Засгийн газар хөл хориог сулруулах журмыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2021.05.05-нд нийтлэгдсэн

Засгийн газар хөл хориог сулруулах журмыг хэлэлцэнэ

Засгийн газар хөл хориог сулруулах журмыг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсохоос гадна хөл хориог сулруулахтай холбоотойгоор Улсын онцгой комисс (УОК)-ын боловсруулсан журмыг эцэслэн шийдвэрлэнэ.

Улсын онцгой комиссоос хөл хорионы дэглэмийг тавдугаар сарын 8-наас үе шаттайгаар сулруулахаар төлөвлөсөн. Тодруулбал, УОК-оос том худалдааны төвүүдийг энэ сарын 8-наас нээхгүй, дахин долоо хоног сунгах санал гаргажээ. Уг шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар эцэслээд, олон нийтэд зарлах юм байна.

Улсын хэмжээнд өчигдрийн 11.00 цагийн байдлаар Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдол 40396 болов. Мөн тус халдвараар нийт 126 хүн нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж