тусаа огох том төслүүд хэрэгждэггүй вэ гэвэл үүнд хамгийн буруутайнь УТ-ийн намууд.
Тэд нэгнийхээ дэвшилтэд санааг дандаа унагаж өөрсдөө оноо авхыг хичээцгээдэг. Үүний жишээ энэ метро яинь. Анх үүнийг
Батүүл нийслэлийн дарга байхдаа санаачилж хийхгээд чадаангүй. Дараа нь МАН гараад бүүр эсэргээрээ дүүжин тээвэр гэгчийг
хийнэ гэж баахан юм болсон одоо алга. Ер нь дэлхийн мерполис хотууд метроогоорл нийтийн тээврийн гол асуудлаа шийддэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж