Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн Энэтхэг улсаас ирэх иргэдээ хүлээн авахаас татгалзсан Австралийн Засгийн газрыг хүний эрхийн байгууллагууд шүүмжилж байна. Учир нь тус улсын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт сүүлийн 14 хоногт Энэтхэг улсад байсан иргэдийг эх орондоо ирэхийг нь хориглож, уг журмыг зөрчвөл 66 мянган австрали долларын торгууль, эсвэл таван жил хорих шийтгэл ногдуулна гэж мэдэгдсэн билээ.
Энэ хориг тавдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан цааш сунгагдах боломжтой бөгөөд энэ нь дэлхийн аль ч улсын авч хэрэгжүүлээгүй хатуу арга хэмжээ болж байгаа юм. Тэгвэл энэ шийдвэрийг Австралийн энэтхэг гаралтай иргэдийн нийгэмлэг, хүний эрхийн байгууллагууд хүчтэй шүүмжилж, арьс өнгөөр ялгаварлах үзэл гаргалаа хэмээн бухимдаж байгаа аж.
Австралийн Хүний эрхийн комиссоос Засгийн газрын тавьсан хоригийг “Хүний эрхийг ноцтой зөрчсөн хэрэг” хэмээн тодорхойлоод, шийдвэрээ эргэн харахыг уриалжээ. Гэвч Австралийн эрх баригчид энэ шийдвэр нь улс орны аюулгүй байдал, нийт ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах шийдвэр гэдгийг тайлбарлаж байгаа юм. Түүнчлэн уг шийдвэр арьс өнгөний үзэлтэй огт холбоогүй бөгөөд эрүүл мэндийн мэргэжилтнүүд, эрдэмтдийн зөвлөмж дээр тулгаарласан гэдгийг онцолжээ. Мөн тус улсад сүүлийн 24 цагт тусгаарлах байруудад бүртгэгдсэн халдварын тохиолдлын 57 хувь Энэтхэгээс гаралтай байсан гэдгийг онцолсон байна.
Эх сурвалж: CNN
Зочин 2021-05-04 202.9.40.58
Английн хулгай дээрэмчдийн цөллөгийн газрын үр сад энэ улсад байдаг удам муутай газар бүү үзэгд бурхан минь
Зочин 2021-05-04 202.9.40.123
Английн хулгай дээрэмчдийн үлдэгдэл тэдний үргэлж садан аргагүй мөн
зочин 2021-05-04 124.158.82.176
АРГАГҮЙ Л МОНГОЛООС ИЛҮҮ ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН АРДЧИЛСАН ОРОН ЮМ ХАХА
зочин 2021-05-04 202.179.27.190
Ирж чадахгүй энэтхэгүүд нь Монголд ир ир. Манайх чөлөөтэй оруулна
news ceremjlyyleg 2021-05-04 216.200.84.189
end stag yed aultai
Zochin 2021-05-04 59.153.113.140
Manai uls huleen avna shuu. Zahaasaa enetheguudiig avch bgaa.
Оноч 2021-05-04 66.181.161.53
Энэ их сонин тохиолдол шүү. Ерөнхийдөө Австрали нь ази, номхон далайгаас маш олон үндэстэн холилдсон улс. Хятадууд хамгийн их байгаа байх шүү. Энэтхэг мэдээж том коммунити байж таарна. Тэгээд цагаан арьстанууд нь энэ улс бол биднийх гэдгээ л хэлж байна. Яг хүний эрх гэхээр их сонин байгаа биз. Хэний эрх ярих вэ. За тэгээд олон үндэстэн холилдсон ийм улсыг дууриагаад сүйд болов доо. Манайхан олон үндэстэнтэй, боолын нийгмээс гараагаа эхэлсэн АНУ-г их дууриаж яг үнэндээ асар их ухралт хийсэн шүү.
Зочин 2021-05-04 202.55.191.43
тулгаарласан gene uu?
Зочин 2021-05-04 192.82.67.179
Ардчилал гэдэг чинь хамгийн хатуу хууль дvрэм мөрдөх, хамгийн хатуу хуулийн орчинд амьдрахыг хэлдэг юм билээ ш дээ!! Манай АН л гадаад эздийнхээ захиалгаар зориуд эмх замбараагүй ядуу гуйлгачин улс болгож авахын тулд бидэнд ардчилалыг буруу заасан юм билээ!!
Зочин 2021-05-04 202.126.89.128
Монголоос бусад бүх улс оронд бүх зүйлийг маш хатуу чанд хуулиар зохицуулж чанд мөрдөж хэрэгжүүлдэг.
Z 2021-05-04 98.169.33.79
Manai zasgiin gazriin uhernuud tegehed mutatis haldvartao baahan Enetheg irged avchraad virus nemj taraagaad bgaa sh dee.
Шарууд ийм 2021-05-04 64.119.26.52
Шаруудын жинхэнэ нүүр царай