Иргэд амьдарч буй орчноо өөрсдөө ариутгана | News.MN

Иргэд амьдарч буй орчноо өөрсдөө ариутгана

Иргэд амьдарч буй орчноо өөрсдөө ариутгана

Иргэд амьдарч буй орчноо өөрсдөө ариутгана

Иргэд амьдарч буй гудамж талбай, хотхондоо өөрсдөө ариутгал халдваргүйтэл хийхээр болов. Тодруулбал, нийслэлийн удирдлагууд Баянгол дүүргийн байшин хороолол бүхий 22 хороонд 122 ширхэг автомаск хуваарилжээ. Ингэснээр СӨХ-гүй 310 орон сууц өдөр бүрт ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх боломж бүрджээ.

Тус дүүрэгт СӨХ-гүй 310 орон сууцанд 4200 орчим өрх амьдардаг байна. Эдгээр хороололд ариултгал халдваргүйжүүлэлт хангалтгүй байгаа нь халдварын эрсдэл дагуулж буй талаар иргэд гомдол гаргажээ. Энэ талаар оршин суугчдын төлөөлөл 32 байрны оршин суугч Д.Ганболд “Манай хорооны СӨХ-гүй байрууд 10-15 жилийн өмнө ашиглалтад орсон байдаг. СӨХ-гүй учраас маш олон асуудлууд тулгамддаг. Хорооноос хуваарийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байгаа ч хогоо хаяж, дэлгүүр орохдоо гаднах орчноосоо халдвар авах эрсдэл өндөр байна” хэмээжээ.

Халдварын эрсдэлтэй үед энэ мэт айдас иргэдийн дунд байгаа юм. Нийслэлийн хэмжээнд олон нийтийн гудамж талбай, авбтобусны буудал, орон сууцны хороолол дунд ариутгал халдваргүйжүүлэлт хийдэг ч зарим дүүрэг, хотхонд хангалтгүй байгааг иргэд хэлж байна.

Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд амны хаалт зүүж, хүн хоорондын зай барихаас гадна ариутгал халдваргүйтэл чухал болохыг ДЭМБ-аас зөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-05-04 192.82.77.209

Ариутгах нь байтугай орон сууцны гадаа машинаа угаагаад орчноо бохирдуулаад байнаа.
Бас орц таглаж машин тавьчихаад хог ачуулахгүй байна. Хөөрхий СӨХ-ын ажилтнууд нөгөө
машины жолооч нар руу утасдаад нөгөөдүүл нь утсаа ч авдаггүй дүлий годил оргиод байна гэнэ.

Avatar

СӨХ-г нэн даруй татан буулгая!! 2021-05-04 103.212.119.238

Suh geh huvalziig nen darui tatan buulgana uu! suh-d hudlaa unen tseverlesen bolj mungu iddeg! Han-uul 11-r horoo, barilgiin companiin uursduinh ji humuus suh-d bdag! Hural hiihgui buten 2 jil bolj bna!!!

Avatar

Зочин 2021-05-04 66.181.179.217

News.mn байр, орцнуудын ариутгалын асуудлыг хөндөж бичээч. Оршин суугчдын амьдардаг орчноос л халдвар хамгийн их тархаад байгаа биз дээ. СӨХ, хороод юу ч хийдэггүй шүү дээ. Хэдэн байр, хэдэн СӨХ ариутгал тогтмол биш юмаа гэхэд нэг удаа хийсэн тооцоо судалгаа нийслэлд байхгүй дээ. Хэн ч хяналт тавьдаггүй, халдварын аюултай бүс болоод байна шүү дээ, нийслэлийн байрууд, орцнууд.
Нийслэл, дүүрэг яг үнэндээ утасны цаанаас, эсвэл ТВ ээр л ажлаа хийж байна шүү дээ.

Avatar

🍀🍀🍀 2021-05-04 202.126.90.69

ХАВАР БҮР ГЕРМАНД ХОНГОРЗУЛ ЦЭЦЭГЛЭЖЭЭ; ЯПОНД САКУРА ; ХЯТАДАД ЛИЙРИЙН МОД ЦЭЦЭГЛЭЖ; ОРОСТ АЛТАНЗУЛ ЦЭЦЭГ; СОЛОНГОСТ САРНАЙ ДЭЛБЭЭЛЖЭЭ…ИНГЭЭД БОДОХОД УЛС ОРНУУДАД ИРГЭН БҮР БА ТӨР ЗАСАГ НЬ БАЙГАЛЬ ОРЧИНДОО АНХААРЧ АЖИЛЛАДАГ НЬ ИЛТ !!!
ХАРИН МОНГОЛД УЛИАСНЫ УНГАРИЛ ӨӨРӨӨ УРГАЖ ХӨГЛӨРӨӨД Л ; ЯНДАН; ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ УТААНУУД; ХОГ ШОРООНДОО ДАРАГДАЖ АМЬДАРЦГААНА….ЗУНДАА ҮЕРИЙН УС НЬ МОДОН ЖОРЛОН БҮР БОХИРТОЙГОО ГУДМААР ГОЛ БОЛЖ ҮЕРЛЭЭД…АЙ МОНГОЛИА ЧИ WHY ИЙМ ЮМ БЭ
..

Avatar

Зочин 2021-05-04 103.26.193.83

үргэлж орц үүдэндээ хогоо тавьдаг хүмүүс, орцонд орж шээгээд байдаг хүмүүсийг барьж авбал а ла х ял төлөвлөх эрхийг нь нээчих.

Avatar

Зочин 2021-05-04 103.26.193.83

үргэлж орц үүдэндээ хогоо тавьдаг хүмүүс, орцонд орж шээгээд байдаг хүмүүсийг барьж авбал а**х ял төлөвлөх эрхийг нь нээчих.

Avatar

Зочин 2021-05-04 192.82.71.57

Shuls nusaa hayadag humuusiig bas tseverlemeer bnadaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж