Toshiba брэндийг яагаад сонгох хэрэгтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2021.05.04-нд нийтлэгдсэн

Toshiba брэндийг яагаад сонгох хэрэгтэй вэ?

Дэлхийн технологийн дэвшилд хамгийн том нөлөө үзүүлсэн компаниудын нэг бол яах аргагүй Японы алдарт Toshiba. Хамгийн анхны зөөврийн компьютер, өндөр хүчин чадал бүхий орчин үеийн зурагт ч мөн Toshiba-аас гаралтай. Одоо ч Toshiba брэндийн зурагт сүүлийн үеийн дэлхийн зах зээлд тэргүүлсээр байна. Энэ удаа бид Тошиба брэндийн хамгийн сүүлийн үеийн TOSHIBA 4K Android LED телевизорыг танилцуулж байна.

Toshiba-ийн 65U7950 телевизор 3840*2160 пикселийн нягтшилтай 4K Ultra HD дэлгэцтэй. Энэхүү ухаалаг телевизор нь Android үйлдлийн системтэй, бусад ухаалаг телевизорын адил Netflix, Youtube зэрэг стримингийн аппликэйшнүүдийг суулгасан тул олон үйлдэл хийхгүйгээр шууд хандах боломжтой.

Мөн Google assistant, Bluetooth, Voice search зэрэг хэрэглээг илүү хялбарчилж, олон боломжийг санал болгож байгаагаараа онцлогтой. Видео engine 4K CEVO ENGINE HDR, зургийн стандарт, байгалийн, кино театрын, динамиз, спорт, тоглоомын болон тохируулгын гэсэн горимтой. Ийнхүү өөр өөр горимын сонголт олгосноор хэрэглэгч контентоо илүү өндөр чанартай, зураглал болон өнгөний ялгарал сайтайгаар үзэх юм. Мөн та тохиргоог монгол хэл дээр тавьснаар шууд монгол хэл дээр дуу хоолойгоор хайх боломжтой Bluetooth гар холбож тоглоом тоглох зэрэг олон давуу талтай ухаалаг зурагт юм. 1.75Gb- ийн DDR ram-ийн тусламжтайгаар та Playstore-оос 4000 гаруй апп болон тоглоомуудыг зурагт дээрээ татах ашиглах боломжтой .

PCmall цахилгаан барааны их дэлгүүр нь дэлхийн олон олон брэндийн бараа бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг ба Toshiba брэндийг та бүхэнд  санал болгож байна. 145 жилийн түүхтэй Toshiba  брэндийн телевизорыг PCmall-ийн салбар дэлгүүрүүдээс  болон онлайнаар захиалж авах боломжтой ба 50 , 55 , 65 инчийн зурагтууд худалдаалагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж