Бээжинд анхны жолоочгүй таксины үйлчилгээ нэвтэрлээ

Хуучирсан мэдээ: 2021.05.04-нд нийтлэгдсэн

Бээжинд анхны жолоочгүй таксины үйлчилгээ нэвтэрлээ

Бээжинд анхны жолоочгүй таксины үйлчилгээ нэвтэрлээ

Хятадын технологийн аварга "Байду" компани өнгөрсөн долоо хоногт жолоочгүй таксинуудаа үйлчилгээнд гарган автомат жолоодлогыг Хятадад нэвтрүүлсэн анхны компани боллоо.

"Байду" компанийн өмнө нь Бээжинд туршиж байсан жолоочгүй таксинуудыг бодвол энэ удаагийн таксинууд жолооны хүрдний ард аюулгүй байдлын үүднээс хүн суулгахаа больсон байна. Түүний оронд шинэ таксинуудын зорчигчийн урд суудалд ямар нэг аюултай нөхцөл байдалд арга хэмжээ авах зорилгоор ажиглагч суух аж.

Эхний ээлжинд 10 "Аполло" такси Бээжингийн зүүн хэсгийн Шоуган цэцэрлэгт хүрээлэнгийн нийт гурван км.кв талбайд нийт найман зогсоолын хооронд 18-60 насны зорчигчдод үйлчлэх бөгөөд нэг зогсоол газар зорчих үнэ 30 юань гэнэ.

Тус цэцэрлэгт хүрээлэн өмнө нь ган төмрийн үйлдвэрийн газар байсан бөгөөд хожим 2022 оны Бээжингийн олимпод зориулан цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсан аж. Зорчигчид “Apollo Go” гар утасны аппликэйшн ашиглан таксигаа дуудах бөгөөд ирмэгц нь бичиг баримтаа шалгуулан суух аж. Мөн зорчигч заавал бүсээ бүсэлсэн цагт такси автоматаар явж эхлэх гэнэ.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж