С.Эрдэнэ үү & Н.Алтанхуяг уу? | News.MN

С.Эрдэнэ үү & Н.Алтанхуяг уу?

VS - Ерөнхийлөгчийн сонгууль-2021

С.Эрдэнэ үү & Н.Алтанхуяг уу?

Хуулийн хугацаанд багтаан УИХ-д суудалтай нам, эвслүүд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулж, Үндэсний аудитын газарт холбогдох материалаа хүргүүлээд байгаа билээ. МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд тус намын дарга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, “Зөв хүн электорат" эвслээс  "Датаком" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нар өрсөлдөхөөр болсон.

АН-ын тухайд нам дотроо хоёр тусдаа дотоод сунгаа зохион байгуулснаар Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр нэр дэвшигч тодорсон. Тодруулбал, О.Цогтгэрэл даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах дотоод сонгуулийн санал асуулгаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 81.06 хувь буюу нийт 43994 хүний санал авч, ялалт байгуулсан. М.Тулгат даргатай АН-ын цахим сонгуульд нийт 142992 гишүүний 75879 нь оролцож, С.Эрдэнэ хамгийн олон саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ аваад байгаа юм. Тэдний хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр бүртгэхийг СЕХ ойрын өдрүүдэд эцэслэнэ. Үүнээс гадна АН-д мөн тамгатай холбоотой маргаан шүүх дээр эцэслэгдээгүй байгаа юм. Өчигдөр АН-ын тамгатай холбоотой давж заалдах шатны шүүх хурал товлогдсон боловч тодорхойгүй хугацаагаар хойшилсон.

Ямартай ч АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхээ аваад буй хоёр нэр дэвшигчийн байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Алтанхуяг:

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх намын дотоод сонгуулиар намайг тултал нь дэмжиж саналаа өгсөнд маш их баярлаж, талархаж байна. Би маш их урам зориг авсан. Дотоод сонгуулийн санал хураалтын үеэр олон аймаг, дүүрэг, хорооноос гишүүд маань надтай ярилаа. Юуг ойлгов гэхээр манай нам бөөнөөрөө, нэг цулаараа, бат бөхөөрөө хэвээр байгаа юм байна. Манай нам салаад явсан янз бүрийн юм алга. Бид үнэхээр бөөндөө, цулаараа хүчтэй хэвээр байгаа юм байна.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болвол Ерөнхий сайдтай, Авлигатай тэмцэх газартай, УИХ гишүүдтэй, Цэцтэй бараг МАН-ын улс болно. Хамаг эрх мэдлээсээ өөрийн хүсэлтээр татгалзсан Ерөнхийлөгч болох Х.Баттулгыг муур хулганадаж байгаад гаргачихлаа. Ийм нөхцөл байдалд шударга ёсыг тогтоож, шударга бусын хонгилыг халах хэрэгтэй. МАН-ыг тэр чигээр нь харлуулж болохгүй. Шударга ёс ярьсан гишүүд маань албан тушаал аваад чимээгүй болж болохгүй. Нэг хүний улс болохоос аврах боломж та нарт байгаа. У.Хүрэлсүх зургаан жил өндөр албан тушаалд байсан ч одоо Ерөнхийлөгч болохгүй л бол энэ улсыг авч явж чадахгүй байна гэдэгт итгэхгүй байна. Монголд хүний эрхийг зөрчдөг, өрсөлдөгчөө намнадаг зүйл байж болохгүй гэж 2017 онд Ерөнхийлөгчид нэр дэвшиж, энэ бүхнийг өөрчилнө гэж хэлж байсан. Тэр үеийн нөхцөл байдал одоо тохиолдож байна. Харин ч бүр нэг намын дарангуйлалд ороход ойрхон байна. Тийм ч учраас миний бие Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна. 

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ:

Надад итгэл хүлээлгэж, энэхүү хариуцлагатай албыг үүрэх үүрэг хариуцлага ногдуулж байгаа АН-ын нийт гишүүд, эрхэм журмын нөхөд, гишүүд дэмжигчдэдээ гүн талархал илэрхийлэхийн ялдамд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан Ерөнхийлөгч байх болно гэдгээ илэрхийлмээр байна.

Бидний өмнө маш амаргүй олон асуудал хуримтлагдаж байна. Монгол түмний хувьд өнөөдөр нийгэм, эдийн засаг, улс төрийн таагүй нөхцөл байдлыг хэрхэн, яаж даван туулах вэ гэдэг асуудал туйлын чухал. Тэр дундаа монголчуудын нийгэм, эдийн засаг, улс төрийн асуудлын гарц, гаргалгааг хэрхэн гаргах вэ гэдэг нь дараагийн шинэ Ерөнхийлөгчийн хамгийн эхний анхаарлаа хандуулах чухал асуудал гэж харж байна. АН бүтээн байгуулагч улс төрийн хүчин. Манай нам хоёр удаа олонхи болж, бусад намуудтай эвслийн Засгийн газар байгуулж, улс орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад өөрсдийн гэсэн өнгө нэмэхийг зорьж ажилласан.

Парламентын засаглалыг дээдэлсэн, гүйцэтгэх засаглалын ачааг дэмжсэн, Ерөнхийлөгчийн эрх үүрэгт хамааралгүй асуудалд оролцдоггүй, хуулийн чиг үүргийн дагуу гүйцэтгэх үүрэг, хариуцлагаа өндрөөр ухамсарласан Ерөнхийлөгч байж чадна гэдгээ хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

63 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-05-05 31.151.236.21

" М.Тулгат даргатай АН-ын цахим сонгуульд нийт 142992 гишүүний 75879 нь оролцож, С.Эрдэнэ хамгийн олон саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ аваад байгаа юм".—– Хамгийн олон гэх яг тэдэн хүний санал гэдэг нь Алтанхуягых шигээ тодорхой биш, Эрдэнэ нь хүчиндчихсэн юм бишүү

Avatar

Зочин 2021-05-05 103.26.194.131

Алтанхулхи, алхуяг? Яг юу гэх юм бэ

Avatar

Зочин 2021-05-05 66.181.161.107

Мань Алхуяг , хэдэн дөрвөдүүдээс өөр хүний санал авхуу ? .

Avatar

Суугч 2021-05-05 192.82.64.190

Ганц АН өөдгүй гээд байлгүй МАН-Хүрэлсүх ч ялгаагүй адил шүү дээ. Ерөнхийлөгч болох хүн лав л биш.

Avatar

Зочин 2021-05-05 64.119.19.126

Арай Хүрэлсүхийг Монгол Улсын ерөнхийлөгчөөр нийт Монголчууд сонгохгүй байлгүй !!Энэ этгээт өөрөө хариуцлагаа би үүрч чаддаг хүн гээд үнэхээр нүцгэн шахуу эмэгтэйг эмнэлгээс гаргасан буруутайт ЗГ-раа унагаад л. л алга болсон биз дээ ??Тэгээд. ч үнэхээ цар тахал бүрэн тархаж зуу гаруй хүнийг авч одоод зургаан зуугаад хүнийг нэн хүнд гэж мэдээллж байгаа нь энэ хүн хариулага үүрч сурсан бус харин заль зайлж зуршаад зогсоогүй АН-ийг тэрсэлдүүлээд МАН МАХН-ийг хавсаргаад ҮХЦ-ийг зөрчилдүүлж.орхив,???

Avatar

зочин 2021-05-05 192.82.64.190

Хувиа хичээсэн, албан тушаалын төлөө амиа тавих шахсан, луйварчин шорон оронд ордог, худалч, за ер нь 9 шид нь бүрдсэн хүмүүсээ одоо болтол тахин шүтээд байх юм. Дараа нь амаа барих вий дээ.

Avatar

Зочин 2021-05-05 203.98.76.100

Эрдэнээ хэмжээгээ мэд, юу в дээ луйвирчин гуай

Avatar

Зочин 2021-05-05 103.57.93.238

Одоо ингээд хөлсний троллууд нь ажиллаад эхэлж, энэ тусмаа авах саналыг чинь тоо багасна. Өрсөлдөөнгүй сонгуулийг хэн хүсэхэв, Алнтанхуяг хүчтэй өрсөлдөж чадна, Эрдэнэ бол зүгээр барьцаалуулсан хүн л харагдаж байна

Avatar

Зочин 2021-05-05 64.119.26.116

АЛТАНХУЯГТ ӨГӨХ САНАЛ 10 ХУВЬД Ч ХҮРЭХГҮЙ. ЛУЙВРААР АХИУ ОНОО АВЛАА ГЭХЭД НИЙГЭМ ЗӨВШӨӨРӨХГҮЙ. ЗАРИМ ҮЙМЭЭН ДЭГДЭЭГЧИД АЛТАНХУЯГ ЯЛАХ БАЙСАН ГЭЖ ҮЙМҮҮЛЭХ БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙХ ШИГ

Avatar

Зочин 2021-05-05 64.119.24.243

Алтанхуяг манай нам бөөнөөрөө ,нэг цулаараа бат бөхөөрөө хэвээрээ байгаа юм байна гэжээ. Тэгвэл Хоёр дэвшүүлсэн дэмжсэн тоон нэг нь 43 994 , ,нөгөө нь75 994 байна . Аль олон санал авсан нь дэвших болж дээ.

Avatar

Зочин 2021-05-05 122.201.22.208

Эрдэнээ нэр дэвшвэл МАН-д ашигтай яагаад гэвэл тэр олигтой санал авч чадахгүй, харин Эрдэнээд өгөөгүй санал Хүрэлсүхэд очно. Харин Алтанхуяг нэр дэвшвэл МАН-д маш муу, бараг Хүрэлсүх ялагдана. Тиймээс НАМ, ТАМГА энэ тэрээр хугацаа хожиж байгаад АН-ын 2-ыг хоёуланг нь хасуулах, үгүй бол Эрдэнээг гаргаж ирэх хор найруулгыг МАН хийнэ. харж л байгаарай. Өөрөөр хэлбэл аль ч хувилбараар Эрдэнээ МАН-аас авах өгөхийн тохироогоо аль хэдийн хийсэн байгаа.

Avatar

зочин 2021-05-05 202.9.47.9

Шорон Эрдэнээг дэмжиж байна

Avatar

Зочин 2021-05-05 64.119.26.116

Женко-ийн удирддаг АН доторхи харгис бүлэглэл намаар үл барам эх орныг минь сөнөөж байна. Энэ сонгуулийн өмнө болон дараа нь тэд жагсаал цуглаан хийж иргэдийг өдөөн турхирч, дахин самуун дэгдээж ялт хэргээ үйлдэх санаархалтай байж магадгүйг оршил нь гэмээр үйлдлүүд дэс дараалан баталсаар байна. Зөвхөн нэг нь гэхэд, тэд сурснаараа МАН руу улангасан дайрч байгаа нь нэгийг хэлж байгаа юм

Avatar

Зочин 2021-05-05 202.9.40.118

Төрийг тэнцвэртэй байлгана гэдэг нь АН-ынхны заль мэх. Үүгээр халхавчилж Ерөнхийлөгчийн суудал авчихаад төр засгийн ажлыг урагш явуулахгүй хориг саад тавьчихаад байх гэж байгаа юм. Өөх ч биш булчирхай ч биш байснаас МАН-д нэг мөр итгэл өгч олонх болгоод хэрүүл тэмцэлгүй ажлыг нь хийлгэх нь зөв. Хэрвээ АН-ын хүн Ерөнхийлөгч болвол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүн тал тал тийшээ харж суучихаад ажил ч хийлгэхгүй, улс орон ч хөгжихгүй эцэст нь ард түмэн энэ хэцүү цагт туйлдаж гүйцэнэ шүү

Avatar

Zochin 2021-05-05 64.119.26.4

Altankhuyag havigui deer shuu dee,

MAN-iin gar huluud aigaad uheh ni dee

Avatar

яая даа байж 2021-05-05 66.181.182.163

АН-ын нэр дэвшигчдийн байр суурийг харьцуулахад Алтанхуяг дарга "чавганцын хов жив", бах Эрдэнэ "улс төрийн бодлого" ярьсан байдаг. Алтанхуяг даргыг дэмжмээр байдаг, мань нөхөр "чавганцын хов жив"-ээс хэтэрдэггүй яая даа байж, ном сонин уншиж толгой тархиа цэнэглэдэггүй юм байхдаа, Хуягаа дарга. Харин хаа очиж бах Эрдэнэ улс төрийн үзэл баримтлал цэгцэрчээ.

Avatar

Осор 2021-05-05 202.55.188.89

Одоогийн засгийн газар УИХ-г үйл ажиллагаа таньд таалагддаг уу,60 тэрбумын схемээр төрийн эрхийг авсан бүлэглэл зөв юм хийсэн үү Эрх баригчид ЖДҮ санг цөлмөсөн нь таньд хамаагүй юу, Дарханы 200 км замыг 5 жил барьж бариулж буй нь амжилт хөгжил дэвшил мөн үү,хүчиндэгч бэлгийн дарамт үзүүлэгч хулгайн ан хийдэг гишүүд зүгээр байдаг л үзэгдэл үү,татвараа сэм нэмчихсэн өрхийн орлогоос чинь хурдалдаг төр сайхан уу Энэ бүгдийг өөрчлөх хүсэл байвал Хүрэлсүхээс ангижрах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-05-05 150.129.142.152

Энэ улс төр бүр утгаа алдлаа. Энэ олон хүн амь үргэдээд олон айл уй гашуудалд автаад, олон арван хүн өвдөж, хүн бүр ирээдүйд би ч өвдөж үхэж магадгүй гэсэн айдастай байгаа нь энэ улс төрчдөд хамаагүй юм байна. Зөвхөн сандал ширээ, эрх мэдлийн төлөө үхэн хатан зүтгэж, хор найруулж, үгсэн хуйвалдаж байгаа нь ард түмний нүдэнд ил харагдаж байна. Энэ тэгээд эх орон ард түмнээ бодсон улс төр мөн үү

Avatar

Осор 2021-05-05 202.55.188.89

Өнгөрсөн онд арилжааны шугамаар вакцины захиалга өгсөн бол вакцин авах мөнгийг төсөвт суулгасан бол энэ олон хүн нас барах байсан уу Хариуцлага алдсан нөхдийг солих ганц арга нь сонгууль шүү

Avatar

Зочин 2021-05-05 202.126.90.68

Энхбат улс төрд богино жил амьдарсан болохоор л цэвэрхэн харагдаж байгаа юм. Бүгд ялгаагүй дээ. Яахав арай эрүүл ухаантай боловсролтой ч гэсэн ялангуяа хөдөөнийхөн болон хөдөөнөөс орж ирээд 15-20 жил болоогүй хүмүүс Энхбатыг мэдэхгүй, түүнд өөрийгөө таниулах ч цаг гарахгүй байх. 15 хувийн санал авбал их юм даа. Алтанхуяг дэвших эрхээ авч чадахгүй бол цагаан санал өгнө дөө.

Avatar

Zochin 2021-05-05 122.201.24.15

Эд нар гэнэт саран дээрэжс ирсэн юм шиг л ярих юм аа

Avatar

иргэн 2021-05-05 192.82.76.58

ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОДОГ Н.АЛТАНХУЯГ ЭХНЭЭСЭЭ Л ЗЭС НЬ ЦУХУЙЖ БАЙНА. ЕРӨНХИЙЛӨГЧ ТҮҮНИЙ ХЭЛСЭН ШИГ БҮХНИЙГ АТГАЖ АЖИЛЛАХГҮЙ, ХУУЛИЙГ ДЭЭДЭЛЖ НАМААС ТҮДГЭЛЗЭЖ, УЛС ТӨРИЙН ХУВЬД ТӨВИЙГ САХИЖ АЖИЛЛАНА. ЭНЭ ДӨРВӨД ТӨГЦӨГ "АЛАЛЦЪЯ" УРИАГАА БАРИАД ИСМЭЛ ТАЙЖИЙН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ НЬ ТОДОРХОЙ.

Avatar

Zochin 2021-05-05 64.119.17.242

Yaltchgui namin dargaa Tuvaand shiljuulj bsan daa..

Avatar

Зочин 2021-05-05 202.9.40.25

Салхитын шоронгийн банди Эрдэнэ

Avatar

mgl 2021-05-05 64.119.24.139

ed nar namaa ulsaa suiruulsen, odoo hardaa 2 tolgoitoi. ta naraas garlaa gehed yag odoogiin nuhtsul uuseed uls yavahgui. Tiimees MAN garah yostoi. China 1 namtai yaj hugjij baina. Vietnam yaj hugjij baina. Odoogiin MAN tanai nam shig bish uurchlugdsun. Luivar hiivel bid avaad hayachihna.

Avatar

ЗОЧИН 2021-05-05 103.57.94.64

АНын УИХ ын гишүүд хууль батлагч нар мөртлөө өөрсдөө хуулийн эсрэг дайраад байхаар энэ орон чинь яах билээдээ Эрдэнээ намын дарга улсын бүртгэлээрээ байгаа цагт эд нар хэдүүлээ ч очоод шахаад бүтэхгүй гэдгийг сайн мэдэж байсан ч муйхарлаад байх юм Хууль журмаа сахь Эрдэнээгийн тэргүүлж байгаа намаас сонгогдчихоод өөрсдийгөө үгүйсгээд эргүүтээд явах юм.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Энхбатын гол түшиц нь нам бус чөлөөт сонгогчид 2021-05-05 150.129.143.172

Чөлөөт сонгогчид Энхбатыг шинжиж байна. ТГ-ын дарга, зөвлөхүүдээ туршлагатай, мэдлэг чадвартай, нэр хүндтэй хүмүүсээр бүрдүүлнэ гэдгээ зарлах хэрэгтэй.Энхбат хот сууринд боломжийн санал авлаа ч хөдөөд хэцүү. Энхбатын давуу тал нь түүнээс өө өлохгүй, нам бусчууд, жижиг намууд дэмжих магадлалтай, АН-ын нэр дэвшүүлж чадаагүй талынхан түүнд санал өгөх магадлалтай. Хүрэлсүх, Алтанхуяг, Эрдэнэ нарын үнэлгээ духан дээрээ сайн, муугаараа ил тамаглагдсан байх тул сонирхол их татахгүй байна.

Avatar

Осор 2021-05-05 202.55.188.89

АН квотоо ИЗН-д өгч энэ Энхбат гэдэг хүнийг гишүүн болгож байлаа Нэг тийм гоё ярьдаг мөртлөө үйл ажил нь мөлгөрдүү амиа тээсэн шинжтэй дөрвөн жилийг барсан даа

Avatar

ЛАЙТАЙМ БЭЭ... 2021-05-05 202.179.24.46

ЯАСАН Ч ТӨВӨГТЭЙМ ДЭЭ…. АРДЧИЛСАН НАМЫНХАН МИНЬ ЭЭ… ДЭМЖМЭЭР БАЙНАА АРДЧИЛСАН НАМЫГ_ ШИНЭ ХҮН БАЙЖ БОЛОХГҮЙ ЮМ УУ ДАА. ЯДАЖ ХАМАР ГАНБОЛДБАЙЖ БОЛОХГҮЙ ЮҮ…. 50 ХҮРЭЭ БАЙЛГҮЙ ДЭЭ….

Avatar

Зочин 2021-05-05 66.181.179.163

Хуурамч тамгатай Эрдэнэд нэг уих-д суудалтай гишүүн байхгүй , тийм учраас нэр дэвшинэ гэсэн ойлголт байхгүй .

Avatar

Зочин 2021-05-05 66.181.160.38

cag ye bidniig talcah bish negdej niilehiig shaardaj baina ta naraas guchin jiliin zavaan ebi unerteed baina

Avatar

Магнай 2021-05-05 157.52.16.145

Хоёуланг нь өрсөлдүүл.

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн гурван хувилбар 2021-05-05 150.129.143.172

Хувилбар 1:Нэр дэвшсэн 4 хүний байдал, МАХН эвссэн учир Хүрэлсүх эхний санал хураалтаар сонгогдох магадлал өндөр. Хувилбар 2:Хүрэлсүх эхний санал хураалтаар олонхийн санал аваагүй, Эрдэнэ АН-аас дэвшсэн тохиолдолд Энхбат хоёроор гарч, хоёр дахь санал хураалтаар ХҮН, АН хоёр хавсарч Хүрэлсүхийг ялах өчүүхэн боломж байна.Хувилбар 3: Алтанхуяг АН-аас нэр дэвшвэл эхний санал хураалтаар хоёроор гарч, Энхбатад санал өгсөн чөлөөт сонгогчдын хагас нь МАН-д санал өгч Хүрэлсүх ялна.

Avatar

СОНГОГЧ 2021-05-05 202.9.47.59

Эх орноо харийнханд зарж тэднээс амь гуйж гутамшиг болдоггүй, хар хэрээ шиг хоосон гуагладаггүй, шударга ёсыг устгадаг бус тогтоодог, ард түмнээ бослого, тэмцэлд уриалан хагаралдуулдаггүй, шударга бусын хонголыг гүнзгийрүүлэн ухдаг бус, түүнийг нураах зоригтой, эх орныхоо хөгжлийг 10 жилээр ухраадаг бус урагшлуулдаг,юу хийж бүтээж чадахаа нотлон харуулсан, эх орноо гэх сэтгэлтэй тийм хүнийг сонгох ёстой. Түүнээс биш манай танай намын хүн гэх нь ямар хортойг сүүлийн 12 жил харлаа. ………

Avatar

Irgen 2021-05-05 202.9.46.97

Altanhuyag bol hudlaa. Hiij chadahchgui. Namasa garchaad butsaj orood ner dewshij ch baih shig.

Avatar

Зочин 2021-05-05 64.119.23.37

Соц дек ХУЯ-гийн ард Эрэлийн намын жонхуу, бидон нар байгаа.

Avatar

Зочин 2021-05-05 192.82.73.236

Ub avto zam tam bolloo. Darhni zam bsan ch idoo ugui bolloo. Altahuyagiig eruhiilugchid devshuulj chadahgui bol an in darga bolgoj 24 ond erunhii said bolgoson deer. Yadaj mani hiij chadahgui bgaa zamuudig barij bariulj chadna.

Avatar

Зочин 2021-05-05 202.55.188.84

Aliig ni ch burtgehgui ee. Huuk luivardaad garna daa.

Avatar

Зочин 2021-05-05 192.82.73.236

Altanhuyag bish bol an burmusun songuulid oroltsohgui n nerd tsever shuu.

Avatar

Зочин 2021-05-05 192.82.67.186

Алтанхулхи шудрага болчихвол монголд шодоргос, шодоргос ялсан гэсэн үг.Долоон нүүртэй жинхэнэ шударга бус хулгайч.

Avatar

Зочин 2021-05-05 66.181.184.74

Алтантуяа бол байдаг л зальжин гар. Эрдэнэ бол мужик. Ялгаа нь энэ

Avatar

Зочин 2021-05-05 66.181.176.32

Эрхзүйн чадамжгүй нь Алтанхуяг шд.

Avatar

Зочин 2021-05-05 192.82.67.186

Алтанхуягт Ардилсан нам одоо хэрэгтэй болж гэнэ жил шахуу АН бүлэгт орох уу МАН бүлэгт орох уу гэж эргэлзэж яваад одоо шийдэж байна. Сонгуулийн дараа гишүүн болоод Хүүкийг мөн их ил далд магтаж долигонсон доо АН гишүүд бүгд эргүү гэж битгий бдоорой

Avatar

Нутгийн иргэн 2021-05-05 103.212.118.126

За муу бах мэлхий минь намагтаа л байж байгаарай. Намаа сонгуульд хуйвалдаж ялагдуулчихаад цагаандаа гарчээ чи.

Avatar

Зочин 2021-05-05 66.181.161.28

Алтанхуяг аас өөр хүн өнөөдөртөө алга байна даа. Э ван Аныг самараад ямар болгосоныг хар даа

Avatar

Зочин 2021-05-05 192.82.85.222

Гэмт хэрэг хийж, ял шийтгэл авсан хүмүүс яагаад бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гээд нэрээ дэвшүүлээд байгаан бэ? Эрдэнэ шоронд суусан, Хүрэлсүх нь тэнсэн харгалзах ял хвч байсан биз дээ. Арай л доромжлох юмаа

Avatar

Зочин 2021-05-05 122.201.22.208

Эрдэнэ бол ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намыг ялагдуулах МАН-ын захиалгат хүн. Хэрэв Алтанхуяг нэр дэвшвэл илүү олон хүн түүнд санал өгнө.

Avatar

Зочин 2021-05-05 66.181.160.96

Мэдээж Алтанхуяг шудрага хүн шүүдээ. Бас хийсэн юмтай хүн шүү.

Avatar

иргэн 2021-05-05 202.179.24.73

мэдээж Алтанхуяг Эрдэнэ бол угийн Хорчин зангаараа МАН Хүрэлсүхэд тал засаж Хор найруулах л гэж байгаан,

Avatar

zochin 2021-05-05 202.126.90.143

altanhuag l bish bol hen ch bsan yah ve

Avatar

Зочин 2021-05-05 150.129.140.139

АН дотроо учраа олоогүй байж яаж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох вэ дээ. Зүгээр л МАН-д барьж байгаа зусардалт.

Avatar

Зочин 2021-05-05 103.57.94.51

Н.Алтанхуяг аргагүя задгая цагаан нэрэндээ таарсан гар шүү төрийн гурван өндөрлөг нэг намынхы гарт орохоор нам улс болдог гэнэ 2012-2016 онд АН төрийн гурван өндөрлөгийг эзлэж байсан тэхэд АН улс болсон уу хэнч тэднийг ингэж хэлж гоншигнож байгаагүй харин АН хан өөрсдөө дураараа дургиж байсан шүү

Avatar

Зочин 2021-05-05 66.181.184.74

Үнэн үнэн. Хүмүүс амархан мартах юм.

Avatar

Зочин 2021-05-05 202.126.89.133

2 эргүү мал өөрсдийгөө,намаа булшилж байна.Улс орныг хагалж талцуулж дууслаа.Одоо ялагдсан тал нь хонгил,МАНАН гээд баахан юм хуцаж эхэлнэ.

Avatar

Зочин 2021-05-05 64.119.26.131

Алтанхуяг гишүүнийг гаргах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-05-05 202.126.89.133

хэрэггүй хог

Avatar

Зочин 2021-05-05 202.126.94.99

Цогтгэрэлийнх нь хууль есныг гээд хар дээр цагаанаар бичээд бна, тиймээс ч УИХ бух гишууд нь дэмжиж байхад хажууд нь нэг этгээд гарч ирээд уймуулээд бацх юм, одоо болье, залилангын биш мэдлэгийн зуун эхэлсэн шуу.

Avatar

Равдан 2021-05-05 64.119.21.55

ХУЛХИ, ХУУХАМЧ ХҮРЭЛСҮХЭЭС БУСАДЫГ ДЭМЖИНЭЭ.

Avatar

Өвгөн 2021-05-05 64.119.27.50

Нэг тамын 2-ыг яалтайч билээ хуулийгл мөрд, хэний талд гарна тэр хүн нь өрсөлдөг. Ер нь хууль ул болсон орныл нэг жишээ энэ дээ.

Avatar

Зочин 2021-05-05 83.20.240.102

Hojulaa good bye

Avatar

ЭНХБАТ:ХҮРЭЛСҮХ 70-22 2021-05-05 66.181.161.112

АН+ман одоо хоцрогджээ хог шаарууд мөнгөөр бүхнииг шиидэгчид бөхчүүд төриин янхануудаар дүүрлээ ХҮН нэг сая таван зуу орчим санал чангаана ЭНХБАТ бол МОСКВАД метаал технологиин нэртэй сургууль\МИСИС\ ДОКТОР хамгаалсан боловсролтой цэвэр хүн ХҮРЭЛСҮХ мэтгэлцээнд л иппон тавиулна тэгээд жаргалант мах ждү хулгайн хэргээр 461 Р ОТРЯДАД заларна дараа нь авгайнхаа нэрээр дээрэмдсэн ордоны хойдох хү

Avatar

Зочин 2021-05-05 202.126.90.68

Хурай хурай. Энхбат 15 хувь санал авбал их юм даа. Хүмүүс мэдэхгүй байна, нам нь сураггүй ядаж байхад Доржхандыг хараад "муу бангладеш" гээд үзэхгүй байна, улс даяар сонгуульд ажиллах аппарат байхгүй гэх мэтчилэн… Хотоос 5-15 хувийн санал зулгааж санал хувааж байхаар болисон нь дээр л дээ. Уг нь дажгүй хүн.

Avatar

zochin 2021-05-05 103.57.93.224

2 uulaa tsaachaa manai niigemd nam uxaantai buleglel dotroo ner muutai,muuxai ongorson tuuxtei xumuus dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж