Хятадын технологийн аварга "Байду" компани өнгөрсөн долоо хоногт жолоочгүй таксинуудаа үйлчилгээнд гарган автомат жолоодлогыг Хятадад нэвтрүүлсэн анхны компани боллоо.
"Байду" компанийн өмнө нь Бээжинд туршиж байсан жолоочгүй таксинуудыг бодвол энэ удаагийн таксинууд жолооны хүрдний ард аюулгүй байдлын үүднээс хүн суулгахаа больсон байна. Түүний оронд шинэ таксинуудын зорчигчийн урд суудалд ямар нэг аюултай нөхцөл байдалд арга хэмжээ авах зорилгоор ажиглагч суух аж.
Эхний ээлжинд 10 "Аполло" такси Бээжингийн зүүн хэсгийн Шоуган цэцэрлэгт хүрээлэнгийн нийт гурван км.кв талбайд нийт найман зогсоолын хооронд 18-60 насны зорчигчдод үйлчлэх бөгөөд нэг зогсоол газар зорчих үнэ 30 юань гэнэ.
Тус цэцэрлэгт хүрээлэн өмнө нь ган төмрийн үйлдвэрийн газар байсан бөгөөд хожим 2022 оны Бээжингийн олимпод зориулан цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсан аж. Зорчигчид “Apollo Go” гар утасны аппликэйшн ашиглан таксигаа дуудах бөгөөд ирмэгц нь бичиг баримтаа шалгуулан суух аж. Мөн зорчигч заавал бүсээ бүсэлсэн цагт такси автоматаар явж эхлэх гэнэ.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS
Зочин 2021-05-04 75.155.149.227
Mangar yum be??. Joloochgui, gehdee 1 hun hajuud ni suuj yavna geheer yamar yalgaa baina? zssssssssssssss!
Зочин 2021-05-04 69.47.29.7
ayulgui baidliig hangahiin tuld gesen baina odoohondoo shine tutam uchiraas nemelt arga hemjee avalgui yahav. amjilttai bolbol asar tom tehnikiin devshil yum shuu tenegee!
Лорд 2021-05-04 103.26.195.4
Өмхий х***а, хогийн хятадууд гээд л хараагаад байдаг. Тэгтэл өнөөх Хятадууд чинь компьютер технологи энэ тэрээ өндөр хөгжүүлчихсэн л явж байна. Манай Монголчууд тэгтэл Чингис хааны үр удам, дэлхийг эзлэж байсан гэсэн үзлээсээ салаагүй л явна. Яана даа яана. Хэзээ Монгол хөгжинөө!
Зочин 2021-05-04 202.9.46.107
манайд хэзээ жолоочгүй такси явдаг болох бол ?
Зочин 2021-05-04 103.229.178.4
manai orkuud joloochgui taksi-g yaj iij bgd shaachih bh selbegend zarchih bh
Зочин 2021-05-04 202.126.92.99
Гарчиг нь "Бээжинд жолоочгүй таксины үйлчилгээ анх нэвтэрлээ" гэх байх