Мэргэжлийн боксын рингэнээ хүч үзэж буй Н.Төгсцогт дараагийн тулааны тов гарлаа. Н.Төгсцогт өнөөдөр/2021.05.04/ өөрийн цахим хуудаснаа энэ талаар мэдээлсэн бөгөөд тэрбээр “Сайн байцгаана уу? 14 дэх тулаан маань энэ сарын 29-нд болохоор боллоо” хэмээн нийтэлжээ.
Сайн байцгаана уу?14 дэх тулаан маань энэ сарын 29нд болохоор боллоо.
Posted by Tugstsogt Nyambayar on Monday, May 3, 2021
Өдгөө мэргэжлийн боксын замналдаа 13 тулаан хийгээд буй Н.Төгсцогт 12 ялж, ганц ялагдсан үзүүлэлттэй байна. Тэрбээр хамгийн сүүлд 2020 оны есдүгээр сарын 19-ний өдөр Барбадос улсын боксчин Кобиа Брийдитэй тулалдаж, өрсөлдөгчөө шүүгчдийн саналаар ялсан юм. Харин түүний ганц ялагдлыг WBC холбооны аварга Гари Рассел Жр амсуулсан билээ.
Тэгвэл тавдугаар сарын 29-ний өдөр хэн Н.Төгсцогттой тулалдах вэ ? гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Өмнөд Африкийн Лерато Дламини, Мексикийн Маурисио Лара, Эдуардо Рамирез болон Гари Рассел Жр нарын нэрс яригдаж байгаа аж.
Холбоотой мэдээ