Иргэд амьдарч буй гудамж талбай, хотхондоо өөрсдөө ариутгал халдваргүйтэл хийхээр болов. Тодруулбал, нийслэлийн удирдлагууд Баянгол дүүргийн байшин хороолол бүхий 22 хороонд 122 ширхэг автомаск хуваарилжээ. Ингэснээр СӨХ-гүй 310 орон сууц өдөр бүрт ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх боломж бүрджээ.
Тус дүүрэгт СӨХ-гүй 310 орон сууцанд 4200 орчим өрх амьдардаг байна. Эдгээр хороололд ариултгал халдваргүйжүүлэлт хангалтгүй байгаа нь халдварын эрсдэл дагуулж буй талаар иргэд гомдол гаргажээ. Энэ талаар оршин суугчдын төлөөлөл 32 байрны оршин суугч Д.Ганболд “Манай хорооны СӨХ-гүй байрууд 10-15 жилийн өмнө ашиглалтад орсон байдаг. СӨХ-гүй учраас маш олон асуудлууд тулгамддаг. Хорооноос хуваарийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байгаа ч хогоо хаяж, дэлгүүр орохдоо гаднах орчноосоо халдвар авах эрсдэл өндөр байна” хэмээжээ.
Халдварын эрсдэлтэй үед энэ мэт айдас иргэдийн дунд байгаа юм. Нийслэлийн хэмжээнд олон нийтийн гудамж талбай, авбтобусны буудал, орон сууцны хороолол дунд ариутгал халдваргүйжүүлэлт хийдэг ч зарим дүүрэг, хотхонд хангалтгүй байгааг иргэд хэлж байна.
Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд амны хаалт зүүж, хүн хоорондын зай барихаас гадна ариутгал халдваргүйтэл чухал болохыг ДЭМБ-аас зөвлөжээ.
Холбоотой мэдээ