Таргалалт, даралт ихсэх өвчин Covid-19 халдварын хүндрэх шалтгаан болжээ | News.MN

Таргалалт, даралт ихсэх өвчин Covid-19 халдварын хүндрэх шалтгаан болжээ

Таргалалт, даралт ихсэх өвчин Covid-19 халдварын хүндрэх шалтгаан болжээ

Таргалалт, даралт ихсэх өвчин Covid-19 халдварын хүндрэх шалтгаан болжээ

Улсын хэмжээнд 40 мянга гаруй иргэн Covid-19 халдварт өртжээ. Эрүүл мэндийн яамны мэдээллээр  батлагдсан тохиодлуудын  57 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн байна. Гэвч эл үзүүлэлт нь  дэлхийн дунджаас бага байгаа нь архаг суурь өвчлөлөөс шалтгаалж буйг  Нийгмийн эрүүл мэндийн төв /НЭМҮТ/-өөс мэдээлэв. Тус төвийн захирал Д.Нарантуяагийн хэлснээр хүн амын дунд архаг суурь өвчлөлийн эрсдэл маш их байна. Тодруулбал, хүн амын ердөө дөрвөн хувь нь эрүүл аж.

Энэ талаар тэрбээр "Дэлхий дахинд Covid-19 халдварт өртсөн хүмүүсийн 80-90 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байна. Гэтэл Монгол Улсын хувьд хөнгөн өвчлөл 57 хувьтай байгаа нь 20-30 хувиар бага, өвчлөл хүндрэх хэлбэр рүү орж байна. Үүний шалтгаан нь хүн амын дунд архаг суурь өвчлөл их байгаатай холбоотой. Архаг суурь өвчтэй хүмүүс халдварыг даван туулах чадвар нь суларсан байдаг. Тиймээс Covid-19 халдвараар өвдсөн тохиолдолд хүндрэхэд амархан байна.

Жишээ нь, Дэлхийн зүрхний холбооноос долоо хоног тутамд гаргадаг мэдээллээр, таргалалт нь  зүрх судасны өвчлөл нас баралт, эмнэлэгт хэвтэх гол шалтгаан болж байна. Мөн тамхи татах нь Covid-19 халдварт өртөх эрсдэлийг дагуулдаг. Нөгөө талаар нойргүйдэл нь халдварт өртөх, зүрх судасны өвчтэй болох гол эрсдэл юм гэж судлаачид тайлбарлаж байгаа юм. Монгол Улсын хувьд хүн амын дунд суурь архаг өвчний эрсдэл өндөр байна” гэлээ.

НЭМҮТ-өөс 2019 онд хийсэн судалгаагаар 40-69 насны таван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчтэй, эсвэл ойрын 10 жилдээ энэ өвчинд өртөх эрсдэлтэй байна. Үүний гол шалтгаан нь таргалалт, нойргүйдэл аж. Гэтэл 16-69 насны хүн амны 49.4 хувь нь илүүдэл жинтэй гэсэн судалгааны дүн гарчээ.

Өөрөөр хэлбэл, Монголд хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй. Ялангуяа, дийлэнх эмэгтэйчүүд ба нас ахих тусам таргалах хандлага ажиглагджээ. Мөн насанд хүрэгчдийн 44 хувь нь даралт ихсэх өвчинтэй. Ялангуяа эрчүүд илүү их өвддөг байна. Эм ууж даралт нь буудаггүй тохиолдол хүмүүсийн дунд түгээмэл байгаа нь Covid-19 халдварт өртөж, хүндрэх эрсдэлийн нэг болжээ. Тус төвөөс өнөөдөр “Covid-19  ба архаг суурь өвчин” сэдвээр дээрх мэдээлэл, зөвлөгөөг өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-05-04 124.44.184.129

Энэ ямар учиртай мэдээ вэ? Монгол улс 3,3 сая хүнтэй, үүний 4% нь буюу 132000 орчим хүн нь л зөвхөн эрүүл хэрэг үү? Энэ үнэн үү? Хүүхдийн мөнгө авдаг 1,3 сая хүүхдүүд нь хүртэл эрүүл биш бараг бүгд өвчтэй юмуу? Хэрэв Монголчууд бүгд шахуу өвчтэй юм бол ЭМЯ, НЭМҮТ гээд холбогдох байгууллагууд огт ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа гэсэн үг үү? Эрүүл Монгол хүн, Эрүүл зөв хооллолт, Эрүүл хоол хүнс, дасгал хөдөлгөөн зэрэг ойлголтуудыг цэцэрлэгээс нь эхлээд зааж сургаж хэвшүүлээч ээ.

Avatar

Зочин 2021-05-04 103.26.193.83

дарга сэтэртэн тарган хулгайчууд байгалийн жамаар цэвэрлэгдэж хулхи шүүүхийн царай алдахгүй цэвэрлүүлээд азтай байх цондон.

Avatar

Зочин 2021-05-04 124.158.83.187

2-р сараас хойш дандаа тарган, даралттай сахартай зүрх муутай хүнд өвчинтэй хүмүүс л халдвар аваад байгаа . Өмнө нь бүтэн жилийн хугацаанд дандаа туранхай цоо эрүүл саруул хүмүүс халдвар аваад байсан гэж ойлоголоо. Болохуу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж